Харин тийм ээ. Бас нээрээ шууд ингээд бууж өгөх нь угаасаа бас дэмий л юм байна л даа. 2 жилд дасаж, нэгнээ мэддэг болно гэдэг бас тийм ч хямдхан зүйл биш байх л даа. Анхны гэдэг ч бас сайхан мэдрэмж байх. Гэсэн ч өгсөн гээд тийм зүйлд хоргодоод хүссэнээрээ байж чадахгүй бол утгагүй байх аа. Ямар ч байсан хүссэнээ шууд илэрхийлээд, бас найз залуугаараа хүсэж байгаа зүйлээ хэлж, нэхэж, хийлгэж, хамт хиймээр байгаа зүйлээ хүлээгээд суух биш, бас санаачилга гаргаад сонирхолтой байвал болох байх аа. Эрхэлж өөрөө хүслээ сайн илэрхийлбэл найз хөвгүүн чинь ч бас дуртай байх байх. Надад лав найз охин маань хааяа орой хүргээд өг, кино үзье, хоол идье гэх байдлаар хандах үед их амар гоё байдаг. Бас урд нь хийдэг байснаасаа өөр юмнууд хамт хийгээд, уулздаг газар, орчин, хийдэг юмаа өөрчлөөд үзвэл зүгээр байх аа. Магадгүй хоёулханаа уулзахаасаа бас заримдаа найзуудаараа уулзацгааж байвал зүгээр байх. Бас заавал тэрнээс сонирхолтой байдал хүсээд байхаас зүгээр л найз залуу охин гэдгээрээ харилцаад жирийн л байвал болох байх. Заавал уулзах ёстой ч гэх юм уу тэгж уулзаад, тэгээд тэр нь залхмаар хэцүү бол тэгэхгүй л байх хэрэгтэй байх аа даа. Ер нь л чөлөөтэй байгаад ойлголцоод л хамт байж үзээд болохгүй бол анхны, бас 2 жил гээд өнгөрсөнд хоргодоод байлгүй шууд ирээдүйгээ хараад цааш өөр замаар л явсан нь дээр юм болов уу? Бүгд чиний сэтгэл зүрхний л мэдэх асуудал байх аа даа.

Амжилт! Уулзаад дахин оролдоод ямар байгаагаа эргээд яривал бас надад ч зөвлөгөө болно байх. Зав гарвал эргэж энд бичээрэй

Би бас дахин энэ талаар ямар нэгэн санаа төрвөл хэлье.