Ханилах гэж буй хүнээ гэрлэхээсээ өмнө таних хэрэгтэй.
               
"
Дурлалд нүд сохор " гэдэг. Зарим хүмүүс хайртай хүнийх нь талаар таагүй үг хэлэхэд "Чи түүнийг миний нүдээр ч хардаг болоосой" гэж хэлэх нь бий. Үнэхээр ч тийм юм. Зарим хүний дутагдал нь давуу тал болон хувирах ч тохиолдол бий.
Гэхдээ хайртай хүнээ бусдын хэлсэн үгээр дүгнэх нь зөв зүйл биш үү? Яагаад гэвэл муу хэлж байгаа хүн нь таны хувьд хэн бэ? гэдгийг нэг ч удаа болов эрэгцүүлж бодоорой. Мөнгө хөрөнгө, гадаад үзэмж харсан романтик байдал нэг гэрт орсны дараа амархан үгүй болдог аж. Tap нь танигдах гэж үг байдаг. “ Аваагүй байхад авгай сайхан, алаагүй байхад үнэг сайхан “ гэдэг үг байдаг шүү. Таны сул талыг ашиглаж, эсвэл хичнээн сайхан байгаад биеэ үнэлэгч байсан бол тэр зангаа хэзээ ч тавихгүй л болов уу даа? Гэрлэж буй хос бие биенийхээ тарыг таньсан хойноо амаа барихгүйн тулд доорх зөвлөмжийг уншаарай.
1. Анхны болзоонд тэр хайш яайш хувцаслаж ирсэн бол таныг хүндэтгэхгүй байна гэсэн үг эсвэл аминдаа арчаагүй нэгэн. Гэхдээ энэ бол анхны бөгөөд эцсийн дүгнэлт биш юм. Түүнийг уучилж болно. Харин энэ байдал удаа дараа давтагдвал бодох л хэрэгтэй.
2. Цаадах чинь илэрхий худал ярьдаг байж болно. Гэвч та дурлачихсан болохоор үүнийг нь уран сэтгэмжтэй холбон уучлах байх.
Гэр бүлийн амьдралд уран сэтгэмж байх нь цаашид амьдралыг улам хэцүү болгодог . Гэр бүлтэй байсан хүн чамайг хайрлаж чадах болов уу? Урьд тэднийг хайрлаж байсан л байж таараа шүү дээ. Юманд туйлбаргүй хүн амьдралын хүнд хэцүү үед таны дэргэд байж чадах болов уу? Сайн бодоорой.
3. Сагсуу, хөөрүү хүний яриаг үнэн бодит зүйл мэтээр ойлговол та түүнд дурлачихжээ гэсэн үг. Гэвч бардам ам, шалдан гуя гэдэг үг байдгийг байнга санаж явах хэрэгтэй.
4. Тэр таныг танил залуутайгаа эсвэл бүсгүйтэй уулзахад тань уурлаж байна уу, эсвэл дуугаа хураачихаад янзгүй байдал гаргаж байна уу. Хайртай бол хайртай гэдэг үг чинь худлаа шүү. Хэт хардалт хожмын амьдралыг чинь там болгох нигууртайг ямагт санаж яваарай. Хэрэв цаадах чинь хартай бол амьдралын ханиараа сонгох гэж яарах хэрэггүй.
5. Та найзынхаа болон урьд амьдарч байсан эмэгтэй, залуугийнхаа дотно найзыг сонгон амьдрахаар шийдсэн бол маш том алдаа хийж байна. Учир тийм тохиолдол өөрт чинь ирэхгүй гэсэн баталгаа байхгүй болно. Түүнийг харах тоолонд хуучны дурсамж үргэлж салахгүй шүү дээ. Хамгийн адгийн хүн болно шүү дээ. Та өөрийгөө аз жаргалтай байна гэж хуурах хэрэг байна уу? Сайн эрэгцүүлж үзээрэй. Сэтгэлийг шархаа сэдрээх үйлдэл хийх хэрэггүй шүү.
Мэдээж энэ хэдхэн зөвлөмжийн хүрээнд хүний амьдралын элдэв явдлыг бүгдийг нь багтаах аргагүй. Хамгийн гол нь, ирээдүйн ханиа сонгож байгаа танд гэрлэхийн чинь өмнө бага ч атугай хэрэг болуузай хэмээсэн бөлгөө.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.