Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Мартах хэрэгтэй юу? (2 үзэж байна) (2) зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: Мартах хэрэгтэй юу?
#1181
S (Зочин)

Мартах хэрэгтэй юу? 9 Жил, 9 Сар цагийн өмнө  
Сайн байна уу?Би энэ жил нэг бандитай танилцсан юм л даа тэр ахтай маань сайн найзууд байсан болохоор бид 2 маш хурдан танилцаж чатлсан.чаатлаад 7 хоног дараагаас уулзсан уулзахаас өмнөх өдрүүдэд үргэлж чатлж ярьж смж бичдэг байсан.Анхны уулзалтаас эхлээд бараг өдөр бүр уулздаг болсон найзуудтай нь ч танилцсан.Тийм ч болохоор би тэр энд маш хурдан дассан. (Өдөр болгон уулздаг байсан болохоор) тэгээд нэг өдөр санаандгүй бүр төсөөлөөгүй байж байгаад бэлгийн харьцаанд орчихсон.Тэрний дараа надруу залгаад надад хайртай юу гэж асуусан тэгээд би хариулж ч амжаагүй байхад би лав чамд маш их хайртай гэж хэлсэн тэгээд л бид 2 маргаанаас нь нээх ч харьцаагүй түүний оролцох тэмцээний хугацаа ойртсон байсан болохоор нээх харьцаад байхаа больсон.Би ч тэрний түрүүлж холбоо барихыг нь хүлээгээд 1 ч удаа түрүүлж холбоо барьж байгаагүй Тийм зүйл болохоос өмнө бид 2 их л муудалцдаг байсан 2-3 хоноод л эвлэрч дэг байсан.тэгээд л тэр гэнэт ямар ч холбоогүй алга болчихсон. 5 сар болоход нэг ч удаа холбоо бариагүй тэр ч би ч хэн ч түрүүлж холбоо бариагүй. Тэгтэл нэг өдөр надруу найзын хүсэлт явуулж байна аа би ч баярлаад авлаа тэгээд л чат бичхыг нь хүлээгээд л байлаа 2 хоног өдөр өнгөрлөө байдаггүй. Би ч заза ерөөсөө л блок хийчихье гээд дотнын хүмүүсээсээ асуутал битгий холбоо барих гэж л хүсэлт явуулсан блгүдэ гээд блок хийлгүүлээгүй. Тэгсэн харин нэг орой намайг блок хийчихсэн байна аа би ч уур хүрээд смж биччихсэн тэгсэн чинь чи л өөрөө сонин2 хорон үгтэй пост бичээд байсан биздээ гээд тэгдийн(өөр хүнд бичсэн постыг өөр дээрээ тусгаж аваад)би тэгээл тайлбарласан чинь угаасаа надад зориулсан байгааздээ чи өөрөө уншаад үздээ гээд. Би ч энэ асуудлыг орхиод чи тэгвэл яагаад гэнэт таг болсын гэсэн чинь чамд З хайртай эр эмийн хооронд илжиг битгий жороол гэдэг биздээ гэсэн. Би ч уйлах гээд чамд намайг гэсэн сэтгэл жоохон ч болтугай байгаагүй байсан уу гэсэн чинь байсан байсан болохоор би чамайг тэрнийг сонгох боломж өгсийн гэж хэлсэн тэгээл би урьдны бүх зүйлийг нь хэлэхэд хариу бичилгүй таг болсон. Одоо өөр охинд хайртай болсон юм шиг байна лээ. Би үнэхээр мартаж чадахгүй юм шиг байна. Үргэлж бодоод л үзэн ядах ыг хүссэн ч бодогдоод л бүр зүүдэндээ хүртэл тэрний тухай бодож уйлдаг болсон хааяа эргээд ирэх юм шиг мэдрэмж төрдөг. Би одоо яах вэ? Яах ёстой вэ 8-9 сар өнгөрчих өөд байхад мартаж чадку өөр нэгэнд ч дасаж чадахгүй тэрнийг л хүлээгээд бодоод байх юм. Надад зөвлөгөө өгч туслаач?
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1182
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:Мартах хэрэгтэй юу? 9 Жил, 9 Сар цагийн өмнө Оноо: 6  
Шууд л ярилцаад үзсэн нь дээр юм шиг ээ. Заавал эрэгтэй, эмэгтэй нэг нэгнээ хүлээгээд хараад байхаар нэгнийхээ толгой доторхыг уншиж чадахгүй болохоор ярилцаж, өөрийгөө бүрэн илэрхийлж байж байж л асуудал чинь шийдэгдэх байх аа. Заримдаа ямар нэгэн шалтаг гаргаад, юм гуйдаг ч юм уу түрүүлж холбоо барих нь дээр байх. Тэр залуу чинь бас жоохон хүүхэд шиг ч юм шиг хүүхэн шиг ч юм шиг юун их маягладаг юм бэ дээ. Шууд л бодож байгаагаа хэлэхгүй. Нэгэнт чи өөрөө тэгтлээ сайн юм бол санаачилгыг жоохон гартаа аваад үз. Нээх гуйгаад, шалдаа буугаад ч яахав. Зүгээр л уулзах боломж, ярилцах боломж гаргаад үзэхгүй юу. Юм гуйгаад уулзаж хийлгэдэг ч юм уу, уулзаж авдаг ч юм уу. Жишээ нь компьютераа засуулах ч юм уу, компьютер дээрээ, эсвэл утсан дээрээ програм заалгах гэх мэт тэрний бусдаас илүү чаддаг ямар нэгэн зүйлээр нь тусламж авах гээд гуйгаад, уулзах боломж гарвал уулзаж байгаад эвийг нь олоод асуугаад, ярилцаад үзвэл яах бол?
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1183
S (Зочин)

Re:Мартах хэрэгтэй юу? 9 Жил, 9 Сар цагийн өмнө  
Бид 2 хол байгаа юмаа. Одоо тэр нэг охинд сайн гэсэн тэр охин нь тэрнийг тоодоггүй бараг найз залуутай болох гэж байгаа гэсэн. Тэр тэр охиндоо үнэхээр хайртай юм шиг байна лээ. ( Таны бодлоор эрэгтэй хүн хайртай бүсгүйнхээ төлөө тэр эмэгтэйд хайртай хүнрүү нь явуулна гэж байх уу?аль эсвэл өөрөө хайргүй болохоор тэгж байгаа юм болов уу?
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1184
S (Зочин)

Re:Мартах хэрэгтэй юу? 9 Жил, 9 Сар цагийн өмнө  
Тэр тэгж смжлэх өдөр ЧИ ОДОО НАМАЙГ ЯА ГЭЭД БАЙГААН гэж смж бичсэн энэ үгийг би одоог ч хүртэл ойлгоогүй.
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1185
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:Мартах хэрэгтэй юу? 9 Жил, 9 Сар цагийн өмнө Оноо: 6  
Байж болно л доо. Өөртөө итгэлгүй үедээ, чамайг өөр хүнд хайртай бол төвөг болохгүйг хүснэ. Би ч бас хайртай хүнээ тэгж алдсан, тэрэндээ их харамсдаг.
Гэхдээ хэрвээ өөр хүнд хайртай гэж байгаа бол харин одоо юу бодож байгааг нь мэдэхгүй л байна. Тоохгүй хаячихгүй юу дөө.

Ер нь бол өөр хүнд хайртай энэ тэр гэж байгаа бол эрэгтэй хүн худлаа дөө ихэнхдээ. Чамд үнэхээр сайн бол тоохгүй хаячихвал буцаад ирж магадгүй. Зүгээр л уйдахаараа ярьдаг бол бас дэмий юм бишүү дээ. Чи өөр сайн залуутай танилцах ч юм билүү.

Эмэгтэй хүн байсан бол гуйгаад ярилц гэж зөвлөх байх, харин эрэгтэй хүн өөр хүнд сайн гэж байгаа бол гүйгээд нээх нэмэргүй л болов уу. Чи өөрөө л шийд. Хайртай гэж хэлж байгаа бол өөрөө учраа мэдэхгүй байгаа байж магадгүй. Гэхдээ хайртай бол өөр хүнд хайртай болно гэж бараг байхгүй дээ. Болсон ч би өөр хүнд хайртай гэж чамд хэлсэн бол чамд хайргүй л юм бишүү дээ.
 
Холбогдсон Холбогдсон  
 
Сүүлд зассан: 2015/11/15 23:15 хэн: davaadorj.
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1186
S (Зочин)

Re:Мартах хэрэгтэй юу? 9 Жил, 9 Сар цагийн өмнө  
Тоохгүй орхичихсоон.өөр хүнд сайн болсон гэдгээ ч надад хэлээгүй л дэ бид 2 ерөөсөө харьцдаггүй. Би аск-ыг нь уншаад мэдчихсэн ер нь бол 8 сард нэг л удаа харьцсан аас хойш нэг ч удаа холбоо бариагүй ээ.
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1187
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:Мартах хэрэгтэй юу? 9 Жил, 9 Сар цагийн өмнө Оноо: 6  
Тэгвэл тэр эмэгтэй нь чи өөрөө юм биш биз дээ? Зүгээр тоохгүй байгаа юм шиг мөртлөө тандаад өөр юм асууж бариад, яриад үзэж бас болох байх. Шууд хайртай хүнтэй юу гээд асуусан ч яах вэ дээ.? Дэмий юм болов уу... за өөрөө л сайн бодож байгаад өөрийнхөө сэтгэл зүрхээ сонсож байгаад л шийд дөө. Амжилт!
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх