Хар батгыг багасгах санаанд оромгүй аргууд
 Гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох доорх хялбархан аргуудыг туршаад үз! Үр дүнгээ мэдээж шууд үзүүлэхгүй учраас өөртөө хамгийн хялбар гэсэн нэг аргыг сонгоод хэдэн долоо хоног түүндээ үнэнч байж хар батгануудаа хөөн зайлуул!


Тараг
Ямар ч хольцгүй гурван хоолны халбага таргийг хоёр хоолны халбага овъёостой холино. Мөн нэг цайны халбага оливийн тос, лимоны шүүс хийгээд хутгаж бэлд. Үүнийгээ батгатай хэсгийн арьсандаа 5-7 минут байлгасны дараа хүйтэн усаар угаана.

Будаа
Таван цаг сүүнд дэвтээсэн будааг холигч ашиглан өтгөн болтол нь нунтаглана. Түүнийгээ цэвэрлэгч маягаар ашиглаарай.

Төмс
Түүхий төмсийг үрүүлдээд батгатай хэсгийн арьсаа үрэх маягаар арчина. 15минут болсны дараа угаана.

Овъёосны гурил
Автомат холигчинд цэцгийн хандтай устай хольж зуурмаг болтол нь холино. Түрхээд 15 минут болсны дараа хүйтэн усаар зайлж угаана.

Хүнсний сод
Ус болон содны 50, 50 хувийн агууламжтай холимог бэлтгээд асуудалтай арьсандаа түрхэнэ. 15 минутын дараа зайлж угаана.

Зөгийн бал
Батга арилгахад сайн үйлчилгээтэй. Түрхээд 15 минут болгоод бүлээн усаар угаана.

Шүдний оо
Хар батгатай хэсэг дээрээ шүдний ооноосоо нимгэн түрхээд 25 минут байлга. Сэнгэнэсэн мэдрэмж төрнө шүү. Хамгийн эхний түрхэлтээс эхлээд л хар толбонууд бүдгэрч эхэлдэг. Хоёр долоо хоногийн турш өдөр бүр хэрэгжүүлж үр дүнг нь бүрэн мэдрээрэй.

Улаан лооль
Түүнд агуулагддаг байгалийн гаралтай үржийн эсрэг бодис нь батгыг арилгахад нөлөөлдөг байна. Жижиг хэмжээтэй лоолийг хальсалж, нухашлан бэлд. Орондоо орохоосоо өмнө батгатай хэсэгтээ түрхээд өглөө босоод бүлээн усаар угаагаарай.

Нимбэг
Бүлээн усаар нүүрээ угаасны дараа аяганд нимбэгээ шахаж шүүсийг нь бэлд. Давс нэмж хийгээд уустал нь хутгаад батгатай хэсэгтээ жигд түрхэнэ. 20 минутын дараа дахин бүлээн усаар зайлж угаана.

Эрдэнэ шишийн гурил
Гурав, нэгийн харьцаатай эрдэнэ шиш болон цуун зуурмаг бэлтгээд асуудалтай хэсэгтээ түрхэж 15-30 минутын турш байлгана. Дараа нь бүлээн ус болон алчуур ашиглан цэвэрлээрэй.


Хэт их арьсаа зүлгэж, оролдож болохгүйг анхаараарай. Эдгээр аргуудаа өдөрт нэг л удаа ашиглана!

 
 
 
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.