Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
ahin neg asuult (2 үзэж байна) (2) зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: ahin neg asuult
#1190
anuka (Гишүүн)
Шинэков
Бичлэгүүд: 2
graphgraph
Гишүүн холбогдоогүй
ahin neg asuult 9 Жил, 9 Сар цагийн өмнө Оноо: 1  
sn bnuuu. bi umnu ni asuult bichij bsn hun bnaa. garchig ni doromjlol, yriltsah hun heregtei bn geed lol . uuchlaarai minii odoo tawih asuult umnuh 2toi min tustei bh l daa. ghdee ndd uneheer hetsuu bn. zarimdaa bi uuriiguu sper ymar ch yum bileedee terentei yum boluu gej ch bodoh yum. tanii zuwluguug ehnii heden honog heregjuulsen ch suuldee bur denduu hetsuu bnaa. iim yum bichij bgad min uneheer uuchlaarai. ghdee bi dunguj 15tai murtluu arai l denduu gutranga, yumand tuilbargui bh yum. uuruu uuriiguu zahirch chadahgui zangaas uudeltei yu? eswel bi hunii dormjloliig sonsood bh estoi yu. uuchlaarai tanid eniig unshaad magadgui ineedtei, eswel nag setgetsendee gajigtai gej bodoh bh ghdee bi uneheer tsaashdaa yahaa medehgui bn. etssiin etsest setgeleer unawal dooshoo hyzgaargui yum bn daa
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1191
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:ahin neg asuult 9 Жил, 9 Сар цагийн өмнө Оноо: 6  
Өө ер нь сэтгэцийн хувьд бүх хүн л ямар нэг асуудалтай байдаг гэдэг дээ. Сэтгэлээр унаад унаж байгаадаа улам унаад байж болохгүй л дээ. Чи тэгээд ямар нэгэн хобби олсон уу?

Олоогүй бол зүгээр л Англи хэлийг маш сайн сурахыг хичээ. Бүүр бүх илүү гарсан цаг, сэтгэлээр унасан бүх цагтаа Англи үг цээжлээд, Англиар юм унш. Бас сэтгэлээр унaсан үедээ уран зохиолын ном уншиж болно. Гол нь хэцүү байгаа, гомдмоор сэтгэлээр унасан үедээ аль болох зугтаах гээд үз дээ. Анхаарахгүй, хүмүүсийг тоох гээд чадахгүй бол зугтаагаад үз.

Чихэвч зүүгээд мэдэхгүй ч байсан хамаагүй Англи хэлний хичээлүүд олж аваад сонсоод л бай, тэгээд Англи хэл үзээд бай. Бас Япон хэл их гоё хэл шүү. Япон хэл үзэж болно. Тэгээд Анимэ энэ тэр үздэг, орчуулдаг ч юм уу. Цагаа ерөөсөө л завгүй, уйтгарлах завгүй л болчих. Уйтгарлах завгүй залуу нас гэдэг шүү дээ.

Миний бодлоор хүн заавал жаргалтай хаа нэгтэй наранд шарж хэвтээд ч юм уу, хүмүүсээр хүрээлүүлж магтуулаад л, амттай юм идсэнээр жаргалтай байдаггүй гэж боддог. Хичнээн их мөнгөтэй, зугаа цэнгэл хөөгөөд сүүлдээ хар тамхинд донтоод тэрнээсээ болж үхэж байгаа Голливудын одууд ч байдаг шүү дээ. Бүгд л тэднийг тоодог, биширдэг, шүтдэг. Гэлээ гээд тэр хүмүүс аз жаргалтай байдаггүй. Тийм болохоор тийм биш байна гээд гутрах хэрэггүй л дээ уг нь. Харин хүн завгүй, хийж бүтээгээд л амьдраад байвал хэзээ нэгэн цагт түүнийхээ үр шимийг хүртэнэ. Тийм болохоор би чамайг уйтгарлах гээд л байвал шууд босоод цонхоор хараад, гоё зүйл төсөөлж бодоод, Англи хэл, Япон хэл үз, Уран зохиолын номнууд унш гэж зөвлөмөөр байна. Энд бас олон гоё номнууд Монгол хэлээр тавигдсан байна. Шууд татаж аваад уншиж болно. За тэгээд амжилт амжилт!!!!

mn-nom.blogspot.com/2015/02/blog-post.html?spref=bl
 
Холбогдсон Холбогдсон  
 
Сүүлд зассан: 2015/11/19 00:09 хэн: davaadorj.
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
#1192
Даваадорж (Админ)
Админ
Бичлэгүүд: 257
graph
Гишүүн холбогдож байна
Хүйс: Эрэгтэй http://dusal.blogmn.net Байрлал: Улаанбаатар Төрсөн өдөр: 1985-10-10
Re:ahin neg asuult 9 Жил, 9 Сар цагийн өмнө Оноо: 6  
Аа тийм ер нь сэтгэлээр унадаггүй, шаналдаггүй, ганцаарддаггүй, хэцүү юм тохиолддоггүй хүн гэж ер нь байхгүй байх. Хүний хүсэл гэж угаасаа хязгааргүй. Бас зовлон гэдэг нь үнэн гэдэг дээ. Зовох нь үнэн, зовлонгийн шалтгаан нь үнэн гээд л Буддын гүн ухаанд ч сургадаг юм. Тэгэхээр хамгийн гол нь юу вэ гэхээр хүн угаасаа зовлонтой, хэцүү зүйл байдаг. Түүнийгээ дарж, давж гарч, мартаж, тоохгүй орхиж, өөр юманд сатаарч байж л амьдралд сайн сайхан амьдарна. Юмны сайн талыг олж харахыг хичээгээд, муу талыг, хэцүү зүйлсийг мартаад, цаашид сайхан болно гэж бодохыг итгэхийг хичээгээд л бай. Тэгж байтал аяндаа бага багаар тэрэндээ чи өөрөө автах болно. 00-д орж сууж байгаад нүдээ аниад яг маань шиг Бүх зүйл сайхан болно гээд 21 удаа уншаад, бас албаар уруулынхаа 2 талыг өргөөд худлаа ч хамаагүй инээгээд суу. Хэцүү үед худлаа инээгээд сурчих. Аяндаа тэр инээмсгэлэл чинь тархинд чинь сайхан бодол үүсгэх бодис үүсгэх болно. Тиймээс сайн инээмсгэлж бай. Толинд харж байгаад инээмсгэлээд өөрийнхөө хамгийн хөөрхөн харагддаг инээмсгэллийг олж ав, тэгээд хүмүүс рүү инээмсгэлж бай. Аяндаа багаа багаар үл ялигаар үр дүн гарах байх. Ингээд нэг оролдоод үзээрэй. Мартаад гуних гээд байвал ийшээ орж ирээд миний зөвлөгөөг дахиад уншиж байж ч болно шүү дээ хэхэ
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх