Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Dotno haritsaa (2 үзэж байна) (2) зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: Dotno haritsaa
#1493
Galaa (Зочин)

Dotno haritsaa 8 Жил, 3 Сар цагийн өмнө  
Bi odoo 22 toi bi neg ohintoi taniltsaad dongoj verheed 2 honoj bna anh udaagaa ohintoi verhej bga blohor ichij sandraad baih yuma ter ohin maani 18 tai bas nadtai adilhan anh verhej bga genee tegsen mortloo aimar ohintoi taarchilaa shuud verheed 2 honood namaig hairaa gej duudaach namaig hotloj yvaach namaig vnseech gej heleed bhiin ichij medehgvi yum udahgvi nadtai untaach gevel yugej helnee heleh vg oldodgvi namaig hotlooch geher ni hvnii hajuud ichij bna geheer boliloo yvlaa geh yum yahuu ve iim ohin bdgiin bhdaa ichij zovj medehgvi yum
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1496
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:Dotno haritsaa 8 Жил, 3 Сар цагийн өмнө Оноо: 6  
Яг тэр охины чинь талаар мэдэхгүй болохоор бас тийм ийм гэж зөвлөгөө өгөх хэцүү л байна л даа. Магадгүй үнэхээр сэтгэл хөдлөл өндөртэй, бас өөрийгөө шулуухан илэрхийлдэг охин бол муу зүйл юу байх вэ дээ. Чамд хайраа гэх мэт дуудах нь эвгүй байвал эр хүн чинь хайр нь дотроо хал нь гаднаа байдаг, тэр бүр хайраа энэ тэр гэж дуудахгүй шүү дээ гэх мэт аргалах юм уу, эсвэл шулуухан дөнгөж эхэлж байгаа болохоор дасаагүй эвгүй байна. Илүү дотно болж байгаад тэгж дуудъя гэх мэт хэлж болох байх.

Бас чи нэгэнт 22 настай эр хүн болохоор бас тэр бүр ичиж нэрэлхээд байх дэмий байх даа. Эр хүн шиг л байх хэрэгтэй. Чамд тэгтлээ эвгүй л биш бол, бас тэр охин чинь таалагддаг л юм бол бас тэврээд, хөтлөөд явахад юу нь болохгүй гэж? Хүн бүр л тэгдэг шүү дээ.

Бас нөгөөтэйгүүр бас тэр охин чинь яг үнэхээр ямар хүн бэ, бас явдалтай, буруу зан ааштай хүн бол хэсэг хугацаанд харилцаж, хамт байж л таньж мэдэх байх.
Тэгэхээр зохицуулаад л хамт байгаад үзсэн нь дээр байх л даа. Тэгээд үнэхээр таалагдахгүй, таарч тохирохгүй бол салах гэж бас нэг зам байгаа.

Гэхдээ салах гэж нэг их яараад яах вэ дээ. Уг нь үнэхээр сэтгэлээрээ, тэгээд чамд сайн болохоор шулуухан үнэнээ хэлээд, хүссэнээ хэлж байгаа охин бол тийм хүн ховор шүү. Харилцахад амар тийм охидууд бас их хөөрхөн байдаг. Тэгэхээр чи өөрөө үерхээд, ажиглаад, таньж мэдэх хэрэгтэй байх.

Бас эмэгтэй хүн унтъя гэвэл эр хүн л юм бол сайн хамгаалаад унтах л хэрэгтэй байх. Насанд хүрсэн үерхэж байгаа хүмүүс бол ямар ч цааргалах зүйл байхгүй байх л гэж бодож байна.

Харин ч эмэгтэй хүн өөрөө зориглож байхад нь үнэхээр таалагдахгүй байгаа л биш бол хийхгүй байх нь тэр хүнийгээ бас дорд үзсэн мэт эвгүй байдалд оруулна шүү дээ.
 
Холбогдсон Холбогдсон  
 
Сүүлд зассан: 2017/05/08 20:02 хэн: davaadorj.
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх