Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Бэлгийн чиг бармжаа гэж юу гэсэн үг вэ ? Хүн бүрт байдаг уу ? (1 үзэж байна) (1) Зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: Бэлгийн чиг бармжаа гэж юу гэсэн үг вэ ? Хүн бүрт байдаг уу ?
#1228
Солонго (Зочин)

Бэлгийн чиг бармжаа гэж юу гэсэн үг вэ ? Хүн бүрт байдаг уу ? 8 Жил, 4 Сар цагийн өмнө  
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1229
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:Бэлгийн чиг бармжаа гэж юу гэсэн үг вэ ? Хүн бүрт байдаг уу ? 8 Жил, 4 Сар цагийн өмнө Оноо: 6  
mn.wikipedia.org/wiki/%D0%91%D1%8D%D0%BB...BB%D0%B0%D0%B3%D0%B0

Бэлгийн чиг хандлага
Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас

Бэлгийн чиг баримжаа (англ. Sexual Orientation) нь аль нэг хүйсээс өөрийнхөө хайр дурлал болоод бэлгийн харилцаанд орох болон татагдах хүний үндсэн шинж чанарын нэг юм. Хүн үүнийг хэн нэгэн болон ямар нэгэн зүйлийн оролцоотой эсвэл хүчээр хүсдэггүй бөгөөд зүгээр байгалиас заяаснаар өөрийн мэдэлгүй мэдэрдэг мэдрэмж юм.

Хүн өөрийнхөө эцэг эхийг сонгож чаддагүйтэй адил өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох болон өөрчлөх боломжгүй.

Бэлгийн чиг баримжааг дотор нь гетеросекс, гомосекс, бисекс, асекс гэх үндсэн дѳрѳвѳѳс гадна хэд хэд ангилдаг.
Үндсэн ангилалт

Гол хэллэг болоод теоромууд.

Гетеросекс гэдэг нь өөрөөсөө эсрэг хүйсийн хүнд татагддаг хүн.
Гомосекс гэдэг нь өөртэйгөө ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
Бисекс гэдэг нь өөрөөсөө эсрэг болон ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
Пансекс аль нэг хүйсэнд баригдалгүйгээр бүх бэлгийн чиг баримжаатай хүмүүст татагддаг хүн.
Асекс бэлгийн дур хүслийг мэдэрдэггүй буюу бэлгийн чиг баримжаагүй хүн.
Нонсекс хэн нэгнээс бэлгийн харилцаа хүсэхгүй болон бэлгийн дур хүсэлгүй хүн.

Гетеросекс (Heterosexual) чиг хандлага: эсрэг хүйсийнхээ хүнийг сонирхон дурлаж, тэдэнд татагдан бэлгийн харилцаанд орохыг шинжлэх ухаанд ийнхүү нэрлэдэг. Тухайлбал, эмэгтэй хүнийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эрчүүд, эсвэл эрчүүдийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Энэ хандлага нь хүн амын дийлэнхи хувийг эзэлж байдаг.

Гомосекс (Homosexual) чиг хандлага: энэ нь ижил хүйсийнхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог хүмүүсийг энэ ангилалд хамрааруулж ойлгодог. Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн, эсвэл эрчүүдийг бус, бусад эмэгтэйг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Гомосекс гэсэн ойлголтыг дотор нь гей, лесби хэмээн хувааж нэрлэдэг.Бэлгийн цөөнх хэмээгддэг ба хүн амын 2-13% (50 хүн тутмын 1-8 нь гомосекс байх магадлалтай) эзэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд, 70000-300000 орчим гомосекс чиг хандлагатай хүмүүс байх магадлалтай.

Мөн үүнээс гадна гомосексийг Трансжендер(Gender identity disorder)тэй холин ойлгодог тал байдаг ч, энэ хоёр нь хоорондоо ялгаатай огт өөр зүйл юм. Трансжендер гэдэг бол өөрийн байгалиас заяасан хүйстэй өөрийн сэтгэл санааны хүйс хоёр хоорондоо тааран зохицохгүй зөрчилдөхийг хэлдэг. Улмаар өөрийнхөө хүйсийг солих, эсрэг хүйстэн шигээ биеээ авч явах, тэдэн шиг хувцаслахыг хүсдэг болдог. Өөрөөр хэлбэл, эмэгтэй биетэй мөртлөө эрэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй, эсвэл эрэгтэй биетэй мөртлөө эмэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй хүнийг хэлнэ.

Бисекс(Bisexual) чиг хандлага: Өөрийн ижил ба эсрэг хүйсийнхээ хүмүүсийн аль алинд нь дурлаж татагддаг, тэдгээрийг сонирхдог, бэлгийн харилцаанд ордог хүнийг хэлнэ. Жишээ нь: эмэгтэйчүүд, эрчүүдийн аль алиныг нь сонирхдог, тэдгээрт дурлаж татагддаг эмэгтэй эсвэл эрэгтэйг хэлнэ.

Асекс(Аsexual) гэдэг нь бие болон сэтгэлээр ямар ч хүйсний хүнд татагддаггүй, бэлгийн дур хүсэлгүй хүмүүсийг хэлнэ. Заримдаа бэлгийн чиг баримжаагүй (Nonsexual) гэж хэлэгддэг. #гэнээ
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх