Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Тэр хүний учрыг нь ойлгодоггүй ээ (1 үзэж байна) (1) Зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: Тэр хүний учрыг нь ойлгодоггүй ээ
#1369
anika (Зочин)

Тэр хүний учрыг нь ойлгодоггүй ээ 7 Жил, 10 Сар цагийн өмнө  
Сайн уу? өмнөн жирэмсэн болоогүй байхдаа их захиа бичдэг байлаа. одоо 5сар л хүрж байна. найз залуутай хэсэг цуг амьдарч байхдаа гоёл байлаа тэгсэн намайг ажлаа тарах үедээ эгчийнхлүгээ авлаа гээд зөрөөд гараад явсан хүүхдийн баяраар амараад цуг байх гэсэн утасдах ч үгүй өдөржингөө таг болоод би уурандаа тэр чигээрээ зайлаарай гээд хэлцэн чинь хөөлөө гээд хөдөө байдаг гэрлүүгээ явсан хүүхэдтэй болсноос хойш их хөндий болчлоо ер л хүүхэдтэй болох дургүй байсан юм шиг байна лээ ажил хийгээд хордоготой үед үхэх гэж байна гэхэд тоогүй ер л бол миний биеийг биш юмаа гэхэд хүүхдээ яаж байна гээд асуумаар юм таг чиг fb чатлахаар дандаа хэрэлдээд байхын манай найзтай их сайн холбоотой юмалдаа нэг өдөр надаас өөр олон охин тусалдаг нэгжгүй гэвэл нэгж өгөөд мөнгөгүй гэвэл мөнгө өгдийн гэнээ. намайг их харамж гэсэн хүнээс сонсох муухай л юм байна лээ гэрээсээ ганцаараа ажилдаг болохоор ганц хүний цалин юу ч болохгүй ш дээ нэг сарын цалингаар ээж ахынхаа хэрэгцээг хангаад хоол ундаа болгоод биеэ ч бодолгүй явж байхад тэгж хэлсэн байгаан би өмнөн 3сартай байхдаа хүүхдээ авхуулна гэсэн айлгах гэсэн юуч хэлээгүй тэг тэг гэж байгаан байлгүй над дээр байхдаа би зөндөөл урдуур нь хийсэн хоолны юмаа бэлдээд мөнгө хэрэгтэй гэвэл өгөөд л явдаг л байсан одоо бодохоор үнэхээр гомдоод хүүхэдтэй болох гэж байгаа юм чинь эвлэрэхгүй бол болохгүй яаж нийлэх вэ?
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1370
Админ (Админ)
Үерхэл веб сайтын вебмастер, үндсэн удирдагч.
Удирдагч
Бичлэгүүд: 148
graphgraph
Гишүүн холбогдоогүй
Dusal.net Байрлал: Монгол улс, Улаанбаатар хот
Re:Тэр хүний учрыг нь ойлгодоггүй ээ 7 Жил, 10 Сар цагийн өмнө Оноо: 4  
Ммм. Энэ талаар би зөвлөх хэмжээний хүн биш ч байж магадгүй. Буруу зөвлөгөө ч өгч магадгүй шүү. Тиймээс уншаад бас өөр хүмүүстэй сайн зөвлөөрэй. Миний бодлоор бол эмэгтэй хүн өөртөө хайргүй хүнээс эртхэн салж холдсон нь дээр юм шиг санагддаг. Хүүхдээ өнчин өсгөхгүй ч гэдэг юм уу, эцэгтэй өсгөнө гэсэн бодлоос болж эргэн тойронд олон эмэгтэй амьдралаа алдаж, утгагүй болгосон байдаг. Бас хүүхэд хайр энхрийлэл дунд өсвөл заавал эцэгтэй байх ч шаардлагагүй, халамж хайргүй муу аавтай байснаас байгаагүй нь дээр байх тохиолдол бас их шүү. Тиймээс сайн бодоорой. Өөрөө л гуйж ирэхгүй бол тэгээд хаясан нь дээр байх дөө.
Бас хэдийгээр чи жирэмсэн хүүхэдтэй болсон ч бас чамайг хайрлаж, хамтдаа аз жаргалтай амьдрах өөр залуу ч байж магадгүй л юм даа. За тэгээд сайн бодоод, тийм амьдрал үзэж өнгөрүүлсэн хүмүүстэй болж өгвөл зөвлөлдөөд зөв шийдвэр гаргаарай. Аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе бүсгүй минь.
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх