Эрүүл мэнд
Өсвөр үеийнхний эрүүл зөв хооллолтын зөвлөгөө
Нарийн мэргэжлийн эмчийн зөв хооллолтын зөвлөгөөг хүргэж байна. Дуустал нь үзээрэй. Сүүл хэсэг рүү их хэрэгтэй мэдээллүүд байна шүү.

[ Дэлгэрэнгүй... ]
 
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд "Өсвөр үеийн клиник" ажиллаж байна
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд /хуучнаар Эх нялхсын төвд/

"Өсвөр үеийн клиник" ажиллаж  өсвөр үеийнхэн, залууст дараах эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлнэ.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ:
[ Дэлгэрэнгүй... ]
 
Охид анх удаа охидын эмчид үзүүлэх
Охидын эмчид хэдэн настайгаас үзүүлж байх хэрэгтэй вэ?
Ямар нэгэн зовуурьгүй бол охид бэлгийн бойжилт эхэлсэн үеэс буюу 9-10 настайгаас охидын эмчид үзүүлж болно
Зовуурьгүй байсан ч эмчид үзүүлж болно. Учир нь урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид үзүүлж зөвлөгөө авч болно

Охидын эмчид үзүүлэхэд ямар нэгэн бэлтгэл хэрэгтэй юу?
Ямар нэгэн тусгай бэлтгэл шаардахгүй. Үзүүлэхийн өмнөх орой гадна бэлэг эрхтэн орчмоо угаах буюу усанд орж болно. Өглөө нь угаах хэрэггүй, учир нь ялгадас гардаг бол эмч түүнийг харах хэрэгтэй, угаачихвал харагдахгүй болох боломжтой.


[ Дэлгэрэнгүй... ]
 
Биений юм ба өндгөн эс боловсрох үйл явцыг үзээрэй
Эмэгтэй хүний биед өндгөн эс боловсрох буюу биеийн юм ирэхэд ямар үйл явц явагддаг болохыг харуулсан видео бичлэг. Өндгөн эс гэдэг нь эр бэлгийн эстэй нийлж хүүхэд үүсгэдэг эмэгтэй эс юм. Жирэмсэлнэ гэдэг нь Өндгөн эс ба Эр бэлгийн эс нийлж, эмэгтэйн умайн хананд бэхлэгдэх үйл явц юм. Түүнээс хойш энэ 2 эс үржин олширсоор хүн үүсдэг. Тэгвэл энэ эм бэлгийн эс маань эмэгтэйн биед хэрхэн бэлтгэгдэн ялгарч гардаг тухай энэ видеоноос үзээрэй. Англи хэл дээр, шинжлэх ухааны түвшинд тайлбарласан болохоор ойлгоход хэцүү байж магадгүй. Асуух зүйл байвал сэтгэгдлээр асуугаарай.

[ Дэлгэрэнгүй... ]
 
Охидын бэлгийн эрүүл ахуй
Эмэгтэйчүүдэд бэлэг эрхтнээс унжралдсан, цэнхэрдүү өнгөтэй бага хэмжээний ялгадас гарах бөгөөд энэ нь хорсох, загатнах ямар нэгэн зовуурь үүсгэдэггүй. Өдөр бүр бэлэг эрхтнээ угааж, дотуур хувцсаа сольж буй тохиолдолд тэр бүр ялгараад байгаа нь ч анзаарагдахгүй. Харин цагаан юм байнга их хэмжээгээр ялгарах, мөн бэлэг эрхтэн орчим таагүй зовууриуд үүсэх нь ихэнхдээ бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүдийн үед илэрдэг шинж тул эмчийн зөвлөгөө авах нь чухал юм.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Сарын тэмдгийн зовиурыг хэрхэн дарах вэ?
Охид сарын тэмдэг ирэх үед ажил хөдөлмөр хийж, өдөр тутмын хэвшсэн дэглэмээ өөрчлөх хэрэггүй. Сарын тэмдгийн үед ууц нуруу, хэвлийгээр өвдөх нь зовууритай байдаг бол дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.

[ Дэлгэрэнгүй... ]
 
Өсвөр насны жирэмслэлт (хүүхэлдэйн кино)
[ Дэлгэрэнгүй... ]
 
Хулмасыг ямар аргаар арилгаж болох вэ?
Хулмас гэдэг нь хөлрөх үед хүний суганаас ихэвчлэн өвөрмөц муухай үнэр үнэртдэг. Энэ нь хүний суганы нэгэн булчирхайн ялгаруулдаг шүүрэл өвөрмөц вирус болон нянгийн улмаас цочирч шүүрэл нь их хэмжээгээр ялгарч, нянгийн үйлчлэлээр үнэр нь өөрчлөгдөн их үнэртдэг.
Гол шалтгаан нь хүнтэй хувцас сольж өмсөх, хувийн ариун цэвэр муутай байхаас үүсдэг. Нэгэнт вирус хүний биед нэвтэрсэн бол өөрийнхөө хувцасанд наалдуулан буцааж аваад байдаг.
Хулмас арилгах эмчилгээний гол аргын нэг нь суганы булчирхайг мэс заслын аргаар авах байдаг. Энэ нь олон сөрөг нөлөөтэй. Мөн лазерын туяагаар шарж вирусыг нь устгадаг арга байдаг ч манайд одоогоор нэвтэрч амжаагүй байгаа.
Харин хэд хэдэн үр дүнтэй уламжлалт аргууд байдгаас танилцуулъя.

[ Дэлгэрэнгүй... ]
 
Амны хөндий эрүүл ахуй тухай..,

Шүд цоорох өвчин нь амьдралын хэв маяг, хэрэглэж буй хоол хүнстэй  холбоотой байдаг. Амны хөндийд олон сая нян амьдардаг. Зарим нь шүдний цооролтыг үүсгэдэг.

[ Дэлгэрэнгүй... ]
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.