Бэлэг эрхтний хомхой
Үүсгэгч нь хомхойн вирус. Ихэвчлэн бэлгийн замаар дамжих боловч боловч цусаар, мөн эхээс хүүхдэд төрөхөөс өмнө буюу төрөх үед халдварлаж болно. Маш хялбар халдварлана. Халдварын хурц илрэл байхгүй байсан ч бусдыг халдварлуулах боломжтой.
Халдварын янз бүрийн шатанд вирус нь арьс, салст дээрх цэврүү буюу шарх, цусанд, эсвэл тунгалаг болон мэдрэлийн зангилаанд дотор байрлах тул халдварлах зам, эмчилгээний үр дүн харилцан адилгүй байдаг. Ихэнхдээ халдвар авсан эхний үед шинж тэмдэг хурц илэрч байснаа далд хэлбэрт шилжих, ба эсвэл үе үе дахина.

Халдвар авснаас хойшх 3-7 хоногт бэлэг эрхтний гадна тал загатнах, хорсох, улайх ба янз бүрийн хэмжээтэй цэврүүнүүд үүснэ. Хэсэг хугацааны дараа цэврүүнүүд хагарч, яршин хөндүүрлөнө. Мөн халуурах, толгой өвдөх, булчирхай цочих шинж тэмдэг илэрч болно. Эрэгтэйчүүдэд шээхэд хорсох, эмэгтэйчүүдэд бэлгийн хавьтлын үед өвдөх шинж илэрч болно.
Эдгээр шинжүүд 7-10 хоногт аажмаар ихсэж, дунджаар сараас илүү үргэлжилнэ.
Эмчийн зөвлөгөөгөөр вирусийн эсрэг эмээр эмчилдэг боловч бүрэн эмчлэхэд бэрхшээлтэй.
Эмэгтэйчүүдэд бэлгийн хомхойн улмаас үр зулбах, дутуу төрөх, цөөн тохиолдолд гаж хөгжилтэй хүүхэд төрөх зэрэг хүндрэл гарч болно. Түүнчлэн бэлэг эрхтний аль нэг хэсгийн хорт хавдар үүсэх магадлал өндөр байдаг.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.