|
Хэрвээ бэлгийн сулралтай ч юм уу ямар нэгэн гажигтай л биш бол хүн гэдэг амьтан угаасаа тэгж бүтээгдсэн, физиологийн хэрэгцээ гэх юм уу даа. Цаанаасаа л секс гэдэг зүйлийг хийх ёстой, бас тэрийг өөрөө хийхгүй байя ч гэсэн хүсэж байдаг. Тийм болохоор залуу хүмүүсийн хувьд сексгүй хос гэж хаана ч байхгүй байх гэж бодож байна. Нэг бол ямар нэгэн гажигтай, эсвэл хөгшин хүмүүсийн хувьд л тийм байж болох байх гэж бодож байна. Гэхдээ энэ бол миний хувийн мэдлэгтээ тулгуурласан хариулт гэдгийг ойлгоорой. Өөрөө судлаад үзэж бас болох байх.
Яагаад сексгүй байх гээд? Яагаад сексийг муу зүйл гэж ойлгоод байгааг чинь харин ойлгохгүй байна л даа. Секс гэдэг бол насанд хүрсэн хүмүүсийн хувьд, хосуудын хувьд бол хийхэд тийм муу муухай зүйл биш шүү дээ.
Харин заваараад олон хүн амьтан явалдаад ч юм уу, замбараагүй байвал тэр нь бол муухай л даа.
|