Зурхай
ХАЙЛААС МОД /12.I - 24.I; 15.VII – 25.VII/
Энэ хүн байнга бусдын анхаарлыг татдаг.
Тэр гоо үзэсгэлэнтэй мөн цэгц биетэй хүмүүс. Гэхдээ эрүүл саруул биетэй мэт харагддаг ч яг үнэндээ бас тийм биш.
Тэр гадаад байдалдаа анхаарал тавиад байдаггүй, энгийн маягаар хувцасладаг. Ихэвчлэн дуртай хувцсаа хуучиртал нь өмсдөг.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Зурхай

Энэ хүн бол амьдрал болон хүчээр дүүрэн, гоо үзэсгэлэнтэй, гэхдээ үүгээрээ ашиг хонжоо хайдаггүй, сэтгэл татам байдлаараа бусдыг эршээлдээ оруулахыг хүсдэггүй. Тэр их мэдрэмтгий, соргог зантай хүн.

 Тэр уужим уудам байдалд дуртай. Тэр төрөлхийн шударга хүн тиймээс үр дагаврыг нь бодолгүйгээр өөрийн зөвийг ямар ч аргаар хамгаална. Аливаа журмыг зөрчвөл тэр шууд эсэргүүцнэ. Ёс суртахууны дүрэм журам нь түүний хувьд их чухал ихэвчлэн тэр бүр ёс суртахууныг хатуу баримталдаг хүн гэдгээ харуулдаг. Төрөл бүрийн заль мэх, тооцоотой үйлдэл, арга мэх зэргийг үзэн яддаг.

Түүнийг зөрүүд гэж хэлэхгүй ч хэт шулуун, буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай ойлголцохдоо муухан. Тэр холын хараатай, болгоомжтой, шаргуу, тэсвэртэй тул санхүү болон эд хөрөнгийн асуудал түүнд байдаггүй.

Түүний ухаан нь хурдан, бодитой, ажигласны үндсэн дээр тулгуурласан байдаг. Тэр авъяастай, нарийн нямбай, хурдан шаламгай. Тэр гүн ухааны бодол болж, мөрөөдөж суух дуртай.

Амрагаасаа чин үнэнч хайрыг шаарддаг өөрөө ч жинхнээсээ хайрлаж чаддаг. Нэг л удаа хайрладаг. Энэ бүхэн өөрийн болон түүний амрагийн хоорондох харьцааг их хүндрүүлдэг.

Түүнийг эргэн тойрч буй хүмүүсээс түүний амьдрал их шалтгаалдаг. Ойр дотны хүмүүсээс дэмжлэг авсан тохиолдолд л түүний чадварууд бүрэн хөгжинө. Түүнийг ойлгож, даган баясах, даган гутрах хэрэгтэй болов уу.

Түүний зан чанарууд: ажигламтгай, гярхай, удирдах чадвартай, авхаалжтай, ухаалаг,аливаа асуудлыг өөрийнхөөр шийддэг,бодит байдлыг эрхэмлэдэг.

 

[ Дэлгэрэнгүй... ]
 
Хилэнцийн ордон

 Таны хувьд маш их зүйл хийж бүтээх боломжтой өдөр.
Бусадтай муудалцахгүй байхыг хичээгээрэй. Зарим тохиолдолд бусдад буулт хийвэл илүү үр дүнд хүрэх боломжтой гэдгийг санаж яв.

[ Дэлгэрэнгүй... ]
 
Нум 11/21 - 12/20
Таны энэ оны амжилт шуудхан хэлэхэд таны ур чадвар, тактикаа хэрхэн өөрчлөхөөс шалтгаална. Зарим нэгэн таны эерэг дулаан энергийг булаан авч, үүнээс болж та муу бүхэнд орооцолдож магадгүй.
[ Дэлгэрэнгүй... ]
 
2009.08.2 - 08.9 Охины ордон
Таны дэргэд байдаг бага насны хүүхдэд таагүй зүйл учирч мэдэх тул түүний аюулгүй байдлыг хангахыг хичээ. Ажил албандаа нэг их оройтохгүй байхыг бодоорой. Ажлын ачаалал ихэдсэнээс болж бага зэрэг ядарч магадгүй.
Хүнтэй муудалцах, хэрүүл маргаанд оролцохгүй байхыг сануулъя.
Та бага насны хүүхэд, өндөр настанд анхаарал хандуулан буян үйлдэхийг бод.
[ Дэлгэрэнгүй... ]
 
2009.08.2 - 08.9 Хумхын ордон
Та хамт ажиллагсад, найз нөхдөдөө анхаарал хандуулж, шаардлагатай бол тэдэнд тус болохыг бодоорой. Албан ажилд хамтран ажиллаж байгаа хүмүүст мөнгө санхүүтэй холбоотой асуудал тулгарч магадгүй. Бусадтай үг зөрж муудалцахгүй байхыг бодоорой. Зарим тохиолдолд таны шийдэмгий зоримог байдал бусдын атаархал, дургүйцлийг хүргэдэг шүү.

 
[ Дэлгэрэнгүй... ]
 
2009. 07.5 - 07.12 Хилэнцийн ордонд :Ерөнхий байдал
Аливаа тохиолдолд хянуур болгоомжтой бай.
Та хэн нэгэнтэй муудалцахгүй байхыг хичээгээрэй. Найз нөхөд, ойр дотны хүмүүс тань хагаралтай, хэрүүл маргаантай байвал зохицуулах гэж дунд нь орж болохгүй.
Ажил албандаа мөнгө санхүүтэй холбоотой үйл ажиллагаанд идэвхитэй оролцох хэрэгтэй. Чөлөөт цагаараа найз нөхөд, ойр дотныхоо хүмүүстэй хамт байхыг бодоорой. Таны хувьд энэ маш сайхан амралт болно. Харин амжилтанд баярхан хамраа сөхөхгүй байхыг бодоорой. Эс тэгвээс таны нэр хүндэд муугаар нөлөөлж мэднэ.
Боломжийг ашиглан өөрийн болон ар гэрийн санхүүгийн байдлыг сайжруул.
Чөлөөт цагаараа найз нөхдийн хамт агаар салхинд гарч сайн амрахыг бод.
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.