Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Re:yah we (1 үзэж байна) (1) Зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: Re:yah we
#1201
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:yah we 10 Жил, 2 Сар цагийн өмнө Оноо: 6  
Ер нь бол сэтгэлээ татаад хичээлээ сайн хий хэхэ

Миний бодлоор бол чи таалагддаг, магадгүй найз охиноос нь илүү таалагддаг ч байж магадгүй Гэхдээ хайртай бол биш байх. Тэгээд чамайг магадгүй надад сайн биш, намайг тоохгүй байх гэж боддог болохоор нэг их ойртохгүй хол байдаг байж магадгүй л юм. Гэхдээ хайртай бол эрэгтэй хүн зүгээр л хараад яваад байна гэж бараг байхгүй дээ. Ямар нэгэн байдлаар үйлдэл хийнэ, хайраа илчилнэ. Валентины баяр энэ тэрээр ч юм уу.

Ер нь гэхдээ би л лав өмнө нь дурлаж байсан охиддоо хайртай болж байгаагүй юм байна гэж одоогийн хайртай хүнтэйгээ уулзсанаас хойш боддог болсон. Тухайн үедээ бол хайртай гээд л гүйж байсан ч одоо харьцуулаад бодохоор зүгээр л хайргүй, бараг дурлахгүй үнсэлцье гэдэг шиг л юм байсан юм байна гэж бодогдоод. Нэг бодлын муухай ч гэсэн одоогийнхоо сэтгэлтэй харьцуулахаар шал өөр. Хуучин нээх үерхээгүй ч дотно байсан охид энэ тэр байдаг. Гэхдээ тэдний надад ханддаг байсан нь угаасаа өөрсдөө ч бас яг тэгж дурлахгүйгээр үнсэлцэе гэж байгаа юм шиг ханддаг байсан юм шиг санагддаг. Миний буруу ойлголт, хүний сэтгэлийг ойлгоогүй явсан ч байж магадгүй л дээ. Тэгэхээр хайр мөн үү, биш үү, яах вэ гэдэг угаасаа их хийсвэр ойлголт. Өөрийнхөө зөн совин, мэдрэмжээ дагаад сайн бодоод л дундуур нь шийдвэр гаргах хэрэгтэй юм шиг санагддаг болсон. Ер нь бол би энэ талаар сайн мэдэхгүй ээ, зөвлөж чадах хүн биш шүү, гэхдээ яахав санаа авах юм байж магадгүй гээд хариулж бичлээ шүү гэсэн үг шүү
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
      Сэдвүүд Бичсэн Огноо
    thread link
yah we
ohin 2015/11/28 19:22
    thread link
thread linkthread link Re:yah we
Даваадорж 2015/11/29 00:38
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх