Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
zowlomj ogooc (3 үзэж байна) (3) зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: zowlomj ogooc
#1128
gd (Зочин)

zowlomj ogooc 9 Жил, 10 Сар цагийн өмнө  
sn bnuu bi 16tai oxin.urid n nzudar xvrelvvlj aw ejtege sxn amidrdg bsn.harin odoo aaw eej salj tusdaa amidrdg bolsn eej mn nzudtga showuudaad yawcdg aaq xarin ajil gd barag taaralddgvi.naizuud mn bvgd xuuramc bolxiig medeed zndo gomdood naiziin tal deer canga baidg bolsn gxdee say itgej bsn gants setgeleerei nzldag 3 nz (2 ergte 1 emgte) mn ymr c shaltgaangvi xaritsxaa bolisn bi ted nart yu c xiigeegvi muu sanaagvv bi bvx setgelee zoriulsn odoo nadad aimr xvnd bna.gantsaaraa oroi alhdag nulims ooriin erhgui garaad bna bi yag yahuu :'( nadd tuslaac
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1129
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:zowlomj ogooc 9 Жил, 10 Сар цагийн өмнө Оноо: 6  
Би ч бас зөндөө олон сайн найзтай. Дотно найзууд ч байдаг. Гэхдээ яг үнэндээ дэлхий дээр заримдаа гав ганцаараа юм шиг санагдах үе байдаг.
Хүн бүрд л хэцүү үе тулгардаг. Тийм болохоор зүгээр л даваад гар. Цаана нь гэрэл гэгээтэй сайхан зүйл хүлээж байгаа. Бас ямар нэгэн сонирхдог зүйлээ чин сэтгэлээсээ сонирхоод түүндээ бүх анхаарлаа хандуулаад үз.
Би жишээ нь хүмүүстээ уулзаад, найзуудтайгаа ууж идээд хөгжилдөөд сайхан л байдаг. Гэхдээ үнэндээ тэгж явах нь шал утгагүй санагддаг заримдаа. Тэгээд л өөрийн дуртай зүйлээ хийгээд л түүнийгээ хөгжүүлээд суух дуртай. Ингээд бусдаас тасраад өөрийгөө хүчтэй мэдрээд амьдрах нэг бодлын зожиг ганцаардмал мэт боловч нөгөө бодлын илүү хүчтэй санагддаг. Бас ном унших, блог бичих ч юм уу тэмдэглэл хөтлөх бас их зүгээр. Эсвэл зүгээр л хүмүүстэй дотносох, уулзах зорилгогүй чатлах, гадаад хэлээ сайжруулах г.м зүйлсийг ч хийсэн болох байх. Ер нь амьдралд нэг хаалга хаагдаж байхад өөр нэг хаалга нээгдэж байдаг гэдэг дээ. Зүгээр л хүчтэй байгаад, давж гараад явсан нь дээр гэж л зөвлөх байна.

Бас хүн амьдралд бусдаас хараат амьдрах тусмаа илүү зовдог. Жишээ нь ээж чинь, эсвэл ирээдүйн нөхөр чинь ч юм уу. Өөр өөрийнхөө амьдралаар л бүгд амьдарна. Чиний хүссэнээр байсангүй гээд гомдоллох, эсвэл чамд сайн хандсангүй, чиний хүссэнээр бусад хүмүүс байхгүй болохоор хэцүү байдаг тэр бодол санаагаа өөрчилж өөрийнхөөрөө болохгүй байгаа зүйлстэй аль болох эвлэрээд, илүү сайн шийдлийг бодож олоод, бас тэр хүмүүсийг аль болох ойлгоод явах нь зөв байх. Найзуудынхаа хувьд бол чи өөрөө шууд яагаад чамтай харилцахгүй байгаа талаар нь эвтэйхэн шууд тулаад асуусан нь дээр байх аа. Чи өөрөө ямар нэгэн хамт юм хийхийг уриад үз. Ер нь хэрвээ чи найзууддаа хэтэрхий их гомдоллодог бол чамаас залхсан байж мэднэ шүү. Аль болох зовлонгоо, хэцүү зүйлээ ганцаараа даваад явахыг хичээгээд, сайн сайхан зүйлсээ найзуудтайгаа хуваалцаж амьдрах нь дээр гэж би хувьдаа боддог. Харин найзууддаа бол хэцүү үед нь сэтгэлээрээ туслаад явахыг л хичээдэг. Чи бас тэгвэл өөрт чинь илүү амар байж магадгүй миний үгийг бодоод үзээрэй.
 
Холбогдсон Холбогдсон  
 
Сүүлд зассан: 2015/10/16 01:04 хэн: davaadorj.
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх