Үхэж болохгүй ээ. Маш олон шалтгаан байна. Чамайг хайрладаг бусад хүмүүсийг бод. Бас чи ухаантай байна аа. Чамайг үхвэл түүнийг буруутгана. Бас тэнэг байна аа. Чи одоо дөнгөж 17 настай. Хүнд хайрлаж дурлах сайхан. Гэхдээ зөв хүнээ олохгүй бол их зовно. Мэдээж тэглээ гээд чамд хэцүү чи тэр хүнтэйгээ байна гэвэл чиний сонголт.
Би ч бас 18-тай байхдаа нэг дурлаад үхчихмээр тийм үе байсан. Тэгээд больё гэж шийдээд салаад зугтсан. Тэр над руу дахиад бичээд л, уулзая, уучлаарай гээд л. Гэхдээ би удалгүй өөр нэг маш ухаантай хөөрхөн охинд дурласан, хайртай болсон. Тэгээд эхний охиныг бмр мартсан. Яагаад би тэгтлээ тийм тэнэг охинд татагдаж байсан юм бол гэж гайхаж билээ.
Амьдралд зөндөө юм тохиолдоно, маш баялаг шүү. Гэхдээ би түүнээс хойш хайртай хүнээ олтлоо маш олон удаа дурлаж байсан. Харин эцэст нь хүн өөрийн жинхэнэ хайраа олдог.
Тэгэхээр амьдралд битгий бууж өг. Энэ бүхэн сорилт. Чамайг тэгж хуурч байгаа бол явцгүй байх аа. Чи тэвчээд намайг үхсэн гэж бод, би чиний хувьд үхсэн, чи ч мний хувьд үхсэн гэж хэлээд сал л гэж хэлмээр байна. Утасны дугаараа солиод хэсэг хугацаанд хамаг хүчээ ажилдаа төвлөрүүлээрэй. Чи хүчтэй, мөнгөтэй, чадалтай болох хэрэгтэй. Булчингаа ч хөгжүүлсэн болно шүү дээ.
Амжилт ярилцах зүйл байвал бичиж байгаарай.
Яг одоо чамайг ямар байгааг ойлгож байна. Миний бичиж байгаа ч бас утгагүй тэнэг санагдах байх. Нөгөө хүн чинь байнга бодогдоод л. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна. Ямар ч байсан тэрнээс хэсэг салаарай. Магадгүй чамаас салахаараа ойлгож ч магадгүй. Би гэхдээ чамд зөвлөхөд дэмий охин бол дэмий байдаг, салаад харц дээгүүр, өөр тийшээ хараад алх. Чи ухаантай үнэнч залуу юм. Тэгэхээр чамд бурхан өөр хүн зориулсан байгаа гэж бодож байна. Харин тэр гүнжийг олж автлаа чи өөрийнхөө амийг хэзээ ч хоёрын хооронд ийм зүйл дээр шилдвэр гаргаж үрэхгүй, ийм зүйлд сэтгэлээр унаж архи дарс ууж амьдралаа үрэхгүй хүчтэй болсон байх хэрэгтэй. Мэдээж бас мөнгө хөрөнгөтэй болоод гэр бүлээ халамжлаад аваад явж чадахаар болоорой.
Ахынх нь амьдралын туршлага шүү.