Сайн байна уу, би 14тэй. энэ насанд өмнөхөөсөө ч илүү асуудлууд зөндөө гарч ирэх юмаа. Юуны түрүүнд би 4 сард ангийнхаа хөвгүүнд сайн болсымаа. Бид өмнө нь бага ангидаа хоорондоо хамтдаа тоголж сонирхол нэг байсан. Гэхдээ тэр одоо өөр охидуутай найзладаг болсон. Манай ангид түүн шиг хөвгүүд байхгүй дандаа хараал тамхи бла бла гэсэн элдэв хөвгүүд. Харин тэр шал өөр. Охидуудтай найзладаг хичээлдээ үнэхээр сайн галзуу яг над шиг зантай. Бас тэнэгдүү гэмээр тийм хайр булаам хүхэд бдгдаа. Тэр одоо к поп сонсдог хэдэн галзуу охидтой нийлдэг болсон. Өөрөө сонсдоггүйм шиг бнлээ. Тэгээд надтай багынх шигээ хамт тоглохоо ч байсан. Тамирын хичээл дээр л өмнөх шигээ 2лахнаа дэггүйтэж, тагнуул энээ тэрээ гээд сахилгүйтхэд хүүхдүүд надад атаархах нь холгүй байсан. Түүний зан аашинд ч эр хүний зарим талууд орж эхлэсэн. Тэгээд 5 сарын сүүлээр фэйсээр би чамд сайн гээд бичтэл өөдөөс ангайсан. Зөвшөөрөөгүй л дээ маргааш нь уучлаарай гээд бичтэл харин уучлалтыг маань хүлээж авлаа гэсэн. Хүүхдүүд бидний тухай худлаа инээдэм болгож хөөрхийм бэ гээд л ярилцаж миний уур хүрч байсан. Тэр надтай бүр ч ярихаа байсан. Юм асуухаар шууд аньж эдр. Би түүний хцвьд урьдны хамтдаа баатар, шидтэн гэж тоглож байсан найз нь биш болсон байсан. Хэсэг хугацаанд нь хичээл хийх хүсэлгүй болж арай хийж улсын шалгалтуудыг давсан. Миний хамгийн сайн найз түүнтэй арай дотно болохоор найз маань түүнээс намайг юу
гэж боддогыг нь асуулгасан. Намайг нэг ч эмэгтэй хүний хувиар харж байгаагүй, дажгүй сайн найз гэж л боддог байсан гэсэн. Би тэгээд яасан гэж? Би ч гэсэн тэгж боддог байсан! Зүгээр л хэтэрхий гүн болж дурласнаас биш. Яджахад хичээл амраад түүнтэй холбоогүй 2 сар шахуу болчижээ. Би ч гэж би түүн лүү элдэв бусын юм бичээд чи намайг тоохгүй ч гэсэн би чамд энээ тэрээ гээд хачин2 юм бичдэг байсан ёоооё. Сайн найз маань сүүлдээ аргаа бараад надад нэг л юм хэлсэн. *Зүгээр л түүн лүү юу ч битгий бич намар уулзхаас хойш тэсээд дуугүй л бай* гэсэг дээ. Өдий болтол би хааяа түүнийг бодож тэсээд л сууж байдаг. Найзын маань зөвлөгөө тус болох уу админ зөвлөөч

)