сайн байна уу? би одоо 23 настай. найз залуутайгаа үерхээд 6 жил болж байна. Гэхдээ дунд нь 2 удаа салаад хэдэн сарын дараа эргэж нийлж байсан. Тэгэхээр миний асуух гэсэн зүйл бол бид одоо хүртэл унтаагүй. учир нь найз залуу маань тэр тал дээр асуудалтай юм аа. миний бодлоор тэр асуудлын шалтгаан нь магадгүй бие бялдрын хөгжил сул, цус багадалттайгаас л болсон болов уу гэж боддог. тэрнээс гадна анх бид 3 жилийн өмнө оролдож үзсэн. анх удаагаа оролдож үзэхэд болоогүй болохоор одоо хүртэл зүрхшээгээд, санаа зовоод сайн хичээж үздэггүй юм шиг санагддаг. магадгүй энэ асуудлаас болж намайг алдах вий гэж айдаг, асуудлын гол учир нь өөрт нь байгаа болохоор энэ асуудлаар надтай ярихыг огт хүсдэггүй. яг үнэнийг хэлэхэд надад заримдаа би зүгээр л холдоод өгвөл өөрийнх нь талаар мэдэхгүй өөр охинтой болох юм шиг санагддаг. заримдаа өөрөө хичээхгүй байгаад нь уур хүрч салмаар санагддаг. гэхдээ хичээдэг л байх л даа. хичээж байгаагаа надад мэдэгдэхгүй гэж боддог ч байж магадгүй. юу гэхээ сайн мэдэхгүй байнаа. энэ байдлаараа дахиад удвал бид хоёр хэн хэнийгээ өөрөөсөө түлхэж эхлэх байх.би найз залуудаа тусламаар байна. тэр асуудал нь эрүүл мэндтэй холбоотой бол эмчлэх арга олмоор байна. бас надтай энэ талаар чөлөөтэй ярилцаж, санаа зовохгүйгээр хамтдаа хичээдэг болгохын тулд би түүндээ юу гэж хэлвэл, юу хийвэл болох бол? би энэ бол зүгээр, аяндаа цаг хугацаа өнгөрөхөөр зүгээр болох байх, би хүлээж чадна, намайг өөрөөсөө битгий түлхээч гэж хэлэхийг, энэ санаагаа ойлгуулахыг хэд хэдэн удаа оролдож үзсэн. гэвч тэр мин угаасаа их бардам хүн болохоор энэ сэдэв эхлэх сэдэл гарангуут л тэр талаар ярих вий гэсэн шиг ярихыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж өөр зүйл ярьж эхэлдэг. тэгэнгүүт нь би ч бас ярихыг хүссэн зүйлээ хойшлуулах эсвэл бүр мартах хэрэгтэй болдог. заавал би биш гэхэд түүнд эрэгтэй найзууд нь энэ санааг минь ойлгуулдаг ч болоосой. даанч ийм зүйл болоод байгааг найзууддаа ч ярьдаггүй байх. эргэн тойрныхоо хүмүүсийн нүдэнд бид ямар ч асуудалгүй төгс хос. найзууд маань та хоёр одоо хүүхэдтэй болооч гээд тоглоход хүртэл хэн хэндээ мэдэгддэггүй л болохоос бид хоёр хоёулаа эмзэглэдэг. түүндээ яаж туслах вэЮ надад туслаач.
