Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
буцаад сайн болчихвол анхных шиг эээ хайрлаж чадах болов уу? (1 үзэж байна) (1) Зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: буцаад сайн болчихвол анхных шиг эээ хайрлаж чадах болов уу?
#866
............... (Зочин)

буцаад сайн болчихвол анхных шиг эээ хайрлаж чадах болов уу? 9 Жил, 1 Сар цагийн өмнө  
сайн бна уу? Намайг М гэдэг 19 настай гадаадад сурдаг.Миний амьдардаг хотод бараг Монголчууд бдаггүй.Би ганцаараа ярилцах,уулзах хүнгүй бараг 6 сар амьдарч бна.Гэвч саяхнаас ФБ-р анхныхаа хайртайгаа холбоо бариж эхэлсэн.Бид 2 байнга биш ч хааяа чатлаж бгаа.Харин сүүийн үед би түүний талаар маш их төсөөлөх боллоо үргэлж л тэр надад бодогдох болсон,бүр төсөөлөлдөө түүнтэй унтчихсан............. Бид 2 үерхэж бгаагү л дээ 2 биендээ маш сайн бсан ч тухайн үедээ ярилцаж,ойлголцож чадалгүй олон жил 2 биенийгээ холоос хайрласан.Урьд нь сайн бсан хүндээ буцаад сайн болж болох болов уу? эсвэл би ганцаардаад бгаа болохоор тэгж их түүнийг хүсээд бгаа юм болов уу?бас түүнд л охин биеэ өгмөөр байна............ Тэр минь их ухаантай хөвгүүн
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#867
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:буцаад сайн болчихвол анхных шиг эээ хайрлаж чадах болов уу? 9 Жил, 1 Сар цагийн өмнө Оноо: 6  
Хайр гэж юу вэ, ямар зүйл байдаг юм бол?
Энэ ойлголт хүн бүрийн дотор өөр өөр зүйл байдаг байх л даа. Хайрт юу? Хайртай болов уу? гээд асуултууд...
Би чамд хайртай гэдэг үг ч бас хүн бүр өөрөөр ойлгож хэлнэ. Нэг хүн ч өнөөдөр нэг өөр, маргааш нэг өөр утгаар хэлнэ.

Тэгэхээр миний бодлоор хэт гүнзгийрүүлж бодохгүй хол байгаа бол сайхан харилцаад, мэдээж өөрийнхөө мэдрэмжийг хэтрүүлэлгүй тааруулаад илэрхийлж ойлгуулаад байж байгаад аль болох танихыг хичээ. 2 жил гэдэг бага хугацаа биш, хэрвээ тэр сайн залуу бол алдахгүй л бай гэж зөвлөмөөр байна. Гэхдээ мэдээж ар, гэрийг нь хар, архи дарсанд дуртай эсэхийг нь мэдээрэй.

Тэгээд ирээдүйд хамт амьдрахад болохоор хүн гэж бодвол харилцаж байгаад уулзаад үз. Хэсэг уулзаж байгаад хүсвэл хүссэнээ хий, жирэмснээс сэргийлээд л хийгээрэй. Тэгээд хамт байгаад үзэхээр аяндаа цаашдаа үүрд хамт байж чадах уу? гэдэг чинь мэдэгдэх байх. Хэрвээ тэгж чадахаар бол тэрнээсээ бас мэдрэгдэж байгаа зүйлийг нь асуугаад үзэж болох байх. Тэгээд аяндаа л зүрх сэтгэлээ дага гэдэг дээ.
Миний хувьд лав хичнээн ганцаардсан ч үнэхээр таалагддаг хүн л биш бол тэгж татагдаж мөрөөдөж байгаагүй. Би бас 2 жил орчим гадаадад амьдарч байсан.
За би бол эмэгтэй дүүдээ лав иймэрхүү л зүйл зөвлөх байх. Хамгийн гол нь хэт гүнзгий бодож, хайртай гэж итгэж болохгүй. Бас гадаад хүмүүстэй сайнтай нь найзла л даа. Монгол биш байсан ч хүн л юм чинь. Ганцаардаж байна гээд ганцаараа яваад байж болохгүй шүү дээ.
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#868
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:буцаад сайн болчихвол анхных шиг эээ хайрлаж чадах болов уу? 9 Жил, 1 Сар цагийн өмнө Оноо: 6  
Аан тийм. Нэг хүнд хэдэн ч удаа сайн болж болно. Би лав хайртай хүндээ уулзах бүрдээ л улам дурлаж, татагддаг. Муудалцаад салсан ч хэдэн сарын дараа буцаад эвлэрдэг ч хүмүүс байдаг. Тэгэхээр хүн бүр адилгүй, янз бүр болохоор өөрийнхөө мэдрэмжээ мэдрээд дагаад, давхар толгойгоо бас сайн ажиллуулаарай.
Бас хайртай гээд нэг л зүг хараад байж болохгүй. Өөр жинхэнэ хайр эргэн тойронд чинь байж байгаа ч юм билүү.
Эсвэл та 2 анхнаасаа л 2 биендээ зориулагдсан хосууд ч байж магадгүй. Ямар ч байсан амжилт хүсье ээ. Болж өгвөл илэн далангуй байгаад ойлголцох нь чухал байх.
 
Холбогдсон Холбогдсон  
 
Сүүлд зассан: 2015/03/29 09:09 хэн: davaadorj.
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#869
........... (Зочин)

Re:буцаад сайн болчихвол анхных шиг эээ хайрлаж чадах болов уу? 9 Жил, 1 Сар цагийн өмнө  
баярлалаа
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#874
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:буцаад сайн болчихвол анхных шиг эээ хайрлаж чадах болов уу? 9 Жил, 1 Сар цагийн өмнө Оноо: 6  
Зүгээрээ амжилт!
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх