Хламидийн халдвар
Хламидийг үүсгэгч нь эсээс бага хэмжээтэй хламидия трахоматис. Хламид нь гадаад орчинд тэсвэр муутай боловч энэ халдвар заг хүйтэн өвчнөөс 3 дахин их тохиолддог байна.
Хламид нь ихэвчлэн бэлгийн хавьтлаар халдварлах боловч хүүхэд эхийн хэвлийд байхдаа, эсвэл төрөх үед халдварлаж болно.

Хламидийн халдвар ихэнхдээ балархай явцтай байдаг.
Халдвар авсан эмэгтэйчүүдийн 80 хүртэл хувьд шинж тэмдэг илэрдэггүй. Зарим тохиолдолд үтрээнээс бага хэмжээний ялгадас гарна. 10-20 хувьд бага аарцгийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчин үүсгэж улмаар умайн гаднах жирэмсэн, үргүйдэл, дутуу төрөлт зэрэг хүндрэлд хүргэхийн зэрэгцээ элэг, дэлүү зэрэг дотор эрхтнийг гэмтээдэг.
Эрэгтэй хүнд шээсний сүв эвгүй оргих, ирвэгнэх, хааяа өглөөд шээсний сүвнээс бага зэрэг салсархаг ялгадас гарах шинж илэрч болно. Эрэгтэйчүүдэд бүх өвчлөлийн гуравны нэгд нь бэлгийн сулрал (бэлэг эрхтний хөвчрөл сул байх, бэлгийн ханамж сулрах,хэт хурдан дур тавих гэх мэт), үргүйдэл зэрэг хүндрэлд хүргэдэг.
Хламидийн халдвар дангаараа байх нь туйлын ховор ихэвчлэн бэлгийн замын бусад халдвартай хавсарсан байдаг.
Сэтгэгдэл
RSS
...  - Хламидийн халдвар   |2011-08-31 00:36:27
Ямар шинжилгээгээр илрэх бол
Зочин   |2011-08-31 18:35:46
Мазокоор илрүүлэх байх.
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.