Нум 11/21 - 12/20
Таны энэ оны амжилт шуудхан хэлэхэд таны ур чадвар, тактикаа хэрхэн өөрчлөхөөс шалтгаална. Зарим нэгэн таны эерэг дулаан энергийг булаан авч, үүнээс болж та муу бүхэнд орооцолдож магадгүй. Үг цөөнтэй байх нь үйл явдлыг нягтлан үзэхэд туслах сайн талтай. Хөнгөн сээтэгнэх, дур булаам байдал үүсгэхээс бүү татгалз. Эрч хүч, амьдралын баяр баясгалангаар дүүрэн нумууд ойр тойрны хүмүүстээ баяр хөөр, өөдрөг бүхнийг бэлэглэнэ. Учир нь хүсмээргүй хор уршигт хүргэж болзошгүй. Эмэгтэй нумуудын хувьд эртний мөрөөдлөө биелүүлэх хувийн амьдралдаа амжилт гаргах бололтой. Сексийн өндөр мэдрэмжээрээ эрчүүдийг өөртөө татна. Эрэгтэй нумуудын хувьд таны хүн чанаргүй байдал үнэнч найзыгаа гомдооход хүргэх бололтой. Амьдралын эрч хүч, дур булаам байдап, бусдыг өөртөө татах чадвар туйлын сайн байх бололтой. Бизнесийн болон ажил хэргийн уулзалт таагүй уур амьсгалаар төгсөнө. Юм худалдан авахдаа болгоомжтой байх нь чухал. Хууртагдаж мэднэ.


Ерөнхий: Нумын ордныхон адал явдал, шинэ содон зүйл нээж илрүүлэхдээ маш тааламжтай байдаг. Яагаад гэвэл аялах маш дуртай хүмүүс. Тэд бол амбицтай, мөн өөдрөг үзэлтэй, итгэл алдарсан ч байдлыг сайхнаар харахыг хүсдэг. Гэхдээ тэдний идеалист үзэл нь тэднийг олон асуудалд оруулах нь бий. Нумын ордныхон ихэнхдээ маш энгийн байх ба сүсэг бишрэлтэй, ёс суртахуунтай. Тэд алсын бодолтой ба бодлоо сайн удирдаж байдаг. Ямар нэг шинэ төсөл ажлуудад оролцох маш сонирхолтой байдаг. Мөн том зорилготой, зохион байгуулалт сайтай зэрэг зан чанар нь түүнийг ямар ч ажлыг амжилттай гүйцэтгэхэд нь тусалдаг байна. Тэд хайр дурлалын хувьд маш дүрэлзсэн ба үнэнч юм. Хэрвээ тэдний гэрлэлт амжилттай болох аваас тэд маш сайн эхнэр\нөхөр бол чаддаг.

Давуу тал: Өөдрөг үзэлтэй, хөгжилтэй, хошин, шударга, шулуун, оюунлаг.

Сул тал: Хэтэрхий өөдрөг, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй, өнгөцхөн, тактикгүй, тайван амгалан бус.

Мэргэжил: Тэд маш олон мэргэжлийг эзэмшсэн хүмүүс. Тэд сайн багш, философч, хуульч болдог. Мөн олон нийттэй харилцах ажлууд болох хууль, улс төр, нийтийн зохион байгуулагч, зар сурталчилгааны ажилтан болдог. Заримдаа тэднийг маш сайн морь сургагч ч гэж хэлэх тохиолдол бий. Үүнийг орчин үед бол машин уралдахыг хэлж болох юм. Тэднийг мөн мөрийтэй тоглоомд их ордог гэж үздэг.

Эрүүл мэнд: Нумын ордныхонд ууц, нуруу, ташаа хавийн газар их чухал байдаг. Тиймээс ууц нурууны өвчин, шархирах өвчнөөр өвчлөх нь их байдаг байна. Мөн тэдний арьс, хумс, үс маш эмзэг, өвчлөмтгий байдаг. Мөн спортод хүч сорих нь элбэг байдаг учир гэмтэл авах магадлал их юм. Мөн нумын ордныхон галын аюулаас өөрийгөө сайн хамгаалж байх хэрэгтэй байдаг.
Учирч болох асуудлууд болон тэдний шийдэл:

Асуудал: Та ямар нэг зүйлийг сонгохдоо мэдрэмж муу хандах нь байдаг.
Шийдэл: Хэрвээ та зар сурталчилгаа хийх гэж буй бол ямар арга хэрэгсэл, ямар бүтээгдэхүүнийг сурталчилахаа сайн судлах хэрэгтэй юм.

Асуудал: Хүмүүс танд нэг их анхаарал тавихаа больж, итгэж найдахаа болих.
Шийдэл: Та хэтэрхий их хэл амтай эсвэл аливаа зүйлийг хэтрүүлээд байгаа юм биш биз?

Асуудал: Заримдаа та бодит байдлаас маш их тасардаг.
Шийдэл: Та ямар нэг юман дээр сайн төвлөрч, түүндээ сайн анхаарал хандуулах хэрэгтэй.

Асуудал: Та нэг газраа л байгаад байхаас урагшлахгүй байх.
Шийдэл: Та аль болох өөдрөг байж, өмнөө богино хугацааны зорилтуудыг тавих хэрэгтэй. Тэгээд цааш зорилтуудаа илүү томруулах хэрэгтэй. Ингэж байж та байгаа байдлаасаа хөдөлж чадна.

Зохицол: Арслан, жинлүүр, хилэнц, нум, хонины ордныхонтой сайн таарна.
Сэтгэгдэл
RSS
orhoo  - yoog taarjiin kakkaka   |2011-05-05 20:55:52
kkk yaaag taarjiishdee kkkk
byambaa  - sonin yumaa zarim taarj bna shvv     |2013-10-27 03:23:43
ариунцэцэг   |2015-07-08 17:57:39
hhe taarjin
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.