Тавтай морилно уу., Зочин
Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Түүнд би таалагддаг болов уу? (2 үзэж байна) (2) зочин
Доош очих Дуртайгаар сонгосон: 0
СЭДЭВ: Түүнд би таалагддаг болов уу?
#719
Номин (Зочин)

Түүнд би таалагддаг болов уу? 10 Жил, 11 Сар цагийн өмнө  
Миний бичиж байгаа зүйл админд уншигдах эсвэл нетэд тавигдах эсхийг би мэдэхгүй байна. Гэхдээ надад үнэхээр ойлгохгүй нэг зүйл байгаа юмаа. Уншиж байгаа хүн бүр өөрсдийнхөө үзэл бодлийг бичээрэй гэж хүсэж байна. Тэгвэл надад үнэхээр их тус болно шүү Бүүр эхнээс нь тайлбарлаж бичье л даа.
Би 15тай энэ жил 10р ангид орсон. Шинэ сургууль руугаа яваад хичээлийн шинэ жилийг үзэж байлаа л даа тэгээд 10а.гийн багшийг олж аваад хамт зогсож байсан юм(2уулахнаа) Нээх их удалгүй манай "шинэ" ангийнхан ч хүрээд ирлээ. Би мэдээж хүүхдүүдийг нь нээх сайн танихгүй юм чинь юу ч дугархав дээ чимээгүй л зогсож байсин. Тэгсэн чинь багш ч өөрөө намайг танилцуулаад бид нар байр байрандаа жягсаж зогслоо. Хорь гарам минут нээлт үзэж зогсож байхад нэг банди миний нэрийг дуудхаар нь эргэж харвал тэр хүүхэд над луу үнэхээр хөөрхөн инээмсгэлээд зогсож байсан. Магадгүй би тэр үед л анхны харцаар л түүнд "дуралчихсан" байх
Нээлт дууссаны дараа би гэртээ харьлаа. Өдөржингөө тэр хүүхдийн талаар бодоод болдоггүй хурдхан маргааш очиж харах юмсан л гэж бодсон. Маргааш нь ч болж би ч сургууль руугаа явлаа нээх тийм онцин зүйл болсонгүй өдрийг өнгрөөгөөд дахиад л маргааш нь бас сургууль руугаа явлаа. Харин хичээл орж байхад нөгөө хүүхэд над луу байн байн хараад болдоггүй. Харж байгааг нь мэдээд байгаа мөртлөө эгцэлж ширтэж чаддаггүй юм байна лээ. Харцаа тааруулаад ганцхан секүнд болоогүй байхад харцаа өөр тийш нь шилжүүлдэг юм бналэ (би). Тэгээд эргээд түүн лүү хархад яг зэрэг бие биенлүүгээ харна...
Хичээл тарсаны дараа тэр миний хажууд байж байхдаа миний дугаарыг авсан би ч өөрөө бичиж өгсөн. Тэгээд л орой болж бид хоёр хэсэг мсжэллээ. Бид хоёр сонирхолоо хуваалцаад л. Хамгийн сонин нь бид 2ын сонирхолууд яг таараад байсан юм. Сонсдог хөгжмийн урсгал, дуртай улирал гээд л…
Сургууль дээр тэгээл дандаа хархаар наашаа харж байдаг, бас коридороор явж байхад ойрхон явж байдаг. Надтай их юм ярьдаггүй ч гэсэн байнга хархад наашаа ширтэж байдаг.
Ганцхан асуултын хариуг олох гэж үнэхээр их зүйл биччихлээ. Гэхдээ тэр банди надад сайн болов уу? Эсвэл зүгээр л ангийнх нь охин болхоор дугаар нтр аваал тгсим болов уу? Би үнэндээ ойлгохгүй байна. Үнэндээ шилжиж ороод ганцхан долоо хонж байгаа ч гэсэн… Яаж дотносох вэ? Хөвгүүд ер нь сайн охидуудынхаа дэргэд яадаг бол?. . .
Уншсанд баярлалаа. Бас зөвөлгөө өгөөч баярлалаа
 
Холбогдсон Холбогдсон  
  Сайтын удирдагч нийтэд харагдуулахыг хаасан байна.
      Сэдвүүд Бичсэн Огноо
    thread link
Түүнд би таалагддаг болов уу?
Номин 2014/09/05 14:20
    thread link
thread linkthread link Re:Түүнд би таалагддаг болов уу?
Найз 2014/10/06 14:26
Дээш очих
захиалан шинэ бичлэгүүдийг шууд авч байх