Жирэмсний шинж тэмдэг

Өвдсөн үед бие тавгүйтэх, халуурах, хавагнах гэх мэтээр олон шинж илэрдэг болохоор нэг л биш юм болоод байгааг хүн төвөггүй тааж мэддэг. Харин хөл хүнд болсон гэдгээ мэдэх нь тийм ч хялбар зүйл биш. Үр тогтолт явагдсаны маргаашаас нь юм нь өвдөх, хавагнах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэггүй болохоор арга ч үгүй.

Жирэмсний шинж тэмдэг

Жирэсмний шинж тэмдгүүдийг ерөнхийд нь эргэлзээтэй, магадлалтай, баттай гэж хувааж болно.  Эргэлзээтэй шинж нь дөрөв байна, эдгээрт:

  1. Хоолны дуршил өөрчлөгдөх. Дуртай байсан хоолондоо дургүй болж, давсалсан, шарсан зүйлс, заримдаа бүр шохой, шавар гэх мэт хачин зүйл дурладаг болно. Түүнээс гадна өглөөгүүр дотор муухайрна.
  2. Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Урд огт тоодоггүй, эсвэл дуртай байсан тамхины утаа, үнэртэй ус, сүрчиг зэргийн үнэрт дургүй болно.
  3. Эмэгтэйн сэтгэл санаа тогтворгүй болох. Хөгжилтэй сэргэлэн байснаа гэнэт уцаарлангуй болж уйлах гэх мэтээр солонгосын цуврал киноны баатрууд шиг зан ааш нь үе үе огцом өөрчлөгдөг болно.  Мөн өөрт хайртай эсэхийг өдөр хэдэн зуун удаа асууж хань ижлээ уурлуулахаас гадна нойр нь байнга хүрдэг болно.
  4. Нүүрээр нөсөөт толбо гарах, хөхний толгой борлох,  хүйснээс умдаг хүртэлх зураас нь цавь хүртэлх  зураас борлоно.

Магадлалтай шинж нь мөн дөрөв байна. Эдгээрт:

  1. Сарын тэмдэг ирэхгүй удах.
  2. Хөхөөөр хөндүүрлэх, шахахад  цавуурхаг шингэн гарах.
  3. Үзлэгээр умайн хүзүү болон үтрээний салст хөхөрсөн, умайн хэмжээ, хэлбэр, байдал өөрчлөгдсөн нь харагдана.
  4. Жирэмсний тестээр шалгаж үзэхэд эерэг хариу гарна.

Баттай шинж нь гурав байна:

  1. Эхо шинжилгээгээр умайд үр тогтсон өндөгөн эс харагдана.
  2. Үр хөврөл, ургийн биеийн хэсэг харагдана.
  3. Хүүхдийн хөдөлгөөн, зүрхний цохилтийг ялган таньж, зүрхнийх нь цохилтыг сонсож болно.

Шалтгаан

Жирэмслэх шалтгаан нь өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэх гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор олон зүйл нурших нь илүүц биз.

Шинж тэмдэг

Сарын тэмдэг саатах нь заавал жирэмсэлсний шинж байх албагүй. Иймд долоо хоног саатасны дараа ирэх тохиодол ч байдаг. Хэрэв биений юм хугацаандаа буюу ирэх ёстой өдрөө ирээгүй бол маргаашнаас эхлээд шулуун гэдэснийхээ дулааны хэмжих замаар жирэмсэн эсэхээ мэдэх боломжтой. Халууны шил /шулуун гэдэсний халууныг хэмжэх зориулалтыг шилийг эмийн сангуудад зардаг/ шулуун гэдсэнд 2 см орчим гүн хийгээд 5-7 минут орчим байлгана. Ингэхэд хэдэн өдөр дараалан шулуун гэдэсний халуун 37 градусаас их байвал гол төлөв жирэмсэлсэн байдаг. Биеийн юм ирэхгүй 1-2 долоо хоног болсон бол эмийн сангаас жирэмсний тест буюу сорилыг худалдан авч үз. Жирэмслэсэн эсэхийг баттай тогтоохын тулд 2-3 өдөр дараалан үзэх хэрэгтэй.

Оношлогоо

Жирэмсний сорил эерэг гарвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч нь жирэмсний магадлалтай шинжүүдээс 3-4 байгаа эсэхийг тодруулна. Мөн шаардлагатай гэж үзвэл цусан дахь жирэмсний дааврын түвшинг тодорхойлох шинжилгээг хийнэ. Энэ нь жирэмснийг тогтоох хамгийн найдвартай арга юм. Мөн бага аарцгийн эрхтэний эхо шинжилгээ хийлгэнэ.

Савны гадуурх жирэмслэлт гэгч аюултай эмгэг эрт үедээ жирэмсэнтэй адилхан шинжээр илэрдэг нь харамсалтай. Жирэмсний сорилд ч эерэг гарна. Үүссэн жирэмсэн нь умай дотор байгааг эсэхийг эхо шинжилгээгээр тодорхойлох боломжтой юм.

Сэтгэгдэл
RSS
Minnie  - Tuslaaach...   |2011-05-13 20:35:22
Sariin temdeg irsen uyed sex-deh ni jiremsleh magadlal undur bhuu??
Aaa, bas hamgiin anh udaa sex-dehed jiremsen boloh magadlal baga bdag gesen unen bolov uu? Helj ugch tus bolooch....
Админ   |2011-05-13 22:15:07
Сарын тэмдэг ирж байх үед жирэмслэх магадлал хамгийн бага:
http://future.blogmn.net/14930/
эндээс жирэмслэлтийн талаарх ойлголт авч болно байх.

Тэр худлаа л даа. Хэрэв секс хийгээд өндгөн эс эр бэлгийн эстэй нэгдсэн л бол жирэмсэлнэ. Анхных байна уу, хэдэн зуу дахь байна уу ялгаагүй.
zowlogoo away   |2011-08-03 12:54:08
sariin temdeg shawhagdaj bhad gar hangalaga hiihed jiremsen bolohu? em belgiin es zaawal er belgiin esteil niilj bj ur togtoohu
ээж   |2011-09-08 13:11:42
гар хангалаг хийхэд хэзээч жирэмсэн болохгүй ээ\
Saraa  - Jiremsnees hamgaalah tarianii tuhai   |2011-09-09 21:50:15
Sain baina uu? bi gepo provera gedeg jiremsnees hamgaalah taria 2 udaa hiilgeed hugatsaa ni duussanaas hoish 4 sar bienii yum irehgui bn. Ene hoorond jiremsen boloh magadlaltai yu? hervee jiremsen bolvol huuhded nuluuluh uu? Bienii yum yag hezee ireh bol
Энхээ  - Asuuh zuil bn   |2015-05-09 19:29:29
Sariin temdeg irehq mortloo jiremsnii shinj eroosoo ilrehq yum 1-2doloo honog ongorcloo sariin temdeg irehgui
Даваадорж   |2015-05-09 20:40:16
Сарын тэмдэг стресс г.м өөр зүйлсээс болж саатах тохиолдол бий, бас жирэмсний шинжүүд ч гэсэн заавал ийм эрт илрэх албагүй.

Жирэмсний тестээр үзээд, мэргэжлийн эмчид хандаад үзүүлсэн нь илүү дээр байх байх аа гэж зөвлөмөөр байна.
Энхээ   |2015-05-09 21:54:20
Untaad 5n doloo honog bolj bgaa bhq yu tgd jiremsenii shinj ilrehq bj bolhuu
Даваадорж   |2015-05-10 01:10:38
Байж болно. Зарим хүмүүс бүүр жирэмснийхээ эхнээсээ дуустлаа жирэмсний хордлого, янз бүрийн шинж багатай байж болдог. Тэгэхээр тестээр үзэж байж л мэдэгдэх байх.
саран   |2015-05-11 19:34:04
Testeer sorog garsan ch jiremsen baih magadlal bgaa yu
Даваадорж   |2015-05-11 19:36:30
Магадлалтай. Тест 100% биш. Тэгэхээр олон дахин тестээр үзэж, бас эмчид үзүүлж зөвлөгөө авч болно.
Энхээ   |2015-05-11 22:09:32
Sariin temdeg irehq onjih magadlal bj bolohuu bas testiig zaawal өлөн sheesen dr uzeh albagui bzde
Админ   |2015-05-15 09:40:03
Байж болно.
Заавал өлөн шээс байх албагүй байдаг байх аа.
Тунгаа   |2015-07-23 20:01:50
Bi nz zaluutaigaa 8honogn umnu belgiin hariltsaand orson. getel davsagaar uvduud jaahan ygaan tuyat ym garaad bhiin. yg untasnii daraa hedii hugatsaanii daraa testeer shalgah yst bdg ym be. hleed uguuch
Админ   |2015-07-23 22:10:04
Хэрвээ биеийн юм чинь ирэх хугацаандаа ирээгүй бол түүнээс 7-14 хоногт жирэмсний тестээр үзэхэд илрэх магадлал өндөр. 1 хоногийн дараа ч үзсэн болох байх.

Давсгаар өвдөж, шээс улаан туяатай гарвал Цистит буюу давсагны үрэвсэл байж магадгүй шээсний шинжилгээ өгөөд эмчид үзүүлээрэй.
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.