Трихомониазын халдвар
Энэ нь шээс, бэлгийн замын хамгийн түгээмэл халдваруудын нэг юм. Өвчний үүсгэгч нь Үтрээний трихомонад хэмээн нэрлэгдэх, хөдөлгөөнтэй , нэг эст эгэл биет юм. Үтрээний трихомониаз нь зуйван дугуй хэлбэртэй шимэгч бөгөөд биеийнхээ урттай адил 3-5 ширхэг шилбүүртэй байдаг. Трихомониаз нь бүх өвчлөлийн 70 хувьд заг хүйтэн, хламид зэрэг халдвартай хавсран явагддаг. Бэлгийн замаар халдварлана.
Эмэгтэйд нийт халдварын 50 хувь нь шинж тэмдэггүй явагддаг. Гол төлөв үтрээг үрэвсүүлнэ.
Үтрээнээс эвгүй үнэртэй, хөөсөрхөг ялгадас гарах, бэлэг эрхтэн орчим загатнах, шээхэд хорсох шинжүүд илэрнэ.
Эрэгтэй хүнд хааяа шээсний сүвээр эвгүй оргиж, ирвэгнэхээс өөр ямар ч шинж тэмдэг илэрдэггүй.

Оношлох: Наацын шинжилгээ хийж, 15 – 60 минутын дараа хариу гарна.

Эмчлэх: Эмчилгээний хугацаа нь бусад халдвартай хавсарсан эсэхээс хамаарна. Халдвар авсан хүний бэлгийн бүх хавьтагч тэдэнд үүчгэгч илнрсэн эсэхээс үл хамааран эмчлүүлэх шаардлагатай байдаг.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.