Охиддоо баярын мэнд хүргэе!
Өргөн Монголын хатан
Өнөр бүлийн ээж
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Гэрээ гийгүүлэх саран гоо
Гэрэл цацруулах үзэсгэлэн гоо
Ээж аавын гүнж
Энхрий аальтай бүсгүй
Эрхэмсэг тансаг хатан
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Сайхан баярлаарай!





Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай..
Сэтгэгдэл
RSS
munkhlee   |2014-02-01 05:31:20
Ээж аавдаа

Хорвоод анх мэдлэхэд минь
Хайр энэрэлээ наддаа өгсөн хүмүүс
Хамгаас илүүгээр намайгаа гэдэг
Хайртай хүмүүс минь ээж аав минь билээ

Ганцхан үрээ гээд амиач өгөхөөс буцахгүй
Гэрэлт хорвоод намайгаа гэдэг
Голын урсгал мэт уяхан сэтгэлтэй
Гэгээлэг хайрт хүмүүс маань ээж аав минь билээ

3. Би монголдоо хайртай

Усны шувууд нь хөх тэнгэртээ жигүүрлэн нисэж
Урсгал гол, ургаа мод нь байгалаа чимэж
Уудам тал, өндөр ууланд нь араатан амьтад ичиж
Уртын дуугаараа төрийн дуулалаан уянгаллуулж

Есөн эрдэнийн чулуугаар нь охид бүсгүйчүүд нь гоёж
Есөн цагаан тугаа төрийн хоймортоо залж
Ерөөл үлгэрээрээ хүүхэд багачуудаа ухааруулж
Ертөнцөд Монгол хүн гэдгээрээ гайхагдаж
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.