|
yriltsah hun heregtei bn 9 Жил, 9 Сар цагийн өмнө
|
|
sn bnuu ndd asuudal bn. daanch sonsood oilgood nuutslaad yrih hun uneheer alga. bi odoo 15 nastai. emegtei huuhed. ndd zarimdaa buh zuils hetsuu sanagddag. minii ergen toirond bga humuus uneheer nag uzen yddagiig ni gaihaad barashgui ih bn. bi uuriinhuu zan chanariig todorhoilbol turgen uurtai, emzeg, gomdomtgoi, aliwaag heterhii nuhatstai boddog. busdad bol ymar sanagddagiig bol helj medehgui ee. ghdee bi hedii ih hicheesen ch ygd ch busdad huleen zuwshuuruulegdej, hundlegdej chadku yum. ndd mash olon setgel zowoodog asuudluud bii. naad zahiin jisheenees duridwal: bi angidaa onts surdag negen. hicheeldee ch sn. getel huuhduud nag angi hamt olnoo udirdaj chadku, manlailagch bish gej todorhoildog, nds muu huuhduudiig sn gej magtatsgaadag. bi ygd ch oilgohgui bn. hen ch nag demjij, huleen zuwshuurduggui blhr uneheer zarimdaa uramgui bh yum. magadgui humuusiin tatah uvidasgui yum bolov uu? gej gaihdag. magadgui uuniig unshaad iim jaahan yuman deereed geed shooloh l bh l daa ghdee bi busad shig olon nzaar hureeluulj, busdad sainaar dursagdaj, huleen zuwshuurugduhiig husch bn. bi hend ch muu zuil hiigeegui. hiihiig ch husdeggui. tegsen atal ndd iim metchilen shalihgui ewf asuudluudaas bolj sharlah hetsuu bn. yum l bolbol angi hamt olnooroo shiidwerlene l geh yum. getel nag demjdeg huuhed bhgui dandaa l adgiin bairand ordog. za ene ch yhaw gehed egchteigee bas shiruun muudaltsaad amjsan. odoo nag uzen ydaj bga bh. itgel tawisan hun bolgon min nds urwaj ali eswel nag horlohiig bodoh yum. bi ygd bysdad ad uzegdej bh ystoi yum be? busdiig toohgui haritsahgui bn geher, eej egch 2 nag gants ch nzgui zojig gej goochlon doromjildog. uneheer ndd hetsuu bn!!! ene bol zuer l naad zahiin jishee ni. uur bas neg yum gewel bi jhn maiga l daa, bagiinhaa rahitiig emchluuleeguinhee ulmaas hul maiga heweeree ys behjsen, bas hul ih uwddug bsn tul emchilgee hiilgej emchluuldeg bsn. uneheer hicheel ruugee alhaj ywna gedeg bol minii huwid tam baisan. odoo bol harin emchilgee hiisnii ur dun tes uur bolsoon. harin ywdal min sonin bololtoi. humuus nag dogolj ywadg gesen. bi uuriinhaa alhaag sn medehgui. hirendee l zasaj ywah gej hicheedeg. gudamjind ywahad ndd mash hetsuu bdg. ylanguya olon huuhduudiin dund alhaj ywah ni ndd uneheer zowlon boldog, tednii dooglongui ziwuun harts, juumaltssan ineed, nag duurain dooglon ywah ter buhen ndd uneheer hetsuu bdg. bi yawal deer we? ndd tuslaach. setgelee uudrug bailgamaar bn. bi har bagaasaa urmiin ug gej yu bdgiig medehgui ungursun. uuriiguu busdaas tusgaarlah ni deer ch yum shig haaya sanagddag. minii nurshuu zuiliig anhaaraltai sonssond bayrlalaa... ndd tuslaach. nag oilgooch...
|
|
|
Холбогдсон
|
|
Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
|
|
Re:yriltsah hun heregtei bn 9 Жил, 9 Сар цагийн өмнө
|
Оноо: 6
|
Сайн уу,
Бичсэнийг чинь уншлаа. Миний бодлоор чи өөрчлөгдөх хэрэгтэй юм шиг санагдлаа. Гэхдээ одоо бичих гэж байгаа зүйл зөвхөн миний бодол тул авахыгаа аваад гээхийгээ гээх хэрэгтэй.
Ганцаардал гэж юу юм бэ? Би ч бас энэ талаар заримдаа боддог. Би ч үнэндээ багаасаа боломжтой айлын хүүхэд, бас дунд сургуульд бол боломжийн амьдралтай, спортоор хичээллэдэг, хичээлдээ сайн байсан болохоор найз нөхдийнхөө дунд л хүмүүсээр хүрээлүүлж өссөн. Харин ахлах ангид орох үеэс миний өсөлт бусад хүүхдүүдээс хоцорч харьцангуй намхан болсон нуруутай болсон юм. Гэхдээ мэдээж багаасаа найзалсан олон найзууд байдаг. Ямар нэгэн зүйл дээр гэрийнхэн ч дэмждэг.
Гэхдээ миний хувьд найзтай байх эсэх нь тийм ч чухал биш, бас хэн нэгэн намайг дэмжихгүй байсан ч болно. 100 хүн миний эсрэг би ганцаараа байсан ч өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг хийхийг хүсдэг, үүнээсээ болж бас асуудалд ордог л байсан. Одоо ч гэсэн. Гэхдээ би бууж өгөх дургүй л дээ, үүндээ ч сэтгэл хангалуун байдаг.
Юу гэх гээд байна вэ гэвэл хэн нэгэн 1 хүн ч бай 2 хүн ч бай чамайг хүлээн зөвшөөрөх эсэх нь чухал биш, бүүр чиний эсрэг дайсан байсан ч чухал биш л дээ. Ердөө л тоохгүй тэдэнтэй эелдэг харьцаад л орхих амар. Ер нь хүн доллар биш хүн болгонд таалагдах албагүй гэдэг дээ. Ер нь ганцаараа байсан ч тийм ч сүртэй зүйл биш. Зожиг байх ч тийм муу, буруу зүйл биш гэж би хувьдаа боддог.
Би өөрөө заримдаа зожиг зантай л даа. Хэдэн сараар найз нөхөдтэйгөө уулзахгүй зөвхөн өөрийнхөө хүссэн ажлаа л хийгээд явдаг. Угаасаа хүн ямар нэгэн зүйлд дурлаад, түүнийгээ улайран хийгээд хобби болгоод явбал бусад юмыг, хүмүүсийг бүх зүйлийг мартаад, бусад бүх зүйлээс хамааралгүй өөрийн хүссэн зүйлээ л хийгээд явж болдог. Олон алдартай, амжилтанд хүрсэн хүмүүст ийм зан байдаг. Стив Жобс, Билл Гэйтс ихэнх нь л хэт номын бусдад тоогддоггүй цөөхөн найзтай, зожиг байсан гэдэг. Гэхдээ тэр хүмүүс бусдыг огт тоолгүй зөвхөн өөрийн хүссэн зүйлийг сонирхож судалж, өөртөө зорилго тавьж явсан. Харин эцэст нь бүгд эсэргүүцэж байхад ч гэсэн өөрийн хийсэн зүйлээр дэлхий дахиныг хүлээн зөвшөөрүүлж чадсан шүү дээ.
Бас ганцаардал бол ихэвчлэн завтай хүнд л байдаг зүйл. Тиймээс чи шинжлэх ухаан хими, физик, электроник ч юм уу ямар нэгэн өөрийн дуртай зүйлийг одооноос бүх талаар ном сэтгүүл цуглуулаад, интернэтээс хайгаад үзэж болно. Эсвэл иога, Монгол бүжиг, эсвэл өөр бүжиг ч юм уу интернэт г.м сувгаар судлаад сонирхоод түүнийгээ хэцүү үедээ байнга давтаад, хичээллээд бай. Тэгвэл олон давтах тусам чи ямар нэгэн зүйлийг илүү л сайн хийдэг болох болно. Бас сонирхсон зүйлдээ анхаарлаа хандуулаад бусдын юу гэхийг, бас ганцаардаж байна гэхээ мартах хэрэгтэй. Бас яг тэр сонирхлоороо хэн нэгэнтэй холбогдоод найз болох юм бол түүгээрээ холбогдоод илүү дотно найзтай болж ч болно. Жишээ нь iPhone утас, Apple компьютерыг анх хийсэн Стив Жобсын найз нь Стив Возниак гэж байсан. Тэр 2 хоорондоо л их сайн найзууд байсан ч хэн хэн нь зожиг, бараг ганцаардмал байсан гэдэг.
Бас чи майга гээд бусдыг чамайг яаж харахад санаа огт зовох хэрэггүй. Доогловол дооглож л байг. Ердөөсөө тэр амьдралд чухал биш. Амьдралд тэр байтугай дооглох доромжлох зүйл, тэрнээс хэцүү зүйл хүнд тохиолдож болно. Гэхдээ хүчтэй байгаад даваад гарах л хэрэгтэй. Би ч бас намхан байсан гэж хэлсэн дээ. Намайг ч бас дооглодог л байсан. Гэхдээ би огт санаа зовдоггүй. Бас чи саяхан гарсан Авъяаслаг Монголчууд шоун дээр нэг гар хөлгүй мөртлөө лимбэ тоглодог ахыг харсан биз дээ. Гэтэл тэр хүнийг бол дооглох битгий хэл хэцүү шүү дээ. Одоо бол тэр хүнийг бүгд л биширч хүлээн зөвшөөрч байна. Тэр хүн өрөөсөн гаргүй, хөлгүй байж либмэ тоглож сурна гэдэг гайхамшигтай.
Тийм болохоор бага зэрэг майжиг гэдэгтээ бүү санаа зов. Бас спорт, алхаагаа засах ямар нэгэн дасгалуудыг нэтээс хайгаад хийгээд л бай. Иога ч байж болно. Магадгүй засарч магадгүй. Засрахгүй байсан ч чи ямар нэгэн зүйлийг бас сайн сураад л авна шүү дээ. Ер нь хүн дотоод сэтгэл л чухал болохоос гадна үзэмж бас тийм чухал биш л дээ.
Чи жишээ нь хүмүүс намайг тоосонгүй, хүмүүс надад муу хандаж байна ч гэдэг юм уу, надад хэцүү байна гэж бодох тусам тэр бодол чинь чамаас тийм л энерги ялгаруулж бусад хүмүүс ч чамд тэгж л хандана. Тиймээс аль болох хүмүүстэй хэрэлдэх, түргэн уурладаг зан зэргээ өөрөө өөрчилж засаад, бас бусдын талаар аль болох эерэг бодоод, хэрэв таалагдахгүй бол зүгээр тоолгүй хаяад дуртай юмаа хийдэг ч юм уу аль болох шаналаад суулгүй эерэг, хөгжилтэй байхыг хичээгээрэй. Бас бүх зүйл сайхан болно гээд, гоё зүйлийг үргэлж мөрөөдөж бай. Бас нэтээс гоё зүйлүүд уншиж болно, ном их уншиж болно. Гадаад улсуудаар аялна гэдэг мөрөөдөлтэй ч байж болно, түүнийгээ биелүүлэхийн сайн хичээж сурч, яаж мөнгө олох вэ ч гэдэг юм уу бас бодож ч болно. 15 нас гэдэг бол бас тийм ч жоохон хүүхэд биш шүү дээ. Тиймээс ээж, эгчийгээ хүндлээд харилцаад, муудалцахгүй харилцаагаа энгийн эвтэй болгоод яваарай. Бусад хүмүүсийг өөрчилнө гэдэг бол хэцүү, ер нь л бүтэхгүй зүйл шүү дээ. Тиймээс таалагдахгүй байгаа бол чи өөрийгөө өөрчилж, тэдгээр хүмүүсийг тэвчихгүй бол харилцахгүй хол байх, харин хүлээж авч чадах бол аль болох сайн талаас хүлээж авч харилцаад, өөрийнхөө зан чанарыг өөрчлөөд явах хэрэгтэй байх аа. Ер нь хэцүү байсан ч тоохгүй, юмыг аль болох эерэгээр хараад, элдэв юм бодохгүй өөр ямар нэгэн хобби ч юм уу зүйлд анхаарал, цаг заваа зарцуулаарай. Амжилт!
|
|
|
Холбогдсон
|
|
Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
|
|
Re:yriltsah hun heregtei bn 9 Жил, 9 Сар цагийн өмнө
|
|
tanii bichsen buh zuiliig unshlaa. bayrlalaa. yg unendee bi humuusiig bus uuriiguu oilgoogui ywsan baij... uneheer ndd yum bodogduullaa. bayrlalaa bi hicheeh bolnooo
|
|
|
Холбогдсон
|
|
Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
|
|
Re:yriltsah hun heregtei bn 9 Жил, 9 Сар цагийн өмнө
|
Оноо: 6
|
Зүгээр ээ бас хэрвээ бусад хүмүүсийг өөрчилнө гэж бодвол бас боломжтой л гэж бодож байна. Гэхдээ мэдээж маш хэцүү. Хэрэв чи бусад хүмүүсийг өөрчилье гэвэл маш хүчтэй, мөнгөтэй чадалтай болоод, өөрийн ТВ, радио, интернэт хуудас сувгуудтай болоод өөрийнхөө бодол санааг хүмүүст кино, нэвтрүүлэг янз бүрийн байдлаар хүргэснээр бусдыг ч бас өөрчлөх боломжтой. Үүний тулд бас мэдээж маш хүчтэй болох хэрэгтэй, маш их зүйл хийж бүтээх хэрэгтэй. хэхэ. Гэхдээ мэдээж хамгийн амар бөгөөд, магадгүй зөв алхам бол өөрийгөө ба бусдыг ойлгож, өөрийгөө өөрчлөхийг хичээх нь л дээр байх өө. Амжилт! 
|
|
|
Холбогдсон
|
|
Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
|
|