|
Сайн уу,
Хэлж мэдэхгүй байна өө. Тус болохгүй байсан ч найзын чинь зөвлөгөө бол зөв гэж бодож байна. Нэгэнт тоохгүй байхад нь өөр тиймэрхүү үйлдэл хийвэл эрэгтэй хүмүүс ихэвчлэн улам дургүй болдог. Чи бас ганц тэр хүүг гээд байлгүй өөр хүмүүсийг ажиглаж л байхгүй юу даа. Гол нь өөртөө анхаараад хувцаслалт, гадна үзэмж, хичээл гээд бүх зүйлээрээ бусдыг татах хэмжээнд өөрийгөө хөгжүүлээрэй. Бас хүмүүстэй харилцахдаа ч гэсэн тохируулаад харилцдаг, эелдэг, даруухан тийм охидод хөвгүүд ихэвчлэн дуртай байдаг. Ер нь эмэгтэй хүн эрэгтэй хүний араас гүйгээд барагтай л бол амжилтанд хүрдэггүй. Арай өөр аргаар л өөртөө татах хэрэгтэй.
Бас дурлал, хайр, шохоорхол яг аль нь вэ гэдгийг 14,15-тай байхад тэр бүр ялгаж мэдэхэд хэцүү. Тийм болохоор зүгээр л аль болох өөр зүйл бодож, өөр зүйлд хоббиндоо цаг зарцуулж, ном уншиж, өөрийгөө хөгжүүлсэн нь илүү үр дүнтэй. Тэгээд үнэхээр хайр дурлал бол аяндаа шалгарна, бас тэр хүү чинь чиний талаар найз гэж боддог бол мэдээж чамтай харилцах байх. Үгүй бол тэгээд гүйгээд, элдэв юм бичлээ, янз бүрийн үйлдэл хийлээ гээд чамд татагдана гэж бол байхгүй л байх л даа. Амжилт!!
|