Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
асуулт (2 үзэж байна) (2) зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: асуулт
#900
Цээүлээ (Зочин)

асуулт 9 Жил, 1 Сар цагийн өмнө  
сайн байна уу ? би асуулт асуух гэсэн юм л даа надаа заавал хариулаад өгөөрэй! Би нэг ахтай санаандгүй байдлаар хавьталж орчихсон юмлдаа ядаж байхад онгон байсан хамгаалалтгүй хийсэн тэр ах дотор нь тависнаа мэдэхгүй байгаа юм тэгээд 24н цагийн дараа үзхэд 1 зураас гарсан байсан тэгээд миний биений юм дууссаны дараа 5 хоногын дараа унтсан юм бол би жирэмсэн болсонн болвуу хэлээд өгөөч?? баярлалаа заавал хариулж өгөөрэй
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#905
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:асуулт 9 Жил цагийн өмнө Оноо: 6  
Биеийн юмнаас 5 хоног бол магадлал бага байх. Харин жирэмсний тестийг 24 цагийн дотор үзээд мэдэгдэхгүй. Дараагийн биеийн юм чинь ирэхгүй саатвал тестээр үзэж мэдэж болно.
Хэрэв 72 цаг дотор бол жирэмснээс хамгаалах эм ууж бас болно. Гэхдээ заавал эмчийн заавраар уугаарай.

Жирэмсний тест:

(Биений юм саатсанаас хойш 7-10 хоногийн дараа жирэмсэн эсэхийг тодорхойлно.)



ЗОРИУЛАЛТ:

Нэг удаагийн хүний хорионы гонадотропин (HCG) жирэмсний тест нь зөвхөн жирэмсэн үед илэрдэг хорионы гонатодропин буюу жирэмсний дааврыг илрүүлэх замаар жирэмсэн эсэхийг тодорхойлдог.

ТОВЧ ТАЙЛБАР:

Хорионы гонадотропин(HCG) буюу жирэмсний даавар нь үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн үед ялгарч эхэлдэг. Гонадотропиныг жирэмслэлт эхэлснээс хойш 7-10 хоногийн дараа гэрийн нөхцөлд тодорхойлох боломжтой.

Энэхүү тестээр биений юм ирэх ёстой хугацаа саатсанаас хойш 7-10 хоногийн дараа тодорхойлох боломжтой. Хэрэв жирэмсэн болсон бол шээсэнд агуулагдах хорионы гонадотропины хэмжээ өдөр өдрөөр ихэсдэг.

Энэ тест нь 25мл буюу түүнээс дээш хэмжээний шээсэнд агуулагдах хорионы гонадотропиныг тодорхойлдог. Жирэмсэн бус эмэгтэйд 5мг хорионы гонадотропин ялгарахыг хэвийн гэж үздэг. Сүүлийн биений юм саатахад шээсэн дэх хорионы гонатодропины түвшин 100 mlU/ml болох ба жирэмсний эхний 3 сарын төгсгөлд хамгийн дээд хэмжээнд 100 000-200 000 mlU/ml –д хүрдэг.



ТЕСТИЙН ХАРИУГ УНШИХ НЬ:

1.Negative-сөрөг: Хэрэв тестийн хяналтын хэсэгт(C) нэг зураас харагдан, тестийн бүсэд (T) зураас гарахгүй байвал энэ үзүүлэлт нь сөрөг үр дүнг харуулах буюу жирэмсний даавар илрээгүйг илтгэнэ. Энэ нь та жирэмсэн биш эсвэл тестээр эрт үзсэн байж болзошгүй. Хэрвээ та тестийн үр дүнд итгэлтэй биш байвал 48 цагийн дараа давтан үзнэ үү.

2.Positive - эерэг: Тестийн хэсэг(T) дээр нэг зураас, хяналтын хэсэг(C) дээр нэг зураас нийт 2 зураас харагдвал энэ нь та жирэмсэн байх магадлалтай буюу шээсэнд жирэмсний даавар илэрсэн гэсэн үг. Нэг зураас нь нөгөөгөөсөө тод байж болох юм. Энэ нь ялгаагүй эерэг хариу юм.

3.Invalid-буруу: Хэрвээ тестэн дээр ямар нэгэн зураас гарч ирэхгүй бол тухайн тест алдаатай гэсэн үг бөгөөд шинэ тестээр дахин үзэх шаардлагатай.
 
Холбогдсон Холбогдсон  
 
Сүүлд зассан: 2015/04/14 10:42 хэн: davaadorj.
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх