Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
sariin temdeg (11 үзэж байна) (11) зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: sariin temdeg
#94
anuka (Зочин)

sariin temdeg 13 Жил, 9 Сар цагийн өмнө  
    bi odoo 15tai anh minii umnuh 3dugaar sard irsen daraa ni 8n sard irsen odoo hurtel ireegui l bn ene heviin u bi huntei dotno haritsaand ojoogoogu
     
    Холбогдсон Холбогдсон  
      Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
    #95
    Даваадорж (Админ)
    Админ
    Бичлэгүүд: 257
    graph
    Гишүүн холбогдож байна
    Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
    Re:sariin temdeg 13 Жил, 9 Сар цагийн өмнө Оноо: 6  
    Жаахан оройтож байгаа юм байна. Охидын эмчид хандаад, ЭХО-д харуулаад үзчихэд гэмгүй байх аа. Ер нь анх ирж байгаа охидын биений юм хүн бүр харилцан адилгүй тогтворгүй байж байгаад тогтворждог. 15 настай бол ямар ч гэсэн эмчид хандаад үзүүлж зөвлөгөө авсан нь дээр шүү.

    Доор нэг ийм мэдээлэл оллоо:

    ask.banjig.net/advice-58.html

    Сарын тэмдэг гэж юу вэ? Менструаци буюу сарын тэмдэг- охидын бэлгийн бойжил гүйцхэд бий болдог эмэгтэйчүүдийн нөхөн үржихүн мөчлөгийн нэг хэсэг юм. Сарын тэмдгийн турш эмэгтэйн үтрээгээр дамжин 3-7 хоног умайгаас цус алддаг. Жирэмсэн биш бол сарын тэмдгийн мөчлөг бүх эмэгтэйчүүдэд адил ойролцоогоор 28 хоног үргэлжилдэг.

    Зургийн тайлбар: Эмэгтэйн дотор бэлэг эрхтэн, хажуу талаас

    Яагаад сарын тэмдэг ирдэг вэ?

    Менструаци нь тархи, бэлэг эрхтэн, болон олон янзын даавруудын оролцоотойгоор явагддаг маш нарийн нийлмэл процесс билээ.

    Эмэгтэй хүний дотор бэлэг эрхтэн 2 өндгөвч, үр дамжуулах гуурс, умайн, үтрээнээс бүтнэ. Өндгөвчинд ойролцоогоор 140000 өндгөн эс агуулагдах ба энэ нь хүүхэд анх эхээсээ төрхөд л үүссэн байдаг. Сарын тэмдэг ирэх болгонд цусанд эргэлдэж байгаа даавруудын нөлөөгөөр өндгөвчнөөс 1 ширхэг боловсорч гүйцсэн өндгөн эс гадагшлан үр дамжуулах хоолойгоор дамжин умайруу ордог. Энэ үед умайн дотор хана- эндометр даавруудын нөлөөгөөр хөвсийрөн зузаарч боловсорч гүйцсэн өндгөн эсийг хүлээн авч, үр тогтход бэлэн болсон байдаг.
    Хэрэв умайд өндгөн эс эр бэлгийн эстэй нэгдэн үр тогтвол энэ нь умайн хананд бэхлэгдэж, эмэгтэй жирэмсэн болно. Хэрэв үр тогтохгүй бол сарын тэмдэг ирдэг. Дааврын нөлөөгөөр умайн хөвсийн зузаарсан хана ховхорсноор түүний доор байдаг нарийн судаснууд гэмтэж тэндээс цус гардаг. Хэвийн сарын тэмдгийн үед 80 мл хүртэл цус алддаг.

    Сарын тэмдэг хэзээ эхэлдэг вэ?

    10-14 насанд, дунджаар 12 насанд сарын тэмдэг ирж эхлээд 45-55 насанд цэвэршилт эхэлснээр дуусдаг. Эмэгтэй хүнд бүх амьдралын турш ойролцоогоор 500 удаа сарын тэмдэг ирдэг гэж үздэг.

    Та өндгөн эс гадагшлалтыг мэдэрч чадах уу?

    Эмэгтэй хүн болгонд өндгөн эс гадагшлах хугацаа өөр өөр байдаг боловч дунджаар биений юм ирснээс 14 хоногийн дараа гадагшладаг. Зарим эмэгтэйн өндгөн эс гадагшлах үед хэвлийн доод хэсгээр зөөлөн өвдөлт мэдэрдэг, харин зарим эмэгтэйн мөчлөгийн дунд үед бэлгийн замаас бага хэмжээний цус гардаг.
    Өндгөн эс гадагшлах үед үтрээний ялгадас бас өөрчлөгддөг. Энэ үед дааврын өөрчлөлтөөс шалтгаалан үтрээний ялгадас хэмжээгээрээ ихэсч, илүү шингэн болдог. Энэ өөрчлөлтийг ажигласнаар хэзээ бэлгийн харьцаанд орход аюулгүй болохыг мэдэж гэр бүл төлөвлөлтөө зөв удирдах нэг боломж олгодог.
    Дээрх шинжүүд илэрдэггүй эмэгтэйчүүд шулуун гэдэсний халуунаа хэмжсэнээр өндгөн эс хэзээ гадагшлахыг мэдэж болдог. Өндгөн эс гадагшлах үед шулуун гэдэсний халуун 0.50 С-р нэмэгддэг. Шулуун гэдэсний температураа нарийн мэдэхийн тулд өглөө болгон орноосоо босохын өмнө тогтмол цагт хэмжих хэрэгтэй.

    Сарын тэмдэг хэвийн ирхэд юу нөлөөлдөг вэ?

    Дээр тодорхойлсноор сарын тэмдэг нь олон янзын даавар, бэлгийн эрхтнүүд, мэдрэлийн системийг хамарсан нарийн нийлмэл процесс билээ.
    Эхний бөгөөд гол хүчин зүйл нь дааврын нөлөө юм. Дааврын хэмжээ, харьцаа өөрчлөгдхөд биений юмны мөчлөг мөн хямарна. Хэрэв таны сарын тэмдэг хэвийн биш байна гэж үзвэл эмчдээ хандан цусан дахь бэлгийн даавруудын хэмжээгээ тодорхойлж өгөхийг хүсээрэй.

    Биеийн жин бас дааврын хэвийн байдал, биений юмны хэвийн мөчлөгт нөлөөлдөг. Сүүлийн үеийн судалгаануудад таргалалт нь дааврын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, энэ нь сарын тэмдэг алдагдхад нөлөөлдөг болохыг баталсаар байна. Дааврын хэвийн байдалд стресс мөн нөлөөлдөг байна. Олон эмэгтэйчүүд ямар нэгэн зүйлд санаа зовох нь биений юманд сөргөөр нөлөөлдгийг мэддэг. Зарим тохиолдолд эмэгтэйчүүд өөрийгөө жирэмслэсэн үү, үгүй юу гэж санаа зовоход санаа зовход биений юм нь зогсчихдог.

    Байнгын дасгал хөдөлгөөн, жингээ барих, эрүүл хооллох нь биений юмны үйл ажиллагаагаа хэвийн байлгахад тусалдаг. Нөгөө талаас хэт их дасгал хийх, хэт их ачаалалтай ажиллах нь дааврын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж нь биений юм алдагдхад хүргэж болохыг анхаараарай.


    Биений юмны хямрал:


    1. Сарын тэмдэг алдагдах (amenorrhea): Та юу мэдэх хэрэгтэй вэ?

    Сарын тэмдэг алдагдах гэж юу вэ?
    Анхдагч эсвэл хоёрдогч байдлаар сарын тэмдэг огт ирэхгүй байхыг Amenorrhea буюу сарын тэмдгийн алдагдал гэдэг.

    Анхдагч биеийн юмгүйдэл- 14-1б насанд анхнаасаа биеийн юм ирээгүй байхыг хэлнэ.

    Хоёрдогч биеийн юмгүйдэл- Сарын тэмдэг хэвийн ирж байсан боловч ямар нэг шалтгааны улмаас сүүлийн 3 болон түүнээс дээш сар биеийн юм үзээгүй байхыг хэлнэ.

    Сарын тэмдэг алдагдах шалтгаан?
    Нөхөн үржихүйн ямар нэг эрхтэн хэвийн ажиллахгүй байх, эсвэл таны биеийн зарим дааврын хэвийн хэмжээ алдагдах зэрэг шалтгааны улмаас сарын тэмдэг алдагддаг. Дээр нь мэдээж та жирэмсэн болсон бол жирэмсний хугацааны турш сарын тэмдэг үзэгдэхгүй. Мөн:

    Эрт цэвэрших
    Жин алдах
    Хэт тарган байх
    Зарим төрлийн эмүүд, жирэмслэлтээс хамгаалах эм, тариа
    Мансууруулах бодист донтох.
    Стресс
    Бамбай булчирхайн эмгэг, пролактин дааврын хэт ихсэлт
    Өндгөвчний уйланхайтай байх зэрэг шалтгаанууд сарын тэмдэг алдагдхад
    нөлөөлнө.

    Дээрх шалтгаануудын чухам алинаас болж сарын тэмдэг тань алдагдаж байгааг лавтай оношлуулсаны дараа эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрвээ биений юм яагаад алдагдсаныг лавтай мэдэхгүй байгаа бол эмчийн зөвлөгөө аваарай. Онош тавихын тулд таны биеийн цусан дахь хэд хэдэн дааврын түвшинг тодорхойлох хэрэгтэй болно.
    Эмч сарын тэмдэг алдагдлын шалтгааныг тодруулах зорилгоор таны болон танай гэр бүлийн эрүүл мэндийн байдлын талаар асууж шинжлэж, шаардлагатай гэж үзвэл тусгай шинжилгээ ч хийдэг.

    Эмэгтэй хүний нөхөн үржихүйн систем
    Сарын тэмдэг алдагдыг яаж эмчилдэг вэ?

    Ямар эмчилгээ хийх нь таны сарын тэмдэг алдагдлын шалтгаанаас хамаарна. Магадгүй энгийн аргаар хоолны дэглэмээ өөрчлөх, биеийн тамираар хичээллэх төдийд сарын тэмдэг алдагдал засарч болно. Эсвэл жирэмслэлтээс хамгаалах бэлгийн даавар агуулсан эм хэрэглэх шаардлагатай байж болно. Цөөн тохиолдолд мэс заслын эмчилгээ хийх хэрэгтэй байдаг. Сарын тэмдэг эргэшгүйгээр алдагдсан байх ч тохиолдол байдаг. Тиймээс чухам ямар шалтгааны улмаас сарын тэмдэг алдагдсаныг нарийн тодорхойлуулах хэрэгтэй.

    Би өөрийгөө яаж хамгаалах вэ?

    3 болон түүнээс дээш сар сарын тэмдэг ирээгүй бол эмчдээ үзүүлэх. Жирэмслэсэн байх магадлалтай бол тест ашиглаж жирэмслэсэн эсэхээ шалгах
    Таны сарын тэмдэг тогтмол хугацаанд ирдэггүй бол хэзээ ирж, хэд хоног үргэлжилж байгааг тэмдэглээд эмчдээ үзүүлээрэй
    Жингээ тогтмол барьж, эрүүл хооллон, биеийн тамираар хичээллэх
    Таны гэр бүлийн хэн нэг нь сарын тэмдгийн хямралтай эсэхийг олж мэдээрэй
    Таны сарын тэмдэг сар болгон хэвийн ирдэггүй байсан ч жирэмслэх боломжтой гэдгийг битгий мартаарай.


    2. Биений юм цөөрөх, тогтмол бус ирэх (олигоменорроэ)

    Сарын тэмдэг нь тогтмолжоогүй залуу охидын болон цэвэршилт эхлэж байгаа эмэгтэйчүүдийн биений юм тогтмол биш ирдэг. Энэ нь өндгөвч сар бүр өндгөн эс ялгаруулахгүй байгаатай холбоотой хэвийн үзэгдэл юм. Мөн эмэгтэйчүүдэд 6 сард нэг юмуу хоёр удаа сарын тэмдэг тогтмол биш ирэх нь олонтаа тохиолддог. Энэ нь ихэвчлэн ноцтой шалтгаангүй байдаг боловч тэд үүнийг нарийн мэрэгжлийн эмч нараар тайлбарлуулахыг хүсдэг.

    Сарын тэмдэг тогтмол бус ирэх шалтгаан?

    Сарын тэмдэг тогтмол бус ирэх буюу цөөрөх хамгийн түгээмэл шалтгаан бол өндгөвний уйланхай юм. Энэ нь дааврын өөрчлөлтөөс шалтгаалан өндгөвчинд маш жижиг (1см-с бага ) хэмжээтэй олон тооны уйланхай үүсэх эмгэг бөгөөд бүх эмэгтэйчүүдийн 10-с илүү хувьд тохиолддог.

    3. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх

    Зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирдэг. Өвдөлт сарын тэмдэгийн өмнөхөн юмуу эсвэл яг эхлэх үед илрээд 1-3 хоног үргэлжилдэг. Энэ өвдөлт нь таны идэвхитэй байдлыг алдагдуулах хүчтэй, эсвэл танд анзаарагдахгүй сул ч байж болно.

    Яагаад зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирдэг вэ?

    Биений юм өвдөлттэй ирэх хэд хэдэн шалтгаан байдаг.
    Биений юм ирэх үед умай хүүхэд төрхөд агшдагийн адил простогландин дааврын нөлөөгөөр хүчтэй агших
    Цус болон эдийн хэсгүүд умайгаас үтрээнд орох үед умайн хүзүү тэлэгдсэнээр өвдөлт үүсэх.
    Бэлэг эрхтний халдвар, үрэвсэлт өвчин, зөөлөн хавдрын үед өвдөлт үүсэж болно
    Зарим тохиолдолд, биений юм өвдөлттэй ирэх нь удамшлын гаралтай байж болно. Хэрэв ийм эмэгтэйн биений юм өвдөлттэй ирдэг бол түүний охинд бас ийм шинж илэрч болно.
    Өндгөвчний уйланхай (өндгөвчин дэх шингэнээр дүүрсэн уутанцар)
    Эндометроз (умайн хананы эмгэг)


    Биений юм өвдөлттэй ирэх үед илрэх шинж тэмдэг?

    Хэвлийгээр өвдөх
    Үтрээгээр өвдөх
    Бие эвгүйрхэх, огиудас хүрэх
    Суулгах
    Хөлрөх
    Ядрах


    Сарын тэмдэг өвдөлттэй ирэхийг яаж эмчлэх вэ?

    Бүлээн жин тавих, эсвэл бүлээн усанд орж болно. Мөн сарын тэмдгийн үеийн өвдөлтийн үед Мидол, Памприн, Премзин зэрэг эмүүдийг эмчийн жоргүйгээр авч ууж болно. Энэ эмүүд нь ихэвчлэн аспирин, кофейнтэй ацитоминофен, антигимтаминууд, шээс хөөх бодисууд агуулсан байдаг.
    Бас зөөлөн болон дунд зэргийн өвдөлтийн үед ибупрофен, кетопрофейн, напроксен зэрэг өвчин намдаах эмүүдийг хэрэглэж болно. Эдгээр эмүүдэд өвчин намдахгүй бол эмчдээ хандаж өвчин намдаах илүү хүчтэй эм санал болгохыг хүсээрэй. Эмч тань жирэмслэлтээс сэргийлэх дааврын эм санал болгож болох юм. Эдгээр эмүүд нь сарын тэмдгийг тогтворжуулж, өвдөлтийг намдаадаг.

    Эдгээр эмчилгээнд үр дүнгүй байвал яах вэ?

    Эдгээр эмчилгээнд үр дүнгүй байвал өндгөвчний уйланхай, эндометроз байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Хэт авиан шинжилгээгээр өндгөвчний уйланхайг илрүүлж болно. Лапароскопи гэгддэг жижиг мэс ажилбарт шинжилгээгээр эндометрозыг илрүүдэг. Энэ нь таны хэвлийн арьсан дээр бяцхан зүслэг хийн, нарийн гуурсыг умайруу оруулж, түүний доторхи ханыг судлан, шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ авдаг шинжилгээний арга юм.

    U.M by ZEPH Club
     
    Холбогдсон Холбогдсон  
      Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
    Дээш очих
    захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх