ХҮНИЙ БЭЛГИЙН АМЬДРАЛ, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД
Хүний амьдралын салшгүй нэг хэсэг нь бэлгийн амьдрал бөгөөд хүн төрөлхтөний амьдрал оршин тогтнох нэгэн үндэс юм. Хүмүүс бие биеэ хайрлан дурлаж, гэр бүл болон хүүхэд төрүүлэх, үр удмаа үлдээх, эцэг эхийн жаргалыг амсах зэрэг нь бүгд бэлгийн амьдралтай холбоотой. Гэр бүл болсноор зөвхөн 2 биенийхээ өмнө төдийгүй ирээдүйн үр хүүхдийнхээ өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Хүний бэлгийн хөгжил нь эхийн хэвлийд байхаас эхлэн насан эцэслэх хүртэл үргэлжилдэг бөгөөд үүнтэй холбоотой хүний бие сэтгэхүйд олон өөрчлөлт гардаг ажээ. Эдгээр өөрчлөлтийг хүн мэдэж байх нь өөртөө итгэлтэй амьдрах, элдэв өвчин эмгэгээс сэргийлэх чадвартай болно. Мөн хувь хүн нөхөн үржихүйн эрхтнүүдээ хайрлан хамгаалах нь ирээдүйд эрүүл саруул эцэг эх болж, аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрах нэгэн үндэс болно.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Бэлгийн харилцаа ба бэлгийн зан үйл
Бие биедээ хайртай хүмүүсийн хооронд байдаг харилцааны нэг хэлбэр нь бэлгийн харилцаа юм. Бэлгийн харилцаа нь бэлгийн хавьтлаас илүү өргөн ойлголт. Өөрөөр хэлбэл зөвхөн бэлгийн хавьталд орох биш, тэврэх, илэх, таалах, үнсэх, бие биеэ налах, гар хангалга гэх мэт олон хэлбрүүдийг өөртөө багтаадаг. Хүмүүс янз бүрийн байдлаар дур ханаж, бэлгийн хавьтлаас таашаал авдаг бөгөөд хосууд юуг хүсч байгаа, юуг хүсэхгүй байгаагаа бие биедээ хэлж байх нь хамгийн чухал. Гэхдээ аливаа бэлгийн харилцаа Чи өөрөө хүссэн нөхцөлд, зөвхөн чамтай зөвшилцсний үндсэн дээр хийгдэх ёстой.
[ Дэлгэрэнгүй... ]
 
БЭЛЭГ ЭРХТНИЙ БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
Эрэгтэй бэлэг эрхтэн

Эрэгтэй хүний бэлэг эрхтэнг дотор ба гадна гэж хуваадаг бөгөөд гадна эрхтэнд: шодой, тээрхий, хуухнаг, дотоод эрхтэнд: төмсөг, түүний дайвар, үрийн суваг, үрийн цэврүү, түрүү булчирхай зэргийг багтааж үздэг байна.
Зураг “Миний мэдэх ёстой зүйл” номны хуудас 25

Эдгээрийн дотроос хүн болгоны хамгийн сайн мэддэг хэсэг нь шодой бөгөөд энэ нь шээх, үрийн шингэнийг гадагшлуулах, бэлгийн таашаал авах, дур ханахад чухал үүрэгтэй эрхтэн юм. Шодойн толгойн хэсгийг тээрхий гэж нэрлэх ба энэ нь түүний хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Шодойн толгой, их бие нийтдээ арьсаар хучигдаж нэгтгэгдсэн ба арьс нь толгойн хэсэгт нугалаас үүсгэж энэ нугалаас (шамархай) толгойн хэсгийг давхар хучиж байдаг. Шодой ердийн үед дунджаар 5-8см урттай ба бэлгийн сэрлийн үед хөвчирч хатуурахдаа 10-15 см хүртэл хэмжээгээрээ томордог байна.
[ Дэлгэрэнгүй... ]
 
<< Эхлэл < өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>

Yр дүн 9 - 11 - 11

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.