Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
зөвлөгөө өгөөч (7 үзэж байна) (7) зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: зөвлөгөө өгөөч
#11
чимгээ (Зочин)

зөвлөгөө өгөөч 14 Жил, 1 Сар цагийн өмнө  
би 20 настай. найз залуутайгаа үерхээд 1 жил болох гэж байна. найз залуу маань надаас 3 ах л даа. бэлгийн хавьтлын талаар би жоохон эмээгээд байх юм. охидууд ер нь хэдэн наснаасаа бэлгийн харьцаанд орох нь тохиромжтой байдаг юм бэ? миний хувьд энэ нас болсон боловуу? би юуг анхаарах ёстой вэ надад зөвлөгөө өгөөч
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#14
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:зөвлөгөө өгөөч 14 Жил, 1 Сар цагийн өмнө Оноо: 6  
Ер нь 20 настай анх бэлгийн харилцаанд ороход боломжтой нас гэж бодож байна. Гэхдээ ер нь бол 24-25 хүртэл байсан ч оройтох гэсэн ойлголт бол байхгүй шүү. Хэрвээ найз залуудаа итгэж байгаа бол айх зүйлгүй дээ, хайр сэтгэл, хамтын амьдралын хамгийн сайхан зүйлсийн нэг бол секс шүү дээ. Хэрвээ сайн итгэхгүй байгаа бол бэлэн биш гэдгээ ойлгуулаад дахиад хэсэг хугацаанд хамт байж үзсэн нь дээр ч байж мэдэх юм. Хүн бүрийн хувьд янз бүрийн бодолтой байдаг ч миний хувьд секс гэдэг маш ариун нандин харилцаа, бас их эрсдэлтэй учир Монгол охидыгоо ухаантай, бодолтой хандаж байгаасай гэж хүсдэг.

Ямар ч тохиолдолд бэлгэвч хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын олон халдвараас сэргийлнэ. Бас бэлгэвчтэй байсан ч секс хийх үед халддаг өвчнүүд байдаг болохоор хамгийн зөв зам бол хэн хэндээ үнэнч, өөр хүмүүстэй явалддаггүй байх л хамгийн аюулгүй сонголт доо. Мэдээж бүгд чиний л сонголт шүү дээ. Итгэдэг бол найз залуутайгаа ч энэ талаар илэн далангуй ярилцсан ч бас болохгүй зүйлгүй. Хэрэв тэр ухаантай бол чамайг ойлгох байх гэж итгэж байна.
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх