Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Хаашаа явах вэ? (1 үзэж байна) (1) Зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: Хаашаа явах вэ?
#636
Мироника (Гишүүн)
Шинэков
Бичлэгүүд: 7
graphgraph
Гишүүн холбогдоогүй
Хаашаа явах вэ? 11 Жил, 5 Сар цагийн өмнө Оноо: 1  
Би нэг хөвгүүнтэй үерхээд 2 жил болж байна. Одоохондоо бид 2 харьцахгүй байгаа. Учир нь би маш их залхаад түр тусдаа байя гэж гуйсан. Намайг иртэл хүлээж байя гэсэн. Гэхдээ түүнгүйгээр байх надад арай дээр юм шиг санагдаад буцаж очмооргүй санагдаад байх юм. Тэр их сайн хүүхэд ухаантай тэвчээртэй бас намайг хайрладаг. Би яагаад ч юм залхаад, уйдаад байх шиг санагдаад бсан. Би одоо яг хаашаа явах вэ? Өөрийнхөө бодлыг дагаад өөр тийшээ юу эсвэл намайг хүлээж бгаа түүн рүү юу?
 
Холбогдсон Холбогдсон  
 
Сүүлд зассан: 2014/05/16 16:31 хэн: LiLo. шалтгаан: хрхрх
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#639
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:Хаашаа явах вэ? 11 Жил, 5 Сар цагийн өмнө Оноо: 6  
Сайн бодоод өөрийнхөөрөө л шийдэх хэрэгтэй. Тэрний чамд сайн байх эсэх нь тийм чухал биш л болов уу. Чиний л амьдрал шүү дээ. Дасаад сайн болдог гэдэг. Гэхдээ та 2 бүтэн 2 жил хамт байсан мөртлөө чамд таагүй байгаа бол дэмий байх аа. Би бас төстэй байдалтай байгаа ч хэлж мэдэхгүй л байна. Найз охин маань л сайн бодоод шийдвэр гаргах ёстой байх. Түүнд хамгийн сайхан байх сонголтыг хийгээсэй гэж бодож байгаа. Түүнд сайхан биш бол надад ч гэсэн муухай шүү дээ. Чи ч бас өөрийнхөө хүслээр, зүрх сэтгэлээ сайн сонсоод бас ухаалгаар л шийдэх хэрэгтэй байх аа. Мэдээж бие биедээ л сайн байгаад хоёулаа татагдаж байж л амьдрал сайхан байх байх.

Бас мэдэхгүй л юм Хайртай хүнийхээ боол байснаас Хайргүй хүнийхээ хаан нь бай гээд бас нэг үг байдаг. Чи л өөрөө сонголт хийх хэрэгтэй. Сайн зүрх сэтгэлээ ч сайн сонсоод, юу хүсэж байгаагаа бодоод, ирээдүйгээ бодоод шийдээрэй.
 
Холбогдсон Холбогдсон  
 
Сүүлд зассан: 2014/05/16 20:25 хэн: davaadorj.
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#640
Мироника (Гишүүн)
Шинэков
Бичлэгүүд: 7
graphgraph
Гишүүн холбогдоогүй
Re:Хаашаа явах вэ? 11 Жил, 5 Сар цагийн өмнө Оноо: 1  
Баярлалаа. Хэрвээ буцаад очлоо гэхэд би яаж үерхэлээ илүү сонирхолтой болгох уу? 2 жил хайран санагдаад бна. Анхны гэсэн бүхнээ өгчихсөн -_-
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#642
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:Хаашаа явах вэ? 11 Жил, 5 Сар цагийн өмнө Оноо: 6  
Харин тийм ээ. Бас нээрээ шууд ингээд бууж өгөх нь угаасаа бас дэмий л юм байна л даа. 2 жилд дасаж, нэгнээ мэддэг болно гэдэг бас тийм ч хямдхан зүйл биш байх л даа. Анхны гэдэг ч бас сайхан мэдрэмж байх. Гэсэн ч өгсөн гээд тийм зүйлд хоргодоод хүссэнээрээ байж чадахгүй бол утгагүй байх аа. Ямар ч байсан хүссэнээ шууд илэрхийлээд, бас найз залуугаараа хүсэж байгаа зүйлээ хэлж, нэхэж, хийлгэж, хамт хиймээр байгаа зүйлээ хүлээгээд суух биш, бас санаачилга гаргаад сонирхолтой байвал болох байх аа. Эрхэлж өөрөө хүслээ сайн илэрхийлбэл найз хөвгүүн чинь ч бас дуртай байх байх. Надад лав найз охин маань хааяа орой хүргээд өг, кино үзье, хоол идье гэх байдлаар хандах үед их амар гоё байдаг. Бас урд нь хийдэг байснаасаа өөр юмнууд хамт хийгээд, уулздаг газар, орчин, хийдэг юмаа өөрчлөөд үзвэл зүгээр байх аа. Магадгүй хоёулханаа уулзахаасаа бас заримдаа найзуудаараа уулзацгааж байвал зүгээр байх. Бас заавал тэрнээс сонирхолтой байдал хүсээд байхаас зүгээр л найз залуу охин гэдгээрээ харилцаад жирийн л байвал болох байх. Заавал уулзах ёстой ч гэх юм уу тэгж уулзаад, тэгээд тэр нь залхмаар хэцүү бол тэгэхгүй л байх хэрэгтэй байх аа даа. Ер нь л чөлөөтэй байгаад ойлголцоод л хамт байж үзээд болохгүй бол анхны, бас 2 жил гээд өнгөрсөнд хоргодоод байлгүй шууд ирээдүйгээ хараад цааш өөр замаар л явсан нь дээр юм болов уу? Бүгд чиний сэтгэл зүрхний л мэдэх асуудал байх аа даа. Амжилт! Уулзаад дахин оролдоод ямар байгаагаа эргээд яривал бас надад ч зөвлөгөө болно байх. Зав гарвал эргэж энд бичээрэй Би бас дахин энэ талаар ямар нэгэн санаа төрвөл хэлье.
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#643
Мироника (Гишүүн)
Шинэков
Бичлэгүүд: 7
graphgraph
Гишүүн холбогдоогүй
Re:Хаашаа явах вэ? 11 Жил, 5 Сар цагийн өмнө Оноо: 1  
За Зөндөө их баярлалаа
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх