ХҮНИЙ БЭЛГИЙН АМЬДРАЛ, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД
Хүний амьдралын салшгүй нэг хэсэг нь бэлгийн амьдрал бөгөөд хүн төрөлхтөний амьдрал оршин тогтнох нэгэн үндэс юм. Хүмүүс бие биеэ хайрлан дурлаж, гэр бүл болон хүүхэд төрүүлэх, үр удмаа үлдээх, эцэг эхийн жаргалыг амсах зэрэг нь бүгд бэлгийн амьдралтай холбоотой. Гэр бүл болсноор зөвхөн 2 биенийхээ өмнө төдийгүй ирээдүйн үр хүүхдийнхээ өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Хүний бэлгийн хөгжил нь эхийн хэвлийд байхаас эхлэн насан эцэслэх хүртэл үргэлжилдэг бөгөөд үүнтэй холбоотой хүний бие сэтгэхүйд олон өөрчлөлт гардаг ажээ. Эдгээр өөрчлөлтийг хүн мэдэж байх нь өөртөө итгэлтэй амьдрах, элдэв өвчин эмгэгээс сэргийлэх чадвартай болно. Мөн хувь хүн нөхөн үржихүйн эрхтнүүдээ хайрлан хамгаалах нь ирээдүйд эрүүл саруул эцэг эх болж, аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрах нэгэн үндэс болно.
Хүний бэлгийн амьдралд дараах 5 бүрэлдхүүн хэсгүүд орно.
  • Хүний хөгжил
  • Бэлгийн эрүүл мэнд
  • Сэтгэлийн хөдөлгөөн харилцааны эв дүй
  • Бэлгийн зан үйл
  • Бэлгийн хүчирхийлэл
Хүний хөгжил нь тухайн хүний нас, бие, нийгмийн болон оюуны хөгжлийн харилцан шүтэлцээгээр тодорхойлогдож дараах хэсгүүдээс тогтоно.
  • Нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл ажиллагаа
  • Биеийн өсөлт хөгжилт
  • Шилжилтийн нас
  • Цэвэршилт
  • Биеийн гаднах төрх
  • Хүйсийн мэдрэмж, бэлгийн чиг хандлага
Бэлгийн эрүүл мэнд: нь бэлгийн хавьтлаас гарах сөрөг үр дагавраас зайлсхийх мэдлэг, чадвар, хандлагыг хүн бүрээс шаарддаг.
Жирэмслэлтээс сэргийлэх аргууд
  • Үр хөндөлт
  • БЗХ/ХДХВ/-ын халдвараас сэргийлэх
  • Бэлгийн эрүүл ахуй, хөх, төмсгөө шалгах
  • Жирэмсэн үеийн хяналт
  • Үргүйдэл
Сэтгэлийн хөдөлгөөн, харилцааны эв дүй: Хүн бүр өөрийн сэтгэлийн хөдөлгөөн болон бодол санаагаа бусдад илэрхийлэх, бусдаас хариу мэдрэмж хүсэхийг хэлнэ.
  • Үерхэл, нөхөрлөл
  • Хайр дурлал, халамж
  • Болзох
  • Гэрлэх, гэр бүлийн харилцаа
  • Үр хүүхдээ өсгөх
Бэлгийн зан үйл:: Бэлгийн хүсэл, тачаалаа илэрхийлэх аргуудыг бэлгийн зан үйл гэнэ.
  • Бэлгийн харилцааны зан үйлүүд / үнсэх, илэх, таалах, бэлгийн хавьталд орох/
  • Гар хангалга
  • Бэлгийн мөрөөдөл
Бэлгийн хүчирхийлэл: Садар самуунд уруу татсан, хүч давамгайлан үйлдсэн бэлгийн аливаа үйлдлийг бэлгийн хүчирхийлэл гэнэ.
  • Хүйсээр ялгаварлан доромжлох
  • Хүчин
  • Цусан төрлийн хүмүүсийн бэлгийн харьцаа
  • Гэр бүлийн хүчирхийлэл
  • Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүчирхийлэл
Бэлгийн амьдралын бүрэлдхүүн хэсгүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой байна.

Хүний бэлгийн амьдралтай холбоотой
бие сэтгэхүйд гарах өөрчлөлтүүд
  1. Бэлэг эрхтэн хөвчирнө - төрөхөөс өмнө ураг байх үеэс
  2. Эмэгтэй бэлэг эрхтэн нь чийглэг нойтон болох, хэлүү хөвчирч цочрох - Төрөхөөс өмнө ураг байх үеэс
  3. БЗХ/ДОХ-оор өвчлөх боломж – ураг байх үеэс
  4. Бэлэг эрхтнийхээ талаар мэдэх – 0-2нас
  5. Эрэгтэй, эмэгтэй ялгаагаа мэдэх – 0-2 нас
  6. Бэлгийн зан үйлтэй холбоотой тоглоом тоглох, бэлэг эрхтнээ гараараа оролдох – 3-4 нас
  7. Найз нартаа болон алдартай хүмүүст дурлах, сэтгэл ихээр хөдлөх – 9-12 нас
  8. Нойтон зүүд буюу хөвгүүд зүүдэндээ дур тавьж, үрийн шингэн ялгарах – 10-15 нас
  9. Хөвгүүдэд эр бэлгийн эс боловсорч эхлэх – 10-15 нас
  10. Охидод биений юм ирэх – 10-15 нас
  11. Охидын биеийн галбир өөрчлөгдөж ирэх – 10-15 нас
  12. Умдагны үс ургах – 10-15 нас
  13. Дуу хоолой өөрчлөгдөн, бүдүүрэх – 10-15 нас
  14. Бэлгийн харилцааны талаар зөгнөн мөрөөдөх – 13-17 нас
  15. Бэлгийн хавьталд орох магадлалтай – 13-17 нас
  16. Эсрэг хүйсний найз нөхөдтэй болох нь түгээмэл байх – 13-17 нас
  17. Гэр бүл болох нь түгээмэл – 20-30 нас
  18. Үр хүүхэдтэй болох нь түгээмэл – 20-30 нас
  19. Ач зээтэй болох нь түгээмэл – 50-55 нас
  20. Хань ижил нь нас барах нь түгээмэл – 55-65 нас
  21. Сарын тэмдэг үзэгдэхээ больж зогсох – 45-55 нас
  22. Бэлгийн дур хүсэл буурах – 65 наснаас дээш
Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд гэдэг нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь өвчин эмгэггүй, эрүүл байх төдийгүй бие махбодь, сэтгэл санаа, нийгмийн талаар бүрэн төгс эрүүл, хувь хүн, гэр бүлийн хосууд сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байж, хэзээ хэдэн хүүхэд төрүүлж өсгөхөө чөлөөтэй шийдвэрлэх байдал юм.

Нөхөн Үржихүйн эрх гэдэг нь хувь хүн, гэр бүлийн хосууд хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй, хариуцлагатайгаар шийдвэрлэхийн сацуу нөхөн үржихүйн талаар мэдлэг эзэмших, мэдээлэл авах, хүссэн үедээ жирэмсэлж төрөх, нөхөн үржихүйн хамгийн сайн, чанартай тусламж үйлчилгээг авах эрхтэй байхыг хэлнэ.

Нөхөн Үржихүйн эрүүл мэндийн бүрэлдхүүн хэсгүүд:
  1. Гэр бүл төлөвлөлт
  2. Эсэн мэнд амаржихуй
  3. Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд
  4. БЗХӨ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэлт
  5. Үр хөндөлт
  6. Үргүйдэл
  7. Хүйсийн асуудал
Сэтгэгдэл
RSS
Зочин   |2009-12-16 16:18:36
Jaw  - Jaw   |2010-02-08 22:50:42
Gaigvi bolj de tegehde yum dutuu bn
Jaw  - Jaw   |2010-02-08 22:40:54
Jaw  - Gaigvi   |2010-02-08 22:43:04
Jaw бичсэн:
Зочин   |2010-03-10 08:20:09
Зочин   |2010-03-10 08:20:12
Алтанбажр  - Нөхөн үржихүйн эрүүл ахуй   |2011-05-02 08:23:56
Би энэ талаар мэдмээр байна багш бие даалт хийж ир гэсэн юм
Зочин   |2011-05-02 08:24:25
Зочин   |2011-05-02 08:24:51
http://http://
Ишлэсэн:
Ишлэсэн:
Posted image
Код:
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.