Фэйсбүүк-ээр дамжуулан охидыг ашигладаг бүлэг хэрэгтнүүдийг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас охид эмэгтэйчүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргасан байна. Учир нь сүүлийн үед “Охид эмэгтэйчүүдтэй фэйсбүүк ашиглан танилцаж, ямар нэгэн байдлаар хууран мэхэлж зураг, бичлэгийг авч түүгээрээ сүрдүүлэх, элдвээр ашиглах байдал гарах болсон ба үүнийгээ ашиглан өөрийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсан бүлэг хэрэгтнүүдийг тус газрынхан таслан зогсоож эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн байна.


Дээрх бүлэг хэрэгтнүүд охидыг хувцсаа тайлахыг шаардаж, нүцгэн зургийг нь авч өөрийн компьютерт их хэмжээний файл үүсгэн ашиглаж байжээ. Үүгээрээ охидын зургийг үзүүлэн бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй гэнэ. Ийм төрлийн хэрэг хуулийнхны хараанаас ангид далд аргаар цөөн бус удаа үйлдэгдсэн байж болзошгүй хэмээн Эрүүгийн цагдаагийн газрынхан сэрэмжлүүлэг гаргаж, дээрх байдлаар өөрийн зургийг ашиглуулсан, хэн нэгэн этгээд ийм байдлаар танд сэтгэл санаа, бие махбодын дарамт учруулж байсан болон учруулж байгаа бол яаралтай Эрүүгийн Цагдаагийн газрын 51-262425, 51-262066 дугаарын утсанд мэдэгдэх буюу биеэр ирж уулзахыг анхааруулж буй юм.

Б.Эрдэнэ

Эх сурвалж: Мэдээ.мн

 

Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.