
Тиймэрхүү доодохдоо толгой мэдүүлсэн адгуусан амьтдыг уг нь зүгээр орхимооргүй байна. Гэхдээ мэдээж энэ бол чиний амьдрал тул чиний л шийдэх асуудал шүү дээ. Энэ бүхнийг огт болоогүй гээд мартаж чадах бол мартах хэрэгтэй байх. Хэрэв дотны ах эгч юм уу, ээж аавдаа ч юм уу хэлээд зөвлөх боломжтой бол тэгвэл зүгээр байх даа. Миний хувьд ийм үед яадгийг үнэхээр сайн мэдэхгүй байна. Бас тэгээд жирэмсэн болчихвий сайн сэрэмжлээд эм энэ тэр уух хэрэгтэй байх шүү.
Миний бодлоор бол цагдаад өгчихмөөр л байна. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт гээд, бас чиний нэр хүндийн асуудал гээд олон зүйл гарах болохоор ахын дүү өөр том хүнтэй сайн зөвлөөд, өөрөө бас сайн бодоод шийдвэр гаргах хэрэгтэй байх шүү.
