Тэмбүү
Өвчин үүсгэгч нь цайвар спирохет гэдэг нэг эст нян.
Тэмбүү нь бэлгийн зам, халдвартай хүний цус, эхээс урагт дамжин халдварладаг, өвчний явц олон үе шаттай явагддаг, хүний бүх эд эрхтэнг гэмтээдэг, удам дамждаг архаг удаан явцтай өвчин юм. Энэ өвчин өөрөө эдгэрнэ гэж байдаггүй.


Явцаар нь нууц үе, 1, 2, 3 дугаар үеийн тэмбүү гэж ангилна.
  • Өвчний нууц үе нь 3-7 долоо хоног, зарим тохиолдолд 3-6 сар хүртлэх хугацаанд үргэлжилж болно. Спирохет нь арьс, салст буюу анх халдвар орсон тэр газар байрлана. Өвчний шинж тэмдэг илрэхгүй. Тэмбүүг таньж илрүүлэх боломжгүй.
  • Нэгдүгээр үе нь 6-7 долоо хоног үргэлжилнэ. Хатуу яр гарах нь энэ үе эхэлснийг гэрчилнэ. Халдвар орсон газар (бэлгэ эрхтэн орчим, уруул шулуун гэдэс орчим) зөв дугуй ба зуйван хэлбэртэй ,өвчин эмзэглэлгүй, сууриараа хатуу яр гарна. Яр нь эмчилгээ хийлгээгүй нөхцөлд ч өөрөө эдгэрч зөөлөн, цайвар өнгийн сорви үлддэг. Харин цус сэлбүүлэх, бохир тариураар халдварласан үед өвчний 1-р үе явагдахгүй, шууд 2 дахь үеийн шинж илэрнэ. Энэ үед эмчилгээг эхэлбэл ямар ч хүндрэлгүй бүрэн эдгэрнэ. Серологийн шинжилгээ эхний 3-4 долоо хоног сөрөг байж болно.
  • Хоёрдугаар үе нь хатуу яр гарснаас хойш 6-7 долоо хоногийн дараа эхэлдэг. Өвчин үүсгэгч цусаар дамжин бүх бие махбодоор тархдаг. Арьс, салст бүрхүүл дээр олон тууралтууд гарах, арьсны нөсөөжилт өөрчлөгдөх, үс унах зэрэг шинж илэрдэг. Тууралт богино хугацаанд гарах бөгөөд эмчилгээ хийгээгүй үед аяндаа арилах боловч энэ нь эдгэрсэн гэсэн үг биш. Энэ үеийн тэмбүү 2 сараас 2-3 жил үргэлжлэнэ. Серологийн шинжилгээ эерэг байна.
  • Гуравдугаар үеийн тэмбүү нь халдвар авснаас хойш 3-5 жил болоод эхэлдэг. Хамгийн чухал эрхтэн болох тархи, зүрх, гол судас, нүд, мэдрэхүйн эрхтнүүдийг гэмтээдэг. Серологийн шинжилгээ сөрөг байна.
  •  
Тэмбүүтэй жирэмсэн эмэгтэй төрөхөөсөө өмнө эмчилгээ хийлгээгүй эсвэл дутуу эмчлэгдсэн бол амьгүй хүүхэд, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх магадлалтай.

Оношлох: ихэвчлэн судаснаас цус авч, цусан дах эсрэг бие илрүүлэх /серологийн/ шинжилгээ хийнэ. Хариу нь 24-72 цагийн дараа гарна.

Эмчилгээ үргэлжлэх хугацаа:
1-р үеийн тэмбүү 2 долоо хоног
2-р үеийн тэмбүү 3-4 долоо хоног
Сэтгэгдэл
RSS
Зочин   |2009-06-02 14:04:45
http://www.mongolchuud.co.uk/1/files/email/email3.htmхаяг руу орж бас тэмбүүгийн талаарх мэдээлэл авч болно шүү.
hun  - asuuh zuil bn hariulj tus bolooch   |2011-10-11 23:42:22
sain bainuu?bi neg sain naiztai l da dandaa hamt bdag.ter manaid irj hondog tgd l hamtdaa ym yriad untdag getel sayhan ter shinjilgee ugsun tembuutei gej garsan.ene uvchin or hunjiliin daavuugaar halddag uu hamt untaj hubtsasaa solihod haldah uu?ydaj bhad manai jaahan duu bas bid 2 toi hamt untdag bsan tgd aigaad bn
Зочин   |2011-10-11 23:58:13
Уг нь бол гайгүй байх. гэхдээ халдаж болно оо. Сайн цэвэрхэн байгаад ажигла. Бүүр их айж байвал эмчид хандаж үзүүлсэн нь дээр байх аа.
haku  - yaralta hariult ugch tuslaaach   |2011-12-01 23:42:38
hi bi 16ta eregtei sayhan minii beleg erhtnii door jijigheen tseg shig ulaan sharhlal ymarch yr enter bish neg tiim yum garchad alga bolchij hze alga bolsniig ni medsenguu ene tembuu munuu
haku  - yaralta hariult ugch tuslaaach   |2011-12-01 23:45:54
deerh zuiliig bichsen hun bn bi eruusuu belgiin haritsaand oroguee haaya neg gar hangalgal hiideg
найз   |2011-12-02 19:05:01
Гар хуруугаа сайн угааж гар хангалага хийж байгаарай. Наадах чинь зүгээр байх өө. сайн биеэ ажиглаж бай. Зүгээр шархалсан байж бас болно...
baigali   |2014-03-23 23:10:09
hun bnuu
Даваадорж   |2014-04-21 13:06:51
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.