Надад туслаач хүмүүсээ |
Нэр: хххххх, Нас: 21, Хүйс: эм миний сүүлийн сарын тэмдэг 6 сарын 20нд ирсэн л дэ. одоогоос 5 сарын өмнө буюу 7 сарын 10нд би санаандгүй Х гэгчтэй унтсан юм. гэвч энэ нь миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байсан. яагаад гэвэл би өөрөө А гэдэг хүнд хайртай. харин одоо би өөрөө 6 сартай жирэмсэн. гэтэл хэнийх нь хүүхэд вэ гэдгийг мэдэхгүй байна. миний тооцоолсноор мөчлөгөө бодоод үзэхээр хайртай залуу А-гийн минь хүүхэд болж таараад байгаа юм. тийм ч байгаасай гэж бурханаас залбирч сууна.гэхдээ өөрийхөө таамагт 100% итгэлтэй биш байгаа тул та бүхэн туслаач. мөн хэрвээ би А-аас жирэмсэн болсноо мэдэлгүй Х-тэй унтсан гэж үзвэл миний хүүхдийн генд Х-ийн ген холилдоно нэж байхуу? энэ 2 асуултанд чин сэтгэлээсээ үнэн зөв хариулт өгч туслаач та бүхнээс өвдөг сөхрөн гуйя. би бүтэн 6 сар тарчилж явна. учир нь би А-д маш их хайртай би гэдсэн дэх хүүхэд минь зөвхөн түүнийх байгаасай гэж хүсэж байна. Хариулт: Бэлгэвч яагаад хэрэглээгүй юм бэ? 7-р сарын 10-нд жирэмсэн болсон байх ч магадлалтай. Харин тэгж холилдоно гэж байхгүй. Аль нэгнийх нь л эр бэлгийн эс орж жирэмслүүлдэг. Нэгэнт өмнө нь үр тогтчихсон байсан бол дараагийнх нь эр бэлгийн эс ямар ч хамааралгүй болно. Тийм ген холилдоно гэсэн зүйл байхгүй. Тэр тал дээр бол санаа зоволтгүй дээ. |