Хулмасыг ямар аргаар арилгаж болох вэ?
Хулмас гэдэг нь хөлрөх үед хүний суганаас ихэвчлэн өвөрмөц муухай үнэр үнэртдэг. Энэ нь хүний суганы нэгэн булчирхайн ялгаруулдаг шүүрэл өвөрмөц вирус болон нянгийн улмаас цочирч шүүрэл нь их хэмжээгээр ялгарч, нянгийн үйлчлэлээр үнэр нь өөрчлөгдөн их үнэртдэг.
Гол шалтгаан нь хүнтэй хувцас сольж өмсөх, хувийн ариун цэвэр муутай байхаас үүсдэг. Нэгэнт вирус хүний биед нэвтэрсэн бол өөрийнхөө хувцасанд наалдуулан буцааж аваад байдаг.
Хулмас арилгах эмчилгээний гол аргын нэг нь суганы булчирхайг мэс заслын аргаар авах байдаг. Энэ нь олон сөрөг нөлөөтэй. Мөн лазерын туяагаар шарж вирусыг нь устгадаг арга байдаг ч манайд одоогоор нэвтэрч амжаагүй байгаа.
Харин хэд хэдэн үр дүнтэй уламжлалт аргууд байдгаас танилцуулъя.

1. Нимбэг (лемон) зүсэж сугандаа хаттал нь хавчуулаад, хатсаных нь дараа шүүсийг нь шахаж дахин хавчуулах түрхэх байдлаар нимбэгээр эмчлэх арга байдаг. Нимбэгний хүчил нь нянг устгах, хэсэг газрын дархлалыг идэвхжүүлж, дэмжиж нянг устгахад нь туслах сайн нөлөөтэй байдаг.

2. Иймд хөлс, хулмас, шиврийг дарах олон аргуудын нэг нь улаан лоолиор эмчлэх арга юм. Улаан лоолийн шүүс хэт хөлрөхийг зогсоож, үнэр дарах шинж чанартайг Америкийн эмч нар судлан илрүүлсэн хүн зоныг баярлуулж байна. Ялангуяа халуун дулаан бүс нутгийнхан хулмас дарах хялбар аргыг эрэлхийлсээр шинэ зуунтай золгожээ. Хамар сэтлэм эвгүй үнэр эзэндээ ч, эргэн тойрныхондоо ч халагтай, балагтайг өгүүлж баршгүй. Орос авгайчуул хулмасгүй болсноо улаан лоольтой холбон тайлбарладаг ажээ. Таваас доошгүй литр усанд 500-600 мл улаан лоолийн шүүс хийж найруулаад уусмалаар нь хоёр сугаа ээлжлэн 15 минут шавшина. Yүнийг долоо хоногт 2-3 удаа давтана. Ингэхээс гадна хоёр сугаа улаан лоолийн шүүс шингээсэн хөвөнгөөр өдөрт гурван удаа буюу өглөө, үд, оройд тус бүр 2-3 минут арчина. Эдгээрийн ачаар төдхөн таны суганы үнэр арилж, олны дунд санаа амар явах болно. Түүнчлэн улаан лоолийн хальсаар хөлөө арчвал шивэр дарагдана. Алга, дух, хүзүүгээ улаан лоолийн хальс буюу уусмалаар арчихад хөлсний үнэр арилдаг гэнэ.

Мөн төмсөөр эмчлэх зэрэг олон уламжлалт аргууд бий. Хамгийн чухал нь хувийн ариун цэврийг сайтар сахиж, хувцас сугаа тогтмол угааж байх хэрэгтэй. Мөн хүйтэн усаар угаах, арчих нь сайн нөлөөтэй гэж үздэг. Хүн бүрийн хувьд халдварласан вирус, нян нь харилцан адилгүй тул өөр байж болно. Ямартай ч дээрх аргуудыг туршиж үзээд тогтмол сугаа угааж хэвшвэл аяндаа арилдаг.
Сэтгэгдэл
RSS
ninjvk   |2011-04-30 17:05:40
hhe heregtei lyum bna daa
eegii  - adminaa   |2011-07-08 12:11:51
yagaad ym nemexgvi baigaan goe ym nemxiin bol durtai ornoldoo eswel eec edr geed zawgvi baigaamuu ymartai j goe site baina uur goe bolgooroi amjilt
hi  - yu   |2011-07-25 00:50:44
eniig eruusuu oisongu ee
хх   |2011-07-31 12:30:39
hulmas bur moson arilna gj bdag boluu heleed ogch
Dulguun  - hhe   |2011-08-12 02:26:53
heregtei 1nd n heregteee l yum bn
Зочин   |2011-10-14 20:50:43
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.