Заг хүйтэн
Бэлгийн замын хамгийн түгээмэл халдваруудын нэг. Бөөр хэлбэртэй, хос бөөмт нянгаар үүсгэгддэг.
Заг хүйтэн өвчин нь бэлгийн хавьтал, халдвартай эхээс хүүхдэд төрөх явцад, ховор тохиолдолд ахуйн замаар халдвар дамжина. Бусад бэлгийн замын халдваруудтай хавсран тохиолдох нь элбэг байдаг.
Халдвар нь шээс, бэлгийн зам, шулуун гэдэс, нүд, амны хөндий болон залгиур хоолойн салстыг гэмтээх бөгөөд сүүлийг үед шинж тэмдэггүй хэлбэрээр явагдах нь ихэсч байна.


Шинж тэмдэг: Заг хүйтний шинж эрэгтэйчүүдэд илүү тод илэрдэг. Нийт халдварын 10% нь шинж тэмдэггүй явагддаг. Хавьтал хийснээс хойш 4-7 хоногийн дараа шээсний сүв хорсох, өтгөн шар идээ гарах, сүвний амсрын салст хавагнаж, хорсдог. Зарим тохиолдолд төмсөг, түрүү булчирхай үрэвсэлд хамрагдана. Тамсөг хавдаж, хөндүүр болох, шодойны уг руу татаж өвдөх шинж илэрнэ.
Эмэгтэйчүүдэд бүх тохиолдлын 80% нь шинж тэмдэггүй явагддаг. Зарим эмэгтэйд шээсний сүв, үтрээ болон шулуун гэдсийг нэгэн зэрэг гэмтээнэ. Үтрээнээс идээрхэг ялгадас гарах, шээс ойр хүрэх, хэвлийн доод хэсгээр өвдөх шинж илэрч болно.

Халдвар авсны дараах хоёрдахь долоо хоногийн эцэст өвчний хурч илрэлүүд эмчилгээ хийгээгүй ч байсан арилах буюу сулардаг боловч энэ нь өвчин эдгэрсний шинж биш. Заг хүйтэн өөрөө бүрэн эдгэрэхгүй, бусдад халдвар тараасаар байх болно.

Оношлох:
Өвчний хурц үед нь гарч байгаа ялгадаснаас наац авч, нян илрүүлэх шинжилгээ хийнэ. Хариу нь 15-60 минутын дараа гарч болох боловч шинжилгээг хаана хийлгэснээс хамаарна.
Нянг өсвөрлөх /ургуулах/ шинжилгээ хийнэ. Хариу нь 24-72 цаг

Эмчлэх:
Эмчилгээний хугацаа нь өвчний явц, бусад халдвартай хавсарсан эсэхээс хамаарна.

Хүндрэл:
Заг хүйтэн өвчний хүндрэл нь эрэгтэй, эмэгтэй хүний дотор бэлэг эрхтнийг хамарсан үрэвсэл болсноор цусан үжил, үргүйдэл, үе мөч, шулуун гэдэс, нүдний салст гэмтэх зэрэгт хүргэх нь олонтой байдаг.
Сэтгэгдэл
RSS
шагай   |2011-03-02 16:52:59
hooy yag yamar uuj emchleh we heleed ogoochee emch der ochihgui emchleh arga bga bizdee
Зочин   |2011-06-20 04:00:43
Зочин   |2011-07-27 18:31:04
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.