Сайн уу,
Яг шууд хайртай дуртай гэж 14 настайдаа ярьж хэлэх нь бас зөв эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр хүүтэйгээ танилцаж найзлах боломжийг хайх нь зөв байх аа. Ямар нэгэн дугуйлан секцэнд явдаг бол тэнд нь орох ч юм уу, эсвэл сонирхдог, сайн мэддэг зүйлийг судалж мэдээд тэрийг нь сонирхоод тэр талаар нь юм асууж танилцах ч юм уу, тиймэрхүү шалтгаан үүсгээд танилцаад, ямар ч байсан найзууд болж байгаад Валентины баяр гэх мэт сэтгэлээ илчилдэг баяр энэ тэрээр бэлэг, захиа гэх мэт өгч бас болох байх аа.
|