Аюулгүй секс гэж юу вэ?
Бэлгийн хавьталд эрт орох нь бага насандаа жирэмслэх, бэлгийн замын халдвар авах эрсдэлтэй байдаг. Бэлгийн харьцаанд орох шийдвэр гаргах үедээ өсвөр насныхан аюулгүй сексийн талаар мэдлэгтэй болсон байх нь эрсдлээс хамгаалах ач холбогдолтой.

Аюулгүй секс гэдэгт бэлгийн хавьтлыг тэвчих асуудал ордог. Бэлгийн хавьтлыг тэвчих гэдэг нь ямар нэг байдлаар хурьцал үйлдэхээс зайлсхийх өөрөөр хэлбэл бэлгийн хавьталд оролгүйгээр бэлгийн таашаал авахыг хэлнэ. Бэлгийн хавьталгүйгээр бэлгийн ташаал авах гэдэг нь хосууд бэлгийн таашаал авах зорилгоор үнсэлцэх тэврэлдэх болон бие биеэ өдөөж, дур ханах хүртэл явагддаг үйл явцыг дүрслэн харуулахад хэрэглэдэг нэр томьёо юм.
Гэхдээ энэ асуудал нилээд маргаантай байдаг асуудлуудын нэг юм. Бэлгийн хавьталгүйгээр таашаал авах нь жирэмслэх, бэлгийн замын халдвар авахаас сэргийлэх сайн талтай боловч заримдаа хяналт алдан, биеэ татан авч чадахгүй бэлгийн хавьталд орчих сул талтай байдаг.

Бэлгэвчийг зөв хэрэглэх нь аюулгүй сексийн нэг хэлбэр юм. Өсвөр үеийнхний хувьд бэлгэвчийг худалдан авах, биедээ авч явах, бэлгийн хосдоо бэлгэвч хэрэглэхийг санал болгох зэрэг нь хэцүү байдаг. Гэхдээ өөрийгөө болон хайртай хүнээ эрсдэлд оруулахгүйн тулд энэ бэрхшээлийг даван туулах шаардлага гардаг.

БЭЛГЭВЧ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ДАРААЛАЛ
  • Бэлгийн хавьталд нэгэнт орохоор шийдсэн бол бэлгэвч худалдан авах нь зөв.
  • Бэлгэвчийг эмийн сан болон эмнэлгээс авах нь найдвартай. Бэлгэвчийг сэрүүн, харанхуй газар хадгалах хэрэгтэй байдаг. Нарны гэрэлд, чийглэг, халуун орчинд хадгалсан бэлгэвч амархан гэмтэж урагддаг тул ТҮЦ-ээс авах нь болгоомжгүй хэрэг.
  • Ус, агаар орохгүй, гэрэл нэвтрэхгүй гялгар ууттай, тосолгоотой бэлгэвчийг сонгоно. Уутны бүрэн бүтэн байдлыг шалгахдаа ууттай бэлгэвчийг хоёр хурууныхаа хооронд барихад агаар байгаа нь мэдрэгдэнэ.
  • Уутан дээрх үйлдвэрлэсэн он, хэрэглэх хугацаа хүчинтэй эсэхийг шалгана.
  • Бэлгэвчээ биедээ авч явах нь тийм ч ичмээр зүйл биш.
  • Бэлгийн хавьталд орохын өмнө найздаа бэлгэвч хэрэглэхийг санал болгох нь тийм амаргүй ч, ингэх нь хамгийн зөв алхам.
  • Бэлгэвчний уутыг задлахдаа хумс, бөгжөөр гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй. Бэлгэвчний уутыг хайч, хутгаар задалж болохгүй. Уутны гадна талаас нь доторх бэлгэвчийг нэг талруу нь шахаад, уутыг задална.
  • Бэлгэвчээ углахаас өмнө эрэгтэйн шодойг эмэгтэйн үтрээ буюу хошногонд хүргэх нь аюултай.
  • Бэлгэвчинд агаар оруулахгүйн тулд үзүүрээс нь чимхээд хөвчирсөн шодойд углан, бэлгэвчийн эрчлээсийг угт нь хүртэл шамлана.
  • Дур тавьсны дараа шодой бүрэн сулрахаас өмнө бэлгэвчийг болгоомжтой сугалан авна. Бэлгэвчийг авахгүй удвал суларсан шодойноос бэлгэвч сугаран унах аюултай.
  • Бэлгэвчинд үрийн шингэн байгаа эсэхийг шалгана.
  • Хэрэглэсэн бэлгэвчийн амыг зангидаад цаасанд боож, хогийн саванд хаяна.
  • Нэгэн зэрэг хоёр бэлгэвч давхарлан хэрэглэх нь бүр аюулгүй байж болох мэт санагдавч ингэх нь буруу. Учир нь тэдний хооронд үрэлт үүсэж урагдана.
  • Бэлгэвчийг зөвхөн нэг л удаа хэрэглэнэ.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.