Сайн уу,
Өө хүмүүсийн дэмий үгийг битгий тоож байгаач. Харин ч өндөр болохыг хүсдэг хүмүүс зөндөө шүү дээ. 165 см гэдэг тэгээд ч тийм ч их өндөр биш шүү дээ. Аяндаа тэгсгээд өсөлт чинь удаашраад бусад хүүхдүүд өсөхөөр хэвийн болчих байх. тэгэхгүй өндөр байсан ч ер нь заавал тонгойж, бөгтийж хөлөө нугалахын хэрэггүй. Өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Бүргэд болжмор болохыг хүсэхгүйтэй л адил шүү дээ. Цаг хугацааны асуудал болохоор бусдын үгийг тоолгүй аан тийм ээ би өндөр өө гээл явж байхгүй юу даа. Бас хүн бүр адилхан насанд өсөх албагүй. Зарим 12-13 настайдаа өснө, зарим нь бүр хожуу ч өсдөг. Тийм болохоор битгий санаа зов. Нуруугаа цэх, өөрийнхөөрөө өөртөө итгэлтэй алхаад л яв. Найзууд чинь чамд атаархдаггүй л бол, үнэхээр сайн найз л юм бол найзыгаа тэгж хэцүү байдалд дандаа оруулахгүй байх. Болохгүй бол хэцүү байна битгий тэгж бай гэж хэлээд үз. Болихгүй тэгж гоочлоод байвал тийм хүмүүсийн үгийг зүгээр л тоохгүй байсан нь дээр дээ. Би лав өндөр болохыг маш их хүсдэг...
