Жирэмслэлт
Жирэмсний тестийг хэрхэн хэрэглэх вэ?
Энэхүү тестээр биений юм ирэх ёстой хугацаа саатсанаас хойш 1 хоногийн дараа буюу эрт үед жирэмсэн эсэхийг тодорхойлох боломжтой. Хэрэв жирэмсэн болсон бол шээсэнд агуулагдах хорионы гонадотропины хэмжээ өдөр өдрөөр ихэсдэг.

Энэ тест нь 25мл буюу түүнээс дээш хэмжээний шээсэнд агуулагдах хорионы гонадотропиныг тодорхойлдог. Жирэмсэн бус эмэгтэйд 5мг хорионы гонадотропин  ялгарахыг хэвийн гэж үздэг. Сүүлийн биений юм саатахад шээсэн дэх  хорионы гонатодропины түвшин 100 mlU/ml болох ба жирэмсний эхний 3 сарын төгсгөлд хамгийн дээд хэмжээнд 100 000-200 000 mlU/ml –д хүрдэг.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Жирэмсний шинж тэмдэг

Өвдсөн үед бие тавгүйтэх, халуурах, хавагнах гэх мэтээр олон шинж илэрдэг болохоор нэг л биш юм болоод байгааг хүн төвөггүй тааж мэддэг. Харин хөл хүнд болсон гэдгээ мэдэх нь тийм ч хялбар зүйл биш. Үр тогтолт явагдсаны маргаашаас нь юм нь өвдөх, хавагнах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэггүй болохоор арга ч үгүй.

[ Дэлгэрэнгүй... ]
 
Жирэмснийг тодорхойлох аргууд

Жирэмсний даавар болох хорион гонадотропин нь жирэмсэн болсон эхний саруудад шээсэнд илэрдэг.

Гэрийн нөхцөлд жирэмсэн эсэхийг тодорхойлох нь:
Үүний тулд тусгай өнгө илтгэгч цаас /индикатор/ хэрэглэдэг. Энэ нь манай эмиин сангуудад зарагддаг жирэмсэн эсэхийг шалгадаг нарийн туузан цаас буюу жирэмсний тестит. Энэхүү цаасыг  2  өдөр  дараалан  өглөөний  өлөн  шээсэндээ  (аргачлалын дагуу) шинжилж үздэг. Дээрх шинжилгээ 75%-иин найдвартай.

[ Дэлгэрэнгүй... ]
 
Үр хөндөлт (Аборт)
Аборт олон удаа хийлгэвэл хортой юу? Үр хөндүүлвэл хортой юу?
Үр хөндөлтийг ямар ч сайн нөхцөлд, ямар ч сайн эмчээр хийлгэсэн үргүйдэх, жирэмсэлсэн үедээ зулбах, дутуу төрөх зэрэг ирээдүйд гарч болох хүндрэлүүүдээс хамгаалж чаддаггүй тул эмэгтэйн биед муу нөлөөтэй.



[ Дэлгэрэнгүй... ]
 
Жирэмслэхээс сэргийлэх аргууд

Орчин үед жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 1980 онд дэлхий нийтээр төрөх насны эмэгтэйчүүдийн 38-40 хувь нь жирэмслэхээс сэргийлэх аргуудын аль нэгийг хэрэглэж, 220 сая хэрэгсэл хэрэглэж байна гэсэн судалгаа гарч байсан бол 1990 онд энэ тоо өсч, 380 сая хэрэгслийг төрөх насны эмэгтэйчүүдийн 51 хувь нь хэрэглэсэн байна.

Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг түр зуурын ба байнгын гэж ангилдаг.

[ Дэлгэрэнгүй... ]
 
Сарын тэмдэг
БИЕНИЙ ЮМНЫ МӨЧЛӨГ, ЭНЭ ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ:
Сарын тэмдэг ирэх нь тухайн охин эрүүл өсч хөгжиж байгаагийн илэрхийлэл болсон хэвийн үзэгдэл юм. Эмэгтэй хүний үтрээнээс тодорхой хугацааны мөчлөгтэйгээр цус гадагшлах үзэгдлийг сарын тэмдэг ирэх гэнэ. Сарын тэмдгийн мөчлөг нь сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртлэх хугацааг хэлнэ. Ихэвчлэн 20-иос цөөнгүй 35-аас олонгүй хоногийн мөчлөгтэй байдаг.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Үр тогтолт, Жирэмслэлт, төрөлтийн талаар үндсэн ойлголт
Сарын тэмдэг ирэх болсон үеэс эхлэн охидын өндгөвчинд сар орчим хугацаанд нэг өндгөн эс боловсордог. Тухайн үеийн биеийн байдал, ачаалал, сэтгэл санааны байдал зэргээс хамааран сарын тэмдгийн эхний болон дунд үед хөгжил нь гүйцсэн өндгөн эс өндгөвчний гадаргуун дээрх цэврүүнээс гадагшлана. Гадагшласан өндгөн эс нь эмэгтэй хүний үр дамжуулах хоолойн төгсгөлийн хэсэг болох салбангийн тусламжтайгаар үрийн хоолойд орж, 24-48 цагийн дотор үр тогтох чадвартай байдаг.

[ Дэлгэрэнгүй... ]
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.