yu hiih heregt we zuwluuch? |
Нэр: xxxxxx.sol, Нас: 17, Хүйс: эр bi geriinhentege neg l oilgoltsohgui hariltsaad bh shig bn ted eswel bi tedniigee oilgohgui bn yawal butsaad geriin dulaan orchin uusehuu? Хариулт: Өөрийнхөөрөө л бай. Аль болох зөв нөхцөлд зөв орчинд бодож явдаг зүйлээ эвтэйхэн илэрхийлж гаргахыг хичээ. Гэрийнхэндээ хайртай гэдгээ хэл, ойлгуул. Хэн нэгэнд нь тусламж хэрэгтэй байгаа бол аль болох тусал. Сэтгэлээсээ л хандахад аяндаа гэр бүлийнхэн чинь бол чамайг ойлгоно, дотроо хайрлаж л байгаа шүү дээ. Түүнийгээ гаргаж хэлж, сануулцгааж байж болно. Бас гэрээрээ тойрч суугаад хоолоо идэхийг аль болох чармайж бай. Элдэв хэрэгт хэрэггүй юм ярьсан ч болно шүү дээ. Тэр дундуур сэтгэлээ нээж үгээ хэлж байх хэрэгтэй гэж боддог. Хэлж ярихгүй л бол бусад хүмүүс бодлыг чинь уншиж чадахгүй. |