Үр тогтолт, Жирэмслэлт, төрөлтийн талаар үндсэн ойлголт |
Сарын тэмдэг ирэх болсон үеэс эхлэн охидын өндгөвчинд сар орчим хугацаанд нэг өндгөн эс боловсордог. Тухайн үеийн биеийн байдал, ачаалал, сэтгэл санааны байдал зэргээс хамааран сарын тэмдгийн эхний болон дунд үед хөгжил нь гүйцсэн өндгөн эс өндгөвчний гадаргуун дээрх цэврүүнээс гадагшлана. Гадагшласан өндгөн эс нь эмэгтэй хүний үр дамжуулах хоолойн төгсгөлийн хэсэг болох салбангийн тусламжтайгаар үрийн хоолойд орж, 24-48 цагийн дотор үр тогтох чадвартай байдаг. Эрэгтэй хүний төмсөгөнд эр бэлгийн эс боловсорч, түрүү булчирхай ба үрийн цэврүүнээс ялгарсан шүүрэлтэй нийлж үрийн шингэн болдог. Нэг удаагийн бэлгийн харьцааны үед ялгарсан үрийн шингэнд 400-500 сая орчим эр бэлгийн эс байдаг. Эр бэлгийн эс нь өөрийн сүүлний тусламжтайгаар идэвхтэй хөдөлгөөн хийх чадвартай байдаг тул үтрээнээс умайн хүзүү, умайн хөндийгөөр дамжин үр дамжуулах хоолойд 1.5 цагийн дотор очдог. Эмэгтэйн үр дамжуулах хоолойд эр бэлгийн зөвхөн нэг эс, өндгөн эстэй нийлж үр тогтдог. Үр тогтсон өндгөн эс хуваагдаж эхлэх ба энэ хөгжлийнхөө явцад үр дамжуулах хоолойн өвөрмөц үйл ажиллагааны үр дүнд 5-7 хоногийн хугацаанд умайн хөндийд орж, түүний хөвсийж зузаарсан салст бүрхэвчинд бэхлэгдэнэ. Энэ үедээ 100 гаруй эс болон хуваагдсан байдаг ба хэмжээгээрээ томорсон байдаг. Жирэмсний хугацаа Жирэмсний хугацааг үр тогтсон мөчөөс бус харин сүүлийн сарын тэмдгийн эхний өдрөөс эхлэн тооцдог. Жирэмсний 2 сартай үр хөврөл хүний дүрсийг олох бөгөөд 2.5 сартайгаас ургийн зүрхний цохилт хэт авиан шинжилгээгээр мэдэгдэх болно. Харин 4.5-5 сартайгаас эх өөрөө ургийн хөдөлгөөнийг мэдэрдэг. Жирэмслэлт 40 долоо хоног буюу 280 хоног үргэлжлэнэ. Төрөх хугацааг олохдоо сүүлчийн сарын тэмдэг ирсэн эхний өдөр дээр 7-г нэмээд, сараас нь 3-ыг хасна. Жирэмсэн болсон үед илрэх шинжүүд Эрт хугацаанд илрэх шинж:
Зарим эмэгтэйчүүдэд эдгээр шинжүүд илрэхгүй байж болно. Жирэмсэн байж магадгүй гэвэл:
Жирэмсний явц дахь ургийн хөгжил Үр хөврөлийн гадна талын эсүүд нь умайн салстад модны үндэс шиг нэвтрэн орж, эхийн цусан хангамжтай холбогдоно. Энэ хэсгийг эхэс гэж нэрлэдэг.Эхэс ба ураг нь хүйгээр холбогдсон байдаг. Эхэсээр дамжуулан үр хөврөл (жирэмсний 8 долоо хоног хүртэл хугацаанд үр хөврөл, түүнээс хойших хугацаанд ураг гэж нэрлэнэ.) буюу ураг нь эхээсээ хүчилтөрөгч болон тэжээлийн шимт бодисыг авах ба ургийн биеэс ялгарсан хэрэгцээгүй зүйл нь түүгээр дамжин эхийн цусанд ордог. Жирэмсний эхний 1 сард:
Жирэмсний эхний 3 сарын дотор эмчийн хяналтад орох нь жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хот, суурин газруудад өрхийн эмч, хөдөө орон нутагт баг, сумын эмч жирэмсэн эхчүүдийг хянана. Жирэмсний хяналтын ач холбогдол: Жирэмсний хугацааг эрт хугацаанд зөв тогтоох боломжтой байдаг. Энэ нь жирэмсний амралтын болон төрөх хугацааг зөв тогтоох ач холбогдолтой. Эхийн амь насанд аюултай эмзэг байдлыг эрт илрүүлж, жирэмслэлтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг эрт шийдвэрлүүлэх боломжоор хангагдана. Жирэмсний тээлтийн хугацаанд эх, ургийн байдлыг хянаж, одоогийн жирэмсний эмгэг байдлыг эрт илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх буюу нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтүүлж эмчилснээр төрөх үеийн хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. Ургийн бүтэлт, гажиг хөгжил зэргийг эрт илрүүлж, зохих арга хэмжээг эрт авна. Тухайн эмэгтэйн биеийн байдал, жирэмслэлтийн явц зэргээс үндэслэн төрөх үед гарч болзошгүй эмгэгийг урьдчилан тооцож, төрөх хугацаанаас өмнө жирэмсний эмгэгийн тасагт хэвтүүлэх, мэс засал хийх боломжтой эмнэлэгт урьдчилан хэвтүүлж, болзошгүй хүндрэлээс сэргийлэх арга хэмжээ авна. Ялангуяа дэд бүтэц муу хөгжсөн хөдөө орон нутагт онцгой ач холбогдолтой. Жирэмсний хугацаанд зайлшгүй хийлгэсэн байвал зохих шинжилгээнүүд:
Жирэмсний эмзэг байдлууд
Жирэмсэн эмэгтэй дараах шинжүүдээс аль нэг нь илэрвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөнө.
Хоол хүнсэндээ цус төлжүүлэх болон ургийн өсөлт хөгжилтийг хангах уураг, нүүрс ус, амин дэмээр баялаг зүйл хэрэглэнэ. Хэрэв бололцоотой бол жимс, хүнсний ногоо, мах, цагаан идээ, өндөг зэргийг урьд хэрэглэж байсан хэмжээнээс нэмэгдүүлэх; Сүү, бяслаг, тараг нь кальц агуулдаг тул ургийн өсөлтөнд чухал нөлөөтэй. Төмөр-фолийн хүчил нь цусан хангамжийг сайжруулахад онцгой шаардлагатай бөгөөд энэ нь жин багатай хүүхэд төрөх, ураг ба нярайн бүтэлт, архаг цус багадалттайн улмаас хүүхэд өвчлөмтгий байх зэрэг янз бүрийн хүндрэлээс хамгаалах ач холбогдолтой. Төмөр бидний иддэг хоол унданд хангалттай байдаг бөгөөд 7 хоногт 2-оос дссшгүй удаа элэг ба бололцооны хирээр мах хэрэглэвэл зохино. “ С ” амин дэмээр баялаг шинэ ногоо, жимс хэрэглэх нь төмрийн шимэгдэлтийг дэмждэг. Фолийн хүчил нь элэг, бөөр, байцаа, шанцай, хан боргоцой, хар талх, хөх будаанд агуулагддаг байна. Гэхдээ жирэмсний үед хэрэгцээтэй төмөр, фолийн хүчлийг хоол тэжээлээр хангалттай авч чаддаггүй тул жирэмсэн эх төмөр-фолийн хүчил агуулсан шахмалыг өдөрт 1-3 ширхэгийг 100 хоног эмчийн зөвлөгөөний дагуу уух шаардлагатай. Амралт: Өдөрт 1-2 цаг хэвтэж амрах, жирэмсний сүүлийн 3 сард хүнд юм өргөх, ачаалал ихтэй ажил хийхээс зайлсхийх; Эрүүл ахуй: арьсаа цэвэр байлгах ба чөлөөтэй, зөөлөн даавуу хувцас өмсөх; Хөхөө арчлах: хөхний толгойг угааж, нааш нь татаж, тос түрхэх; Хорт зуршил: архи тамхи хэрэглэхээс зайлсхийх, жирэмсний эхний 3 сартайд элдэв эм уух, рентген зураг авахуулахаас татгалзах; жирэмсэн үед архи, эм хэрэглэхэд эхэсээр чөлөөтэй нэвтрэн, урагт нөлөөлдөг. Архи, эм хэрэглэсэн эхийн хүүхэд жин багатай, өсөлт муутай байхын зэрэгцээ нилээд нь зүрх, бэлэг эрхтэн, яс зэрэг эрхтэн тогтолцооны гаж хөгжилтэй, сэтгэн бодох чадвар муутай болдог. Тамхин дах хорт бодисын үйлчлэлээр эхэсийн цусан хангамж багассанаас хүүхэд нь жин багатай төрдөг. Жирэмсний амралтын талаархи хууль, тогтоомж :
15-20 минутын зайтайгаар умай жигд базлах болсноор төрөлтийн үйл ажиллагаа эхэлдэг.
Амаржсны дараа анхаарах зүйл :
Өсвөр үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлуудын нэг нь охидын жирэслэлт юм. Энэ нь өнгөц харахад хэн нэгэн охинд тулгарч буй хувийн шинжтэй асуудал мэт боловч нийгмийн олон салбарын онцгой халамж анхаарал шаардсан эмзэг нарийн асуудал байдаг. Тэд хүүхдийнхээ эцэгтэй амьдрах эсэх, эцэг эх нь түүнийг ойлгож туслах эсэх зэрэг олон асуудалд сэтгэл зовж шаналдаг. Тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж, цаашид сурч боловсрох бололцоо олгох гээд олон асуудлыг төрөөс хариуцах шаардлага гардаг. ”Охидын жирэмслэлт“ гэдэг үгийн цаана зарим үед эцэг болох тухайгаа огтхон ч бодоогүй өсвөр насны хөвгүүдийн асуудал гардаг. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт жилээс жилд буурч байхад өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. 1990 онд манай улсын нийт төрөлтөд 19 хүртлэх насны охид, эмэгтэйчүүдийн төрөлт 3 хувь байсан бол 1996 онд 8%, 1998 онд 10 гаруй хувийг эзлэх болж нэмэгджээ. Гэтэл энэ үзүүлэлт 1998 онд улсын хэмжээнд хийгдсэн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаагаар говийн аймгуудад 20 гаруй хувь байна. Жирэмсэлсэн охидын ихэнх нь хүсээгүй үедээ, тохиолдлын байдлаар гэр бүл болоогүй байхдаа жирэмсэлдгээс төв суурин газрын охид үр хөндүүлэх, хөдөөгийн охид хүсээгүй хүүхдээ төрүүлэх замыг ихэвчлэн сонгодог. Аль ч замыг сонгосон эцэг эхдээ зэмлүүлэх, үе тэнгийнхнээсээ ичиж зовох, ирээдүйдээ итгэл алдрах , эмнэлгийн тусламж авахаас айх зэрэг сэтгэлийн дарамтанд ордог. Тоглон наадаж, сурч боловсорч, баяр баясгалангаар бялхаж байх учиртай гэнэн томоогүй хүүхэд насандаа алдаж эндээд жирэмсэлсэн охидыг хамгийн дотны хүмүүс болох эцэг эх нь хүртэл буруутгаж зэмлэдэг нь тэднийг буруу шийдвэр гаргахад хүргэдэг. Өсвөр насныханд эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг Итгэлтэй утсанд хандагсдын 14.3 хувь нь жирэмслэлттэй холбоотой асуудлаар зөвлөгөө авчээ. Тэдний 41.7 % нь жирэмсэн эсэхийг хэрхэн мэдэх, 22.4% нь үр хөндөлтийн талаар сонирхсон байна. Судалгаанаас үзвэл өсвөр насныхан дунджаар 16-17 насандаа жирэмслэхээс болон бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэхгүйгээр бэлгийн харьцаанд оржээ. Хүүхдүүдийн дунд анхны бэлгийн харьцаагаар жирэмслэдэггүй гэх зэрэг буруу ойлголт ам дамжин яригддаг, гэтэл тэд хүссэн үедээ үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө авах хязгаарлагдмал байгаа нь тэднийг хүсээгүй үедээ жирэмслэхэд хүргэж байна. Жирэмсэлсэн эсэхээ мэдэхгүй, мэдсэн ч хэнд хандахаа мэдэхгүй айж ичиж явсаар үр хөндөж болох хугацаа өнгөрсөн хойно аргагүй хэвлийн нь томорсон үед эмнэлэгт хандах ньцөөнгүй байдаг. Өсвөр насны охидын жирэмслэлтийн явц ихэнх тохиолдолд хүндэрдэг. Учир нь тэдний төв мэдрэлийн тогтолцооны болон ерөнхий биеийн хөгжил гүйцээгүй, сэтгэл санааны хямралтай байдаг нь жирэмсэн нөхцөлд дасан зохицох чадварыг сулруулдаг. Түүнчлэн дутуу төрөх, төрөх үйл ажиллагаа сулрах, ураг бүтэх, төрөх замын зөөлөн эд урагдах, цус алдах зэрэг хүндрэлүүд олонтой гардаг.
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
|
mny bodloor ygaan tuyatai zuil ni ong...
Сайн байна уу би одоо 18 настай анх х...
Удаж хариу өгч байгаад уучлаарай. Хэр...
Bi 18tai. sariin omnoos belgiin harit...
Тогтворжоогүй бол байж болно. Бас стр...