Цайруулагч тосыг тогтмол хэрэглэж байж л сэвх арилна гэдэгт та итгээрэй
Манай эмэгтэйчүүдэд нэг сэтгэл зовоодог зүйл нь яах аргагүй “ Сэвх “ байдаг. Сэвх, батганы тос, кремийг эрэл сурал болон авчихаад ганц хоёр түрхмэгцээ л үр дүнг нь хүлээдэг. Тэгээд санаанд нь хүрэхгүй болохоор хаячихдаг. Харин ийм үйлчилгээтэй тосыг уйгагүй хэрэглэж байж л үр дүнд хүрнэ.
Цайруулагч тосыг хэрхэн хэрэглэх вэ?
Сэвх арилгах, цайруулах үйлчилгээтэй Болгарын "Ахромин" тос болон бусад төрлийн цайруулагч тос үр дүнгээ сайн өгдөг. Гол төлөв үндэс ургамлын найрлагатай тос нь чанарын хувьд маш сайн. Уйгагүй түрхвэл олдмол бүү хэл төрөлхийн сэвх арилна.

Арчилгаа нь маш энгийн. Өглөө нүүрээ цэвэрлээд тосоо түрхэнэ. Орой мөн будаг шунхаа арилгаж, арьсаа цэвэрлэсний дараа \"Ахромин\" тос болон бусад төрлийн цайруулагчтай тосыг түрхэнэ.

Ингээд л боллоо. Ийнхүү өдөрт хоёр удаа түрхснээр 14 хоногт анхны үр дүн илэрч эхэлнэ. Нүүрний арьс мэдэгдэхүйц цайрч, сэвх бүдгэрнэ. Тэгсэн ч тосоо үргэлжлүүлэн түрх хэрэгтэй. Үүний дараа хэсэг завсарлана. Шаардлагатай гэж үзвэл дээрх байдлаар дахин түрхэж болно.

Цайруулагч тосыг хэрэглэх явцад: Бид эм уухдаа эрүүл мэндийн талаас нь гам хэрэглэдэг. Хоол цайгаа тохируулах, даарч хөрөхгүй, өөх тостой , шарсан хуурсан хоол болж өгвөл бага хэрэглэж байх гэх мэтчилэн. Үүнтэй адил нүүрээ арчлах явцад ч тодорхой хэмжээний дэглэм баримталвал үр дүн нь нөлөөлж улам сайжрах вий. Сэвхний эсрэг тос түрхсэн хирнээ хурц нар, хүйтэн салхинд хамгаалалтгүй явах, хэт их халуун ногоотой хоол идэх зэрэг нь үр дүнд сөрөг нөлөөтэйг санаарай. 


      
Сэтгэгдэл
RSS
kazuya  - hey   |2009-06-11 08:15:37
neeree tsairna biz
Зочин   |2011-04-11 16:05:36
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.