Жирэмсний шинж тэмдэг

Өвдсөн үед бие тавгүйтэх, халуурах, хавагнах гэх мэтээр олон шинж илэрдэг болохоор нэг л биш юм болоод байгааг хүн төвөггүй тааж мэддэг. Харин хөл хүнд болсон гэдгээ мэдэх нь тийм ч хялбар зүйл биш. Үр тогтолт явагдсаны маргаашаас нь юм нь өвдөх, хавагнах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэггүй болохоор арга ч үгүй.

Жирэмсний шинж тэмдэг

Жирэсмний шинж тэмдгүүдийг ерөнхийд нь эргэлзээтэй, магадлалтай, баттай гэж хувааж болно.  Эргэлзээтэй шинж нь дөрөв байна, эдгээрт:

  1. Хоолны дуршил өөрчлөгдөх. Дуртай байсан хоолондоо дургүй болж, давсалсан, шарсан зүйлс, заримдаа бүр шохой, шавар гэх мэт хачин зүйл дурладаг болно. Түүнээс гадна өглөөгүүр дотор муухайрна.
  2. Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Урд огт тоодоггүй, эсвэл дуртай байсан тамхины утаа, үнэртэй ус, сүрчиг зэргийн үнэрт дургүй болно.
  3. Эмэгтэйн сэтгэл санаа тогтворгүй болох. Хөгжилтэй сэргэлэн байснаа гэнэт уцаарлангуй болж уйлах гэх мэтээр солонгосын цуврал киноны баатрууд шиг зан ааш нь үе үе огцом өөрчлөгдөг болно.  Мөн өөрт хайртай эсэхийг өдөр хэдэн зуун удаа асууж хань ижлээ уурлуулахаас гадна нойр нь байнга хүрдэг болно.
  4. Нүүрээр нөсөөт толбо гарах, хөхний толгой борлох,  хүйснээс умдаг хүртэлх зураас нь цавь хүртэлх  зураас борлоно.

Магадлалтай шинж нь мөн дөрөв байна. Эдгээрт:

  1. Сарын тэмдэг ирэхгүй удах.
  2. Хөхөөөр хөндүүрлэх, шахахад  цавуурхаг шингэн гарах.
  3. Үзлэгээр умайн хүзүү болон үтрээний салст хөхөрсөн, умайн хэмжээ, хэлбэр, байдал өөрчлөгдсөн нь харагдана.
  4. Жирэмсний тестээр шалгаж үзэхэд эерэг хариу гарна.

Баттай шинж нь гурав байна:

  1. Эхо шинжилгээгээр умайд үр тогтсон өндөгөн эс харагдана.
  2. Үр хөврөл, ургийн биеийн хэсэг харагдана.
  3. Хүүхдийн хөдөлгөөн, зүрхний цохилтийг ялган таньж, зүрхнийх нь цохилтыг сонсож болно.

Шалтгаан

Жирэмслэх шалтгаан нь өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэх гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор олон зүйл нурших нь илүүц биз.

Шинж тэмдэг

Сарын тэмдэг саатах нь заавал жирэмсэлсний шинж байх албагүй. Иймд долоо хоног саатасны дараа ирэх тохиодол ч байдаг. Хэрэв биений юм хугацаандаа буюу ирэх ёстой өдрөө ирээгүй бол маргаашнаас эхлээд шулуун гэдэснийхээ дулааны хэмжих замаар жирэмсэн эсэхээ мэдэх боломжтой. Халууны шил /шулуун гэдэсний халууныг хэмжэх зориулалтыг шилийг эмийн сангуудад зардаг/ шулуун гэдсэнд 2 см орчим гүн хийгээд 5-7 минут орчим байлгана. Ингэхэд хэдэн өдөр дараалан шулуун гэдэсний халуун 37 градусаас их байвал гол төлөв жирэмсэлсэн байдаг. Биеийн юм ирэхгүй 1-2 долоо хоног болсон бол эмийн сангаас жирэмсний тест буюу сорилыг худалдан авч үз. Жирэмслэсэн эсэхийг баттай тогтоохын тулд 2-3 өдөр дараалан үзэх хэрэгтэй.

Оношлогоо

Жирэмсний сорил эерэг гарвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч нь жирэмсний магадлалтай шинжүүдээс 3-4 байгаа эсэхийг тодруулна. Мөн шаардлагатай гэж үзвэл цусан дахь жирэмсний дааврын түвшинг тодорхойлох шинжилгээг хийнэ. Энэ нь жирэмснийг тогтоох хамгийн найдвартай арга юм. Мөн бага аарцгийн эрхтэний эхо шинжилгээ хийлгэнэ.

Савны гадуурх жирэмслэлт гэгч аюултай эмгэг эрт үедээ жирэмсэнтэй адилхан шинжээр илэрдэг нь харамсалтай. Жирэмсний сорилд ч эерэг гарна. Үүссэн жирэмсэн нь умай дотор байгааг эсэхийг эхо шинжилгээгээр тодорхойлох боломжтой юм.

Сэтгэгдэл
RSS
chic  - туслаач   |2015-07-30 18:48:41
би саяхан найз залуутайгаа унтад тгсн яган туяатай юм гарад бие засахар өвдөөд бхын 1л хонож бн тест авбал мэдэгдэх болуу
julie   |2021-07-23 00:21:11
mny bodloor ygaan tuyatai zuil ni ongon halis tsoorod grdg tsustai shingen yum bluu anh untsanaas 1sariin draa ch hurtl grdg gj sonssn
chic  - туслаач гуйя   |2015-07-30 18:51:15
яг мөчлөгнийхээ үе дээр унтциима гхдэ гадур тависан ч гсн жирэмсэн болох магадлал бгаюу
Админ   |2015-07-30 18:58:42
Яг биеийн юм ирж байх үед секс хийхэд жирэмслэх магадлал бусад үеэс бага. Гэхдээ жирэмслэхгүй гэсэн үг биш. Ягаан юм гарч өвдөж байгаа бол Цистит буюу давсагны үрэвсэл, эсвэл бэлгийн замын халдварт өвчин ч юм уу байх магадлалтай. Эсвэл зүгээр үтрээний хана бага зэрэг гэмтсэн ч байж болно. Ямар ч гэсэн 1 2 хоног ажиглаад зүгээр болохгүй бол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд зөвлөгөө авсан нь дээр байх.
gerel   |2015-11-12 16:03:32
belgiin hawitald orsnii margaash neg udaagiin testeer vzwel vnen garah bolov uu?
Даваадорж   |2015-11-12 16:37:09
Эндээс уншаарай:

http://uyerhel.com/index.php?option=com_fireboard&Itemid=49&func=view&catid=5&id=900
Hasbaatar   |2016-11-30 23:13:40
sariin temdeg onjin gj bdg boluu
Админ   |2016-11-30 23:16:53
Тогтворжоогүй бол байж болно. Бас стресс ядаргаа зэрэгтэй холбоотой мөчлөг өөрчлөгдөж болно. Мөн жирэмсэн болсон ч байж болно. Эмэгтэйчүүдийн юм уу өсвөр үеийн эмчид үзүүлсэн нь дээр байх.
аари   |2018-06-27 10:00:28
Bi 18tai. sariin omnoos belgiin haritsaand sayxniig hvrtel togtmol orson tgd ene sariin biynii ym irehgvi bgama. Geriihendee medegdxees mash ih aij baina nz zaluu maan ch hodoo ywchihsan. Jiremsen bolsnoo yaj medeh we herwee bolson bol ymr em uuj zulbuulah we vnendee enenees oor arga alga helj ogj tuslaach guij bn bi bvr amia horloh deereech tulaad bn
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.