Ямар эр хүнийг жинхэнэ эр хүн гэж хэлдэг юм бол ?
Жинхэнэ эр хүн ийм тийм байх ёстой гэсэн заалт хаана ч байдаггүй юмсанж. Гэвч жинхэнэ эр хүнд ямар ямар чанар байж таарах бол гэсэн асуулт их гардаг. Монголчууд эрт дээрээс үеэс “Өөрийн гэсэн амьдралыг ямар ч үед авч явж чаддаг эр хүнийг “ Жинхэнэ ухаантай эр хүн “ хэмээн үздэг байжээ. Учир нь ухаантай, сайхан биеэ авч явдаг байвч үг нь тийм боловч үйлдэл нь зөрдөг эр хүнийг адгийн эмтэй адил зантай хэмээн дүгнэдэг байсан нь оргүй зүйл биш байсан гэж настангууд ярилцдаг. АНУ-ын "PLAYBOY" сэтгүүл энэ талаар "Офицерууд болон жинхэнэ эрчүүдийг бэлтгэдэг" Вирджиний цэргийн дээд сургуулийн гаргасан жагсаалтыг нийтэлсэн байна. Үүнд жинхэнэ эр хүн бол:

  • Нэг. Гэр бүл доторх юмаа олонд дэлгэж ярьдаггүй.
  • Xоёр. Ноцтой шалтгаан байхгүй л бол эхнэрийнхээ юмуу найз эмэгтэйнхээ талаар элдэв юм ярьдаггүй. /Өөрийн дотно байсан болон эхнэрийнхээ найзтай холбогдоогүй байхыг эрхэмлэдэг./
  • Гурав. Архи уучихаад эмэгтэй хүнтэй уулзахаар явдаггүй.
  • Дөрөв. Ерөөс архи бага уудаг.
  • Тав. Айх уурлах гэх мэтээр дүрс хийх, эсвэл хэт их баярлаж байгаагаа олны дунд ил гаргадаггүй байх.
  • Зургаа. Эмэгтэй хүний сайн чанар ба муу талыг хэзээ ч ил гаргаж ярьдаггүй байх.
  • Долоо. Бэлэг сэлтний үнийг ярьж хэлэлцдэггүй байх.
  • Найм. Нөхрөөсөө мөнгө зээлж авдаггүй, авлаа гэхэд цаг хугацаанд нь бүрэн буцаадаг байх.
  • Ес. Мөнгө ихтэйгээ сайрхах юмуу гачигдаж дутагдаж байгаагаа ил гаргадаггүй байх.
  • Арав. Дээгүүр зиндааны дайллагад ч бай, уурын халуун усанд орж ч бай, зан байдлаа нэг л жигд байлгадаг.
  • Арван нэг. Хүнийг нийгмийн байдалтай нь холбож үзэлгүй адилхан хүндэтгэдэг байх.
  • Арван хоёр. Өөрийгөө хүндэтгүүлж чаддаг байх.
  • Арван гурав. Дээд тушаалтныхны өмнө зусарддаггүй, доод тушаалтны дээрээс "гишгэдэггүй" байх.
  • Арван дөрөв. Бусдад тохиолдсон гайгаас ашиг хонжоо олохыг хүсдэггүй байх.
  • Арван тав. Санасан хүссэндээ хүрдэг байх зэрэг болно.

- Жич өгүүлэхэд энд дурдсан зүйлээс эмэгтэй хүний сайн чанарыг зөвшин хэлэлцэх нь зарим тохиолдолд зөв юм. Бас аравдугаар зүйлийг яг таг баримталж боломгүй санагдана. Учир нь оршуулах ёслол, эр эмийн ёс хоёр нь өөр өөрөөр хандахыг шаардах байлгүй гэж бодогдоно.
Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.