Бэлгийн замын халдварууд
Энэ хэсгээс секс хийх үед халддаг өвчнүүдийн талаар мэдээлэл аваарай.
Анхаарах зүйлс:
  • Тохиолдлын бэлгийн хавьтлаас татагалзах нь бэлгийн замын халдвараас сэргийлэх найдвартай арга мөн.
  • Бэлгэвчийг тохиолдол бүрт, зөв хэрэглэснээр бэлгийн замын халдвараас сэргийлж чадна.
  • Бэлгийн замын ямар нэг халдвар байгаа эсэхийн гаднаас нь хараад мэдэх боломжгүй.
  • Бэлгийн замын халдвар авсан боловч шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг байдаг.
  • Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон бол бэлгийн замын халдвар авсан байх эрсдэлтэй.
  • Эмчид эрт хандах нь халдваруудыг эрт эмчилж, ямар нэг хүндрэл өгөхөөс сэргийлэх ач холбогдолтой.
  • Манай улсад зарим нэг халдварынг оношлох боломж хязгаарлагдмал байдаг учир эмч хам шинжийн эмчилгээ хийж эмчилдэг.
  • Бэлгийн замын халдварууд ихэвчлэн хавсарсан байдаг.
  • Халдвар илэрсэн хүний бэлгийн хавьтагчид шинж тэмдэг байхгүй ч гэсэн түүнийг эмчлэх шаардлагатай байдаг.

Бичлэгийн гарчиг
Вируст гепатит
Мөөгөнцөртөх
Бэлэг эрхтний үү /ургацаг/ буюу папилома вирусийн халдвар
Бэлэг эрхтний хомхой
Хламидийн халдвар
Трихомониазын халдвар
Заг хүйтэн
Тэмбүү
 
<< Эхлэл < өмнөх 1 Дараах > Төгсгөл >>
Yр дүн 1 - 8 - 8

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.