Бэлгийн харилцаа ба бэлгийн зан үйл
Бие биедээ хайртай хүмүүсийн хооронд байдаг харилцааны нэг хэлбэр нь бэлгийн харилцаа юм. Бэлгийн харилцаа нь бэлгийн хавьтлаас илүү өргөн ойлголт. Өөрөөр хэлбэл зөвхөн бэлгийн хавьталд орох биш, тэврэх, илэх, таалах, үнсэх, бие биеэ налах, гар хангалга гэх мэт олон хэлбрүүдийг өөртөө багтаадаг. Хүмүүс янз бүрийн байдлаар дур ханаж, бэлгийн хавьтлаас таашаал авдаг бөгөөд хосууд юуг хүсч байгаа, юуг хүсэхгүй байгаагаа бие биедээ хэлж байх нь хамгийн чухал. Гэхдээ аливаа бэлгийн харилцаа Чи өөрөө хүссэн нөхцөлд, зөвхөн чамтай зөвшилцсний үндсэн дээр хийгдэх ёстой. Хэрвээ энэ зөрчигдөж байвал бэлгийн хүчирхийлэл, бэлгийн түрэмгийлэл болно. Хувь хүний бэлгийн таашаал авч байгаа арга замыг бэлгийн зан үйл гэнэ. Ихэнхи хүмүүс эсрэг хүйстэнтэйгээ бэлгийн хавьталд орж бэлгийн таашаал авдаг боловч зарим хүн сониучирхах байдлаар ижил хүйсний хүнтэй бэлгийн хавьталд орох нь бий. Энэ бүхэн тухайн хүний бэлгийн зан үйлтэй холбоотой асуудал юм. Харин бэлгийн чиг хандлага гэдэг нь арай өөр ойлголт болно. Судлаачдын судалгаагаар нийт хүн амын 95%орчим нь эсрэг хүйстэндээ (гетеросекс) татагддаг байхад 5 орчим хувь нь ижил хүйстэндээ (гомосекс) татагдах хандлагатай байдаг байна. Гэхдээ чухам эсрэг хүйстнээ сонирхох уу? Аль эсвэл ижил хүйстнээ юу? гэдгийгээ хувь хүн өөрөө сонгох боломжгүй бөгөөд энэ нь төрөлхийн заяагдмал шинж юм.

Бэлгийн харилцаанаас үүсч болох мэдрэмж, зарим дагавар

  • Биед таатай мэдрэмж үүсэх
  • Хайраа илэрхийлэх
  • Найзтайгаа илүү дотно болсноо мэдрэх
  • Өөрийгөө жинхэнэ эмэгтэй хүн гэдгээ мэдрэх
  • Өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээ мэдрэх
  • Жирэмсэн болох
  • Дур тавих
  • Бэлэг эрхтэн хөвчрөх
  • Үтрээ чийглэгдэх
  • Таашаал авах
  • Дур хүсэл төрөх
  • Бэлгийн таашаал, ханамж авах
  • Бие тавирч сайхан болох
  • Өөрийнхөө дур хүсэл, тачаалыг илэрхийлэх
  • Найзаараа бахархах
  • Өөрийгөө хэвийн, эрүүл гэдгийг мэдрэх
  • Өөрийгөө том болсон, нас бие гүйцсэнийг мэдрэх
  • Өөр хүнд таалагддаг, хайрлагддагаа мэдрэх
Сэтгэгдэл
RSS
Eba   |2011-02-23 00:28:08
uneheer tovch bogood todorhoi saihan zuil bichjee. thanks.
сак   |2016-02-20 01:43:26
би одоо 20той найз залуутайгаа сарын тэмдэг ирээд 13 хоногын дараа бэлгийн харьцаанд анх удаа орсон тэгээд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсоны дараа 3 хоноод миний сарын тэмдэг ирчихсэн энэ жирэмслэх магадлалтай юу? Заавал хариулж өгөөрэй
Админ   |2016-02-20 23:40:09
16 хоногийн мөчлөгтэй юм уу? Жирэмсэн болох магадлалтай гэж бодож байна. Жирэмсний тест нь сарын тэмдэг саатсанаас хойш 7 хоног орчим болоод үзэж байж илрүүлнэ. Түүнээс өмнө илрүүлэхгүй.
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.