Архи ба аюулгүй секс
Архины талаар хүмүүс юу мэддэггүй вэ ?

Шар айргийг их хэмжээгээр уух нь хатуу архи ууснаас бага согтоодог гэсэн ойлголт байдаг нь алдаа юм. Хэдийгээр виски нь пивоноос илүү согтоох чадалтай боловч пиво, дарс, виски аль нь ч гэсэн согтууруулах бодис агуулдаг. Ихэнхи хүүхдүүд тэр ч бүү хэл томчууд нэг лааз пивонд агуулагдах согтууруулах бодис нь нэг хундага архи, вискинд агуулагдах хэмжээтэй адилхан хэмжээтэй байдгийг мэддэггүй нь харамсалтай.

Нэг лааз пиво, нэг стакан вино, нэг хундага архи аль нь ч жар орчим минутын дараа л гэхэд элгэнд хүрч нөлөөлнө. Хэр зэрэг согтох нь хичнээн хэмжээгээр ууснаас их шалтгаална гэдэг ойлголт байдаг нь ташаа ойлголт юм. Гэтэл таны биеийн жин, архийг ямар хэмжээтэй уудаг, тогтмол хэрэглэдэг эсэх, архийг хэр зэрэг хурдан уусан болох, хоол идсэн эсэх, биеийн чинь ерөнхий байдал, сэтгэл санааны байдал, та хаана байгаа, архи уух хүсэл хэр зэрэг байсан зэрэг олон зүйл согтоход нөлөөлөх шалтгаанууд болдог. Охид бараг юм идээгүй байхдаа олон хүн цугласан бааранд нэг лааз пиво уух нь, нилээд биерхэг нэгэн эр өдөр бүр оройн хоолныхоо үеэр уудаг ганц лааз пивоо эхнэрийнхээ хамт тохилог ресторанд уухаас хурдан согтоодог. Түүнчлэн юу уухаас бас их шалтгаална. Ямар ч хольцгүй лекор уух нь хольцтой лекороос хурдан цусны урсгалд шимэгдэж, амархан согтооно. Ихэнхи охид хөвгүүдийн хувьд тэднийг согтооход маш бага хэмжээний согтууруулах ундаа хангалттай байдаг. Архинд донтох өвчтэй болсон насанд хүрэгчдийн олонхи нь дунд сургуулийн нийллэг, төрсөн өдрийн баярт оролцож, бааранд найз нөхөдтөйгөө сууж байх үеэсээ архичин болох замаа эхэлсэн байдаг нь амьдралын гашуун сургамж юм.
Гэмт хэрэг, аливаа буруу үйлдлийн ихэнхи нь согтуурлын улмаас үйлдэгдсэн байдаг, Түүнчлэн бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн ихэнхи нь мөн л согтууралтай холбоотой байдаг. Бас бэлгийн замын халдвар авсан охидын олонхи нь согтуу байхдаа бэлгийн хавьталд орсноос болсон байдаг. Түүнчлэн Архи нь зөвхөн өөрийн хэрэглэгчээ хохироодог гэж үү ? Үгүй !
Тухайн хүний гэр бүлийнхэн нь, хамтран ажиллагсад нь, төрөл төрөгсөд нь, тэр ч бүү хэл гудамжинд явсан хаа хамаагүй хүмүүс ч түүний нөлөөнд өртөх аюултай байдаг.
Жирэмсэн эмэгтэй архийг их хэмжээгээр, ялангуяа эхний 3 сарын хугацаанд уух юм бол төрөх хүүхэд нь эгэл биш согогтой төрөх, эсвэл жин багатай төрөх, эсвэл бие бялдрын болон сэтгэцийн согогтой төрөх эрсдэл өндөртэй. Учир нь хүүхэд эхийн хэвлийд байх үедээ архины хоронд мөн л нэрвэгдэнэ.
Архи бол хүнийг сэргээх биш хямраах үйлчилгээтэй. Хүмүүс архи уусан үедээ бие нь тавирч байгаа мэт сэтгэгдэл төрж, их яриа болдог. Энэ нь үнэн хэрэгтээ тийм биш, харин ч өөрийгөө удирдах чадваргүй болж байна гэсэн үг. Үүний улмаас зарим тохиолдолд хүмүүс өөрийн хүсээгүй төлөвлөөгүй зүйлийг хийхэд хүрдэг. Жишээлбэл: зарим охид архи ууснаас болоод бэлгийн харьцаанд орох нь бий. Зарим хөвгүүд тэгье гэж хэлээгүй байхад нь охидын татгалзалтыг зөвшөөрсөн утгаар нь ойлгож, хүчин хийх нь бас тохиолддог. Согтууруулах ундааг ихээр уух нь чиний оюун ухаан, сэтгэх чадварыг удаашруулж, зохицуулалтыг алдагдуулдаг.

Архи уухгүй байхыг хүсвэл...
Бусад хүмүүс архи ууж байхад, эсвэл хэн нэг нь чамд архи өгвөл чи заавал уух албагүй гэдгийг санаарай. Тэгээд аль болох эелдгээр ҮГҮЙ гэж хэлж сурах дасгал хийх нь чамд тус болно. Архи уугаагүйн чинь төлөө чамд дарамт үзүүлж болох хүмүүсээс аль болох зай бариарай.
Амьдралдаа аль болох идэвхитэй байж, цагийг зөв өнгөрүүлж сурах, гадуур дэмий сэлгүүцэхгүй байхыг хичээгээрэй.
Баар зоогийн газарт аль болохоор орохгүй байх, орсон ч архи согтууруулах ундаа уухгүй байх нь зөв сонголт.
Уур уцаар хүрэх, сэтгэлээр унах, ажил үйлс бүтэмжгүй байх зэрэг амьдралд таагүй явдал зөндөө тохиолддог. Ийм үеүдэд архиар сэтгэлээ засахыг хэн нэгэн зөвлөвөл түүнээс аль болох зай барихыг хичээж, гэр бүл, итгэлтэй найз нөхөдтэйгээ яаралтай уулзаж сэтгэлээ онгойтол ярихыг хичээгээрэй.
Сэтгэгдэл
RSS
Админ  - Энэ бол сэтгэгдлийн гарчиг   |2009-04-06 09:54:35
Энэ бол сэтгэгдэл
ebukaa   |2009-05-04 07:54:00
dajgui sait bnoo
Зочин   |2009-12-15 10:38:40
Зочин   |2010-03-03 01:16:30
Sna bna u nadtai neg oxin untmaap bna gd bxiin ma bagiin nza tgd bi yu gj helhe mdku bna nadad tuslaach utachwal dox tusax bolu
admin  - re:   |2010-03-05 00:02:26
Бэлгэвч хэрэглээд унтвал ДОХ тусах магадлал бага л даа. Гэхдээ чи өөрөө хүсэхгүй бол зүгээр л хүний хүсэлтээр ийм зүйл хийх гэж байгаа бол сайн бодоод шийдвэр гаргаарай.
Ойлгуулаад ярилцах л хэрэгтэй байх. Хэдэн настайг чинь мэдэхгүй юм. Хэрвээ насанд хүрээгүй бол бэлгийн харилцаанд орох нь гэмт хэрэг болно гэдгийг бас санаарай.
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.